sonin.mn
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
 
 
 
 
 
Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Монгол Улс БНАСАУ-тай уламжлалт найрсаг харилцаагаа тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцлохын зэрэгцээ БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуулав.