Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа. Тухайлбал, Сонсголын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна.
Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа” хэмээн танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Шуурхай ажиллаж, хурдан төлөвлө. Солонгосын Хан мөрний эрэг шиг иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Богино хугацаанд зохион байгуул. Ирэх даваа гарагаас ажилдаа шуурхай ор. Гэхдээ хоёрын хооронд юм хийж болохгүй. Хүндээ хүрсэн, хүүхдэд зориулсан, аюулгүй, эрүүл байхад анхаар” хэмээн ярилаа.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Улаанбаатар хот бол нэг л том тойрог. Иргэд заавал гадагшаа, эсвэл хол явах биш, энэ Туул голынхоо эрэгт амарч, зугаалах орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бол маш том ажил. Олон мянган иргэнд амарч, зугаалах боломжийг олгоно. Хотын дарга үүнийг барьж аваад ажиллаж байгаад нийслэлээс сонгогдсон гишүүнийхээ хувьд талархаж байна. Сэтгэл байхад үр дүн гарна” гэлээ.
Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгогдсон байсныг хүчингүй болгуулж, тохижилт хийхээр болсон газар ч байв. Хотын дарга мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжыг судлахаас гадна эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байх стандартад анхаарал хандуулахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд үүрэг болголоо.
Үүний дараа Хотын дарга иргэдийн хамгийн ихээр зорин очдог Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгтэй танилцсан юм. Тус газар нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг. Гэвч “Энигма” компани нь тохижилтод анхаарал хандуулалгүй өнөөг хүртэл явж ирсэн тул холбогдох албаны хүмүүсийг анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг Хотын дарга үүрэг болголоо. Мөн “Компани болон БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүл. Арга хэмжээ ав, шаардлагатай бол Засгийн газар, Улсын их хурлаар оруул” гэсэн юм.
Түүнчлэн Богд уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ. Дугуй цагаан буюу амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Явган замыг байгалийн материал ашиглаж хийнэ. Гэхдээ бүх газар зам тавихгүй. Халтиргаа, гулгаа үүсдэг гол хэсгүүдэд чулуу, модоор зам хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна. Нэгдсэн хогийн цэгийг доор байгуулна. Эс бөгөөс дээрээс хог буулгах хүндрэлтэй” гэсэн бол Хотын дарга “Тохижилтын ажлыг модоор болон байгалийн шийдлээр нь хий. Өнгө үзэмжтэй, эко байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай орчны тохижилтыг хийхэд анхаараарай” хэмээлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл0
xoorxii doo xudlaa ch gesen morood
ТУУЛЫГ САЙХАН ЯНЗЛААД ТАВЬЧИХВАЛ САЙХАН БАЙНА.
энэ сонин.мн МАН-ын мангар өмхий мах Сумьябазараас өөр юм нийтлэхээ больж.Шанд нь хэдийг авч байгаа бол? МАН-ын хууран мэхлэлтэнд хууртах хүн маш бага болсон шүү...Метро Агаарын дүүжин зам мам гэж улилдан хуцалдаад байсан яалаа.
Яг ацаараа хийж харагдаач..МАН-ын хулгайчууд аа та нарт одоо итгэхгүй шүү..
Битгий улсын хөрөнгө үрчих, амин чухал өөр хэрэгцээ зөндөө байна!!!
Тэр их хөрөнгөний чинь цаана цавчиж ууж идэх юм нь харагдаад МАН-ынхан унгас алдацгааж байгаа даа.
japanchuud koreachuudaar hiilgee mglchuud hyatduud hudla shv tednees suralts yasnii on udaan jiliin yasnii yum hiine shv
Энэ солиотой бөхчүүд дээр байгаа цагт хил нээгдэнгүүт Вьетнам. Руу ч болтугай цагаачлая ийм хөгийн улсын сүйрлийг харж тэвчихгүй # энэ хүн монгол хүн Эх орондоо хайртай хүн
Вьетнам улс АНУ,барууныхантай харилцаагаа сайжруулаад огцом хөгжиж байгаа...манайхан арай гэж орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдаа элдвээр гүтгэж доромжлоод хөөж явуулдаг...урд,хойд хөршүүдэд сохор зоосоор биеэ үнэлдэг хүмүүс зөндөө байдаг юм даа....
Бөх
Туул голоор тоглохоо болио ганц цэвэр , биднийг хооллож ундалж байдаг .та нарын балгаар Арслантай гурийн гол ямар болсон билээ Stop !
Сумьяабазар аль модны дор орж баах вэ гэдгээ сайн мэдэж байгаа .Өөр мэдэх юм үнэндээ байхгүй...
Khaa yavsan gazraa ylger yarij soliorch yavakh um gai chin.
Өнгөрсөн зун маршалын гүүрнээс зайсан явдаг уулын арын замын хажууд хиисэн амралтын бүс шиг хийгээд хэрэгүй л гэж хэлмээр байна даа зураг муу гүйцэтгэл муу
Худлаа унгас алдахаа боль.Өмнөх дарга Амарсайханыхаа хийсэн усан оргилуурыг хар.Хэдэн төг-ний цавчаа горьдсон хулгайчууд далд ор огцор
Цссс чамд зохихгүй байна. Явж барилд.
Тэр улсын тэрүүн шиг болоё гээл байх ч дэмий балай хүний үг юмаа.
Бөх л байна.
Өнөөдөр төсвөлсөн мөнгөний 10% - г нялаад 90% -г цавчаа хийж байгаа туйлын үнэнг ярих цаг болсон. 90% -р нь ажлаа хийгээд 10% -г идэж уугаад явдаг тэр үед л Монгол хөгжих байх тэндүү их төсөвлөөд аймшгийн муу юм хийдэг. Хэзээ болих вэ? ? ? ? ? ? ? ?
Энэ монголчуудын үзэл бодол бүр бузартсан байнаа.Энд юм бичсэн хүмүүс лав хогийн толгой болсон улсууд байна.Яваад үзээч маш олон хүн алхаж байгаа тавтай бол сайхан шүү дээ.Голын харгис сонс барьсан тархийг чинь бага боловч ариусгана.
Uchigdur gadaad 3 naiztaigaa bid Terelj ,Melkii Had yavlaa. Tuul gol usreed garchihmaar nariihan bolson gazar ih b.Denduu haramsch UILMAAR blaa.Nodnin ch iim bsn.Bayanzurh Duureg uruvdmuur nevsiij b.Parliament-iin gishuud tend SONGOGDOJ avaad l duurgee uurd HAYCHIHJEE. Nalaih-d 4,5 undur oron suuts bn, busad ni nevsiij telsen ger horoolol. Ard tumen uursduu l hemjeendee jaahan2 hazgai murui, hotsrogdson "baiguulamj" buteej amidarch b.Ami zogooj bn gj helie. Er ni niislel maani 2 tiishee ulam tomorch baigaa ch huuchinii hotsrogdson bur NEVSIISEN tosgon bolood l, bolood l b. Muuhai baiguulamj nemj bariuulahiig ni horiooch ee. Uy durtaigaa barij, uy durtaigaa zurj b.
Энэ бөх нөхөр худлаа том том яриад явахын оронд энэ Халдварын голомтоо дарах юм хий. Чадахгүй бол огцор.
Халдвараа дараач ээ. Энд тэнд завсраас нь идэж уучих юм юу байна гэж өлбөлзөж явахаар
Худлаа хуцаад явахаар энэ Халдвар дарах ажлаа хийгээч ээ. Энэний оронд Дарханы Засаг дарга байсан бол мөн их юм хийсэн байгаа даа.
Энэ залуугийн амнаас "ХЭРЭГТЭЙ", "ЁСТОЙ" гэдэг энэ 2 үг л байнга гарах юм даа. Эби л "ёстоО" гэж байнга үглэсээр юу ч өөрчлөгдөөгүй.
yarih bish shuurhai heregjuul. Zugeer neg shou bolgood yariad ongoroh bus uneheer ajil hereg bolgoh estoi ajil shuu.
Сумьяа даргаа??? Яармагийн гүүрний хойт дагуух маш гоё,бэлэн гэмээр талбайг мартуузай????Гүүрэн дээрээс 2 тийш нь хараарай?Сайхан цэцэрлэгт хүрээлэн байгаа биз.ХУД-н 20-р хорооны дарга хүү сайн мэдэнэ.
Тэгэх хэрэгтэй ингэх ёстой гээд л энэ мээр өөрөө хариуцлага үүрдэггүй хүн шиг л байх юм.
Туулаа тохижуулах нь үнэхээр цагаа олсон, иргэдэдээ хэрэгтэй үйлс шүү Сумьяабазар даргаа. Дараа нь иргэд талархах нь гарцаагүй ажил
Туул голын усанд хаалт тохируулга хийх замаар Яармаг-Сонсголонгийн гүүрний хооронд усан сан буюу бичил нуур үүсгэж, эрэг орчмоор амралт зугаалгын ногоон бүс, усанд орох газар болон наран шарлагын хэсэг байгуулмаар санагддаг. Мөн хуучин Ногоон нуур орчмын газрыг чөлөөлж нуур байгуулах. Ингэвэл хотын тоосжилтыг буурч, байгалын чийгшилт нэмэгдэхээс гадна амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон бүс нэмэгдэнэ. Бодлого г
Хогийн сав, ОО-оо эхлээд шийдээ
Гадны бүтээн байгуулалтыг дуурайхдаа бишээ манай орны уур амьсгал ямар билээ эхлээд Байгаль орчны үнэлгээ Байгаль орчны төлөвлөгөө Дүйцүүлэн хамгаалах судалгаа зэргээ хийгээд мэргэжлийн дүгнэлт гаргуул юү ч мэдэхгүй сэтгэлийн хөөрлөөр захиргааддагаа боль Мишээл групп ч гэнэ үү Туул голын Экосистeмийг сүйтгээд эхэллээ
muahahahah odoo han murun gej hoshigruulj bgad yu l hiih boldoo
Нэг үерийн насгүй юманд мөнгөө урсгаад яах вэ.
Ter altantuya gedeg novsh Hatan Tuul golyg bohirduulz bgaa tuunees ehleech
Хаха, сумка сайн зүйл хийж чадлаа юу, өлбө долби хийсэн, мөнгө хусхаа боджийхгууюуудаа
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Han moron shig betonoor hashij zavaarah vii dee!
Tegeed erg daguu jorlon barihaa martvaa
Park, tsirk 2 iig ulsiin medeld yaraltai avnuu
Мүүний шашны мөнгө угаадаг энигма гэх МҮИС гэх хулхи хулгайч нар эсэргүүцэж хараал зүхэл бичихээ болио. Насанбаяр эрүү лу.гантөмөр тарвагадорж нар болио
Батүүлийн арслантай гүүрний усан хөшиг юу болсон вэ? Асуудалыг ярихгүй гэжүү? Улсын мөнгө ёолдоггүй гэх гээд байна уу? Энэ талаар дуугаргах нэгч монгол байхгүй юу? Ийм дор орох гэж хариуцлага ярихгүй юм бол төр улс байгаад яах юм!!! Аль нэг улсын колони болсоноос ялгаагүй юмдаа. Ингэж амьд явах гэж 3.2 сая долдойнууд.....
Бөх ...