sonin.mn

"Эрдэнэс Тавантолгой"-д хүнд машин механизмын хичнээн тэрбумаар тоологдох дугуй "шахсан", тус компанийн "Чалко"-той хийсэн гэрээ алдагдалтай байна, "МИАТ" дээр мөн хэдэн сая "ногоон"-оор эргэлдэх мөнгө гадаадад зувчуулж угаасан гэх хэргүүд ар араасаа хөвөрлөө. Эдгээр нь төрийн өмчит компаниуд. Төр хамгийн муу
менежер байдаг гэдэг заавал тийм байна гэсэн үг уг нь биш л дээ.

Татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг луйвардаж завш, хувьдаа хулгайлан хумсалж, идэж уу гэсэн үг бүр ч биш гэдэг нь ойлгомжтой. Ерөнхий сайд маань өөрөө өмнөх Засгийн газарт Шадар сайд байхдаа асуудлыг нь хариуцаж байсан хэрнээ өнөө болохоор Хятад руу хямд үнээр нүүрс нийлүүлж байгаа өмнөх Засгийн газрын гэрээг алдагдалтай болсон гээд дүр эсгээд байх юм. Манай төрд юу болоод байна даа...? Ингэж идүүлж байснаар ажиллуулж чадахгүй бол яршиг зүгээр үлдсэн хэдэн төрийн өмчит компаниа бүгдийг хувьчилчихсан дээр юм даа....

Эх сурвалж: "Бизнес таймс"