sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 13.00 цагт эхнэрийн хамт нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн 24 дүгээр тойргийн 4 дүгээр хорооны 1 дүгээр хэсэг, 20 дугаар дунд сургуулийн байранд саналаа өглөө. 
Тэрээр, сонгуулийн санал хураалтын эхний явц болон ирц сайн, нэлээн амжилттай эхэлж байна гээд нийт сонгогч нарт хандан Монгол Улсад шударга ёс, ёсзүйт төрийг бий болгож төрд хяналттай байх боломжийг хангасан сонголтыг хийгээрэй хэмээн уриалж шударга, хяналттай, хариуцлагаа хүлээсэн сонгууль болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
 
 
 
 
 
 
 
Тэрээр нэр дэвшигч нартаа амжилт хүсэж, эрүүл энх байж, улс төрийн ажилдаа хурдан ороорой гэв. Мөн залуучуудыг төрийн үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай хандан, хэн нэгнээс бурууг хайсан бус, шүүмжлэгчийн байр суурьтай оролцохгүй байхыг уриалсан юм.
 
 
Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Эрдэнийн саналаа өгсөн Баянгол дүүргийн сонгуулийн 24 дүгээр тойргийн 4 дүгээр хорооны 1 дүгээр хэсэгт 12.00 цагийн байдлаар санал хураалт ын явц 23 хувьтай байв.