Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.
-Парламентад суудалгүй намуудыг татан буулгана гэж мэдэгдснээс хойш улс төрийн намын дарга, генсекийн хэд хэдэн уулзалт боллоо. Ямар шийдэл, үр дүнд хүрч байна вэ?
-Уулзалтууд ач холбогдолтой болж байгаа. Ялангуяа АН жижиг намуудыг татан буулгана гэж мэдэгдсний дараа МАН-ын удирдлагууд намуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзсан нь парламентад суудалгүй намуудыг нийгмийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж ойлгож байна. МАН-ын шинэ удирдлагуудын үйл ажиллагаа шинэлэг байна.
Төрийн ордонд болсон гурав дахь хуралд АН-ын генсек хүрэлцэн ирсэн байгаа. Цаашид улс төрийн намууд уулзаж санаа оноогоо хуваалцаж байх хэрэгтэй. Уулзаж байна гэдэг чинь чухал. Хэдийгээр олонхи намууд парламентад суудалгүй ч өөрсдийн үзэл санааг олон нийтэд түгээх үүрэгтэй.
-Парламентын үйл ажиллагааг гаднаас нь ажиж байгаагийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Парламентын үйл ажиллагаа ямар ч хяналтгүй явагдаж байна. Сөрөг хүчнийхэн хүчтэй сөрж чадахгүй байна шүү дээ. Өмнөх улс төрийн булхайг нь дэлгэхээс айгаад хүчтэй дуугарч чаддаггүй байж мэднэ. Харин эрх баригчид дарамтлах бодлого явуулж байна. Хэрэв эсэргүүцвэл ийм булхайг чинь дэлгэнэ, тэрийг нь олон нийтэд цацна гээд нэгнийгээ дарамталж байна шүү дээ. Хэрвээ миний хуулийн төслийг дэмжихгүй бол ингэнэ, тэгнэ гэсэн сүрдүүлэг, тохиролцоо маш их байгаа.
Нэг нэгнийхээ барьцаанд орчихсон сонин саармаг парламент бүрдчихээд байна. Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчилчихвөл гишүүн болох гэж зүтгах хүн багасна. Одоо бол бүгд гишүүн болонгуут сайд болохоор улайрч байна. Энэ шинэчлэлийг хийхгүй байгаа учраас УИХ-ын гишүүд нэгнийгээ дарамталж байна. Гэмт хэргийн ертөнц шиг л байна шүүдээ.
-Саяхан Момгол банкинд тушаах алтны татварыг 2.5 хувь болгон бууруулах агуулгатай хуупийн төслийг баталлаа. Байгаль орчны чиглэлд анхаарал хандуулдаг намын хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Улстөрчдийн тархийг хэдэн алтны компанийн эахирлууд барьдаг юм байна. Сонгуулийн хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийг өөрчлөхгүй бол энэ завхарсан байдал өөрчпөгдөхгүй. Баячууд улстөрчдөөр дамжуулж өөрт хэрэгтэй хуулиа батлуулж байна. Алтны компаниудаас татварын 25 хувийг бүрдүүлдэг.
Гэтэл татварыг нь бууруулахаар 10 хувь болох нь. Яаж цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүпэх юм. Ийм гамшгийн хуупь баталж алтны компаниудыг дэмжих нь үнэхээр утгагүй. Өдөрт саяар нь орлого олдог олон алтны компани байгаа. Тэд төрийг дарамтлах хэмжээнд томорчихсон байна шүү дээ.
Үүний ард том бизнесийн бүлэглэл байгаа. Ер нь бизнес эрхэлдэг улстөрчдийг сонгомооргүй байгаа юм. Байнга ашиг сонирхолын зөрчил явагдаж байдаг. МАН-ын нам энэ хуульд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэнгүй. Энгийнээр бодоход жирийн иргэн бид 10 хувийн татвар өгч байхад алтны компаниуд яагаад 2.5 хувийн татвар өгөх ёстой гэж.
-Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийн төсөлд саналаа өгсөн үү ?
-Манай нам Улс төрийн намуудын тухай хуульд долоон санал өгсөн байгаа. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч С.Баярцогтоос бидэнд ямар нэгэн хариу ирээгүй байна. Нэгдүгээрт улс төрийн нам хатуу гишүүнчлэлгүй байх ёстой гэж үзэж байгаа. Хатуу гишүүнчлэлтэй болохоор намынхаа өмнө үүрэг хүлээгээд байдаг.
Хоёрдугаарт тухайн улс төрийн намын үзэл санааг илэрхийлж байгаа нэрийг өөр намд олгохгүй байх. Өнгөрсөн сонгуулиар Иргэний эориг нам Монголын ногоон намын нэрээс хулгайлж хоёр суудал илүү авсан. Түүнчлэн сонгуулийг хар машинаар явуулсан ч дахин гараар тоолох хэрэгтэй. Ингэхдээ төрийн албан хаагчид биш жирийн иргэдээр тоолуулах нь зүйтэй гэж үзэж байна.
-Төрийн ордонд буун дуу гаргасан хэргээр 21 жилийн ял сонссон Ц.Мөнхбаярыг танай намынхан хүчтэй өмгөөлж суллахыг шаардаж байгаа. Үр дүнд хүрч байна уу?
-Бид анх Ц.Мөнхбаярыг аврах тогтоол гаргаж байлаа. Түүнд оноосон ялыг зөвхөн бид ч биш бусад улс төрийн намууд, энгийн иргэд эсэргүүцэж байна шүү дээ. Энэ хүн Монголын хууль гууль болжээ гэсэн бухимдлаа 103 удаа бичгээр хүргүүлсэн байдаг. Бичгээр өгсөн хүсэлтэд ль хариу өгөхгүй болохоор ямар ч хүн бухимдана биз дээ.
Ц.Мөнхбаяр морьтны жагсаал хийж байхад Улстөрчид өөр юм ярьж байсан. Гэтэл Төрийн ордонд суухаараа өмнө нь хэлж ярьснаа таг мартчихгүй юу. Ингэхээр Ц.Мөнхбаяр руу ард нь байгаа эх орноо гэсэн хүмүүс дайрна биз дээ.
-Танай намаас Гадаад харилцааны сайд Л.Болдыг огцруулах санал гаргаж байгаа. Ямар үндэслэлээр огцруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ?
-Энэ хүн Ерөнхий сайдаасаа давсан эрх мэдэлтэй байна. Монголын ард түмэн уран олборлохыг дэмжихгүй байгаа. Гэтэл Гадаад харилцааны сайд нь гаднын компанитай Францын нөлөөнд гэрээ хэлэлцээр хийсэн байна. Энэ яамны удирдлагууд Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд багтаж ажиллаж чадахгүй байна. Гаднын байгууллагын нөлөөнд орж байгаа үйлдлээс нь харагдаж байна. Тэгэхээр Л.Болд сайд өөрийгөө Ерөнхий сайдын төвшинд тавьдаг хүн юм биш үү.
Бид Л.Болдыг сайн мэдэхгүй ч улс төрийн намын хувьд үйл ажиллагаанд нь дүгнэлт хийж байна. Өмнө уран олборлох асуудалд Францын "Арева" компани нэр холбогддог байсан бол одоо Японы компани холбогдоод эхэллээ. Засгийн газарт баг болж ажиллаж байгаа сайдууд нь хувийн ашиг сонирхлоороо ерөнхий чиг шугамаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж бид хардаж байгаа юм.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
УИХ-ыг тараах хэрэгтэй болжээ.Авилгал гааруулсан,гадаад,дотоодын олигархиудын гар хөл болсон тоглоомын парламент болсон байна.Алтны хуульд ерөнхийлөгч хороиг тавьж чадахгүй хульчигнаж байна.Ийм тоглоомын утсан хүүхэлдэй төрийг татан буулгаж морь жил гарлаа даа.
Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлэх, холестриныг бууруулан, судасны бөглөрлийг арилгаж, хатуурал нарийслыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй ба ингэснээр Та даралт ба хуян, тархины болон зүрхний судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал /ишеми/, харвалтын дараах зэрэг болон бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Мөн ЦЭТогтолцоотой холбоотой эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. 96665038
Unen unen. Bugd hoorondoo uyatai. Bayartsogtiin tuhaid Elbegdorj gan gej duugarahgui baigaa biz dee. Neg ni unaval busad ni hamt unah uchraas biesee hamgaaldag yum. Mongoliin toriig edgeer luivarchdaas huu tseverleh heregtei.
Ингэж өвчигнөж байхаа болиоч, өөрөөр амьдрах боломжгүй болсиймуу. Одоо нас чинь хөгширлөөшдээ. Үхсэн хатсаных нь ногоон нам байхав. Ганцаараа. Басандорж билүү бас нэг тупой дурак байсан. Улс орныхоо хөгжил дэвшлийг чөдөрлөж, худлаа ариун нандин зүйлээр гул барьж амьтад дарамтлан луйвардаж амьдрахаас өөр аргагүй болцийм байхдаа. Оросын хулгайч тагнуулуудаас мөнгө авч грийнписс гэж хүчирхийлэгч байгууллагын нэрээр харийн бузар мөнгөөр угжуулж улс орон монголынхоо эсрэг ингэж солиорч байх хэрэг байгаа нь өөрөө бузартсны шинж. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй ,ямаа туйлаад янгиа эвдэхгүйгэдэг. Энэ нэг муу ямаан сахалтай, эцэгтээ гологдсон духак эцэстээ зуудаг нохой шүдээ барна, зуйрган хүн үнээ барна гэгчээр нохой хүүхдийн тоглоом болсон өвчин зовлонтой амьтан болох байхдаа.
Chi uhsendee tolgoid suusan luivarchdiig omooroov? Neg hulgaich ni uu
Suhbaatar duurgiin cagdaagaas bicsen bn da. Saihan cagdaa bn da. hun doromjlood suuj baidag. Boduul kk
Эрүүл биш. Эхнэргүй байх. Ийм хүнтэй яаж амьдрах вэ дээ.
Европарламентэд ирэх 20 жилд европын эрчим хүчний хэрэгцээг хангах асуудлаар санал хуваагдаж Швейцарь тэргүүтээ хэсэг сэргээгдэх эрчим хүчээр, Франц тэргүүтэй хэсэг нь цөмийн эрчим хүчээр шийднэ гэж мэтгэлцэн, Францийн тал давамгайлсан. Ингээд Франфууд монголд 40 сая га газар уран эрэх төсөл хэрэгжүүлж томоохон орд олсон. Тэхлээр шар нунтаг үйлдвэрлэж франц өөрөөр хэлбэл европыг хангаснаар европ монголоос эрчим хүчний томоохон хамааралтай болно. Үүнийг л тусгаар тогтнолын баталгаа гэдэг юм. Европын эрчим хүчийг атгасан орон руу Орос ,Хятад 2 халдах уу. Харин үүнийг эсэргүүцүүлж, монголоос гаргах гэж орос хятадууд өөрсдийн бууны нохой бузар мөнгөөр угжуулсан энэ худалдагдсан УРВАГЧ шиг амьтадыг мөнгөөр угжиж, эх орны эрх ашгийн эсрэг турхирч байгааг монголчууд бид ойлгох ёстой. ХАРИЙН ТАГНУУЛ ХУДАЛДАГДСАН УРВАГЧИЙГ хэрээс хэтэрсэн үед монголчууд бид яаж учрыг нь олохоо мэдэж таараа.
УРАНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА УЛСЫН ИХЭНХИ НЬ ОРОС ХЯТАДЫН БУУНЫ НОХОЙНУУД ГЭДЭГ НЬ ХЭНД ОЙЛГОМЖТОЙ.
zarim commentchid n ch mangar garuud bndaa, shar soninii hureend l setgeh um, iim l yumnuud baihaar yamr hun garj ireh n todorhoi.
улс төрийн намуудын гол зорилго нь эх орны тусгаар тогтнол ард түмний амьдралын дээшлэлт байдаг. гэтэл улс орны эдийн засгийн тусгаар тогтнол гадаад дотоодын эдийн засгийн аоуурчдад атгагдаж үнийн хэт хөөрөгдлөөр иргэдийн амьдралын түвшин эрс мэдэгдэм буурч байхад шүүмжилсэн улс төрийн хүчнийг улс төржлөө гэж эрх баригчид тэнэгтэх юм. улс төрийн нам юм бол түүний гишүүн юм бол эрх баригч намын алдаа дутагдлыг эрс хатуу шүүмжлэх ёстой шүүдээ эмч хүн өвчтэй хүнийг эмчлэж эдгээхийн төлөө бүхнийг хийх үүрэгтэйн адил улс төрийн нам түүний гишүүд эрх баригчдын буруу ажиллагааг шүүмжлэх ёстой гэтэл энэ шүүмжлэлийг улс төржлөө гэж тэнэгтэх нь хүнийг эдгээхийн тулд эмчийг сайн ажиллаа гэж буруутгахтай адил бусуу. АН-ын тэнэглэл төгсөөсэй билээ,