сонин mn
Г.Баасан “Би хуульч хүнийхээ хувьд” гээд төв талбайд өлсч байгаа АН-ын 13 гишүүнд хүч өгөхөөр ирснээ хэлж, мэдээлэл хийлээ. Хуульч хүн мөн бол өнөөдрийн талбай дээрх өлсгөлөн хууль бус гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хөл хориотой байхад гишүүд дархан эрхээрээ түрээ барьж төв талбайд гарсан, хуулийн байгууллагынхны шаардлагыг удаа дараа хүлээж аваагүй. СЕХ шүүхийн шийдвэрийн дагуу  Н.Алтанхуягийг бүртгэх боломжгүй, С.Эрдэнийг хууль ёсны гээд бүртгэсэн. Түүнчлэн тэрбээр “далд” хүний ухуулгаар бүх намыг тараах тухай асуудлыг ярьж байна. Түүнийхээр бол намуудыг төрийн бус байгууллагаар бүртгэх юм байх.  Нам бол ахмадын холбоо биш шүү, Г.Баасан хуульч аа. 
Хоёр намын хагарал эцэстээ тулд, талбайд хоёр талаас олон нийтийн эмх замбараагүй байдлыг ч үүсгэсэн. “Женко” АН-ынхан дээр эв нэгдлийг илэрхийлэгчийн үүрэгтэй Ерөнхийлөгч Х.Баттулга нь гарч ирж нууц шивнээ хийснийг хуульч Г.Баасан гуай харсан л байж таарна.  
 
 
 
Тэрбээр өнөөдөр мөн л тэдний өгөгдлөөр хоёр намын дотоод хагарлыг ярихгүй, нэг намын дарангуйлал ярьж олон нийтийг сэнхрүүлэх ажлаа хийсээр байна. Тэрбээр монголын ардчилал гэж ярьж байгаа ч АН-ын бүлэглэл болсон, эв нэгдлийг талцуулан хувааж байгаа эрхмүүдийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ард түмэн, АН-ын жирийн дэмжигчид ардчилал, АН хоёр тэс өөр зүйл болсныг хэлээд байгаа. 
 
 
 
Мөн Г.Баасан гэр бүлийнхээ хамт корона вирусээр өвчилж, эмчлүүлсэн талаар онцоллоо. Цар тахал нууц хэлбэрээр өдөрт оношлогдож байгаагаас хэд дахин их байгааг ч тэрбээр хэллээ. Эмч нар ард иргэдийнхээ төлөө усны гуталтай өдөржингөө зогсож байгааг хэлж байгаа атлаа өөрөө цар тахал бий болох жагсаалд оролцож, олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалж яваа нь эмч, цагдаа  нараа хайрласных уу, басамжилж байгаа үйл хэрэг үү. 
Г.Баасан хуульч нэрээ давтан хэлээд Эрдэнэтийн жагсаалыг уриаллаа. Цаад санаа нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өндийлгөх гэсэн санаа байх. Улсдаа алдартай улс төрийн нам дамжигч, ашиг хонжоо хайгч, шантаажчин гэдгийг Эрдэнэтийнхэн байтугай энэ улсаараа андахгүй. Эцэст нь хэлэхэд хууль бус жагсаал бүхэнд турхирч явдаг Г.Баасанд хуульчид нь хэлж, хууль ёсны бус үйлдэл гаргаад яваанд хариуцлага ярих ёстой юм биш үү. 
 
 
Б.Саруул