Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод 9 дүгээр сарын 15-ны өдөр ажиллав.
Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дах эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо.
Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНБуриад Улстай хамтран хэд хэдэн соёл, шинжлэх ухааны арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар В.Б.Цыбикжапов дарга дурдав.
Сэтгэгдэл0
UlaanUuded ajillasan bn.UOK Dargaa ta Dornogobi aimagt anhaaral hamduulaache.Barag buten 2 jil haaj.evchin zovlontoi humuus n tuv gazarluu 200.0 hurtel mungeer zorchij bn.DOgoviin ZDTG.Darga nar n chuleetei zorchij boldog.Irged n yahaad yvj boldoggui uom.Suudliin vahon yvaad ehelsen.Dogovi.Zamiin Uuded ybuulahgui bn..Zamiin Uud chin 250 kmiin zaid bdg.Dornogovid vagon yvuulj bolno do.Amidral medehgui ZDargad helj yrij.suudliin vodon yvuulaach MU dayaraa aldsan bga bizde
амарсайхан дарга гадаад улсын засгийн том даргатай уулзахдаа зангиа зүүх ёстой шүү.
ogt xogjdoggui..xiliin bus.darga nar szuurxai ajillaaczee.
САмарсайхан гээд бас нэг ямарч боловсролгүй жижиг гарын наймаачинаас өөр юм амьдралдаа хийж байгаагүй л гар даа