Монголын Залуучуудын Холбооны Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатартай ярилцлаа.
Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? Монголын Залуучуудын Холбооны Удирдах багт хэдийнээс орж эхлэв?
Sonin.mn болон Монголын нийт уншигчиддаа энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. МЗХ-ны Үндэсний VI чуулган 2020 оны 05-р сарын 8-нд хурлаа хийж, шинээр сонгогдсон баг бүрэлдэхүүн хамтран ажиллаад явж байна. МЗХ-ны Удирдах хорооны нарийн бичгийн даргаар 2020 оны 12 сарын 6-ны өдөр Удирдах хорооны гишүүдийн 100 %-ийн саналаар сонгогдсон. 2020 оны 5-р сарын 8-наас 2020 оны 12-р сарын 6-ны хооронд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
Удирдах хорооны нарийн бичгийн дарга гэдэг орон тоог МЗХ-ны VI их хурлаар Үндсэн дүрэмд хэдийгээр байгаа боловч сонгогдоогүй, Удирдах хорооны санал таслах эрхтэйгээр оролцох Тэргүүн дэд ерөнхийлөгчийг сонгоогүй, томилоогүй байгаа учраас сул орон зайг нөхөж, “санал таслах эрхтэй, сондгой тоотой” байх нөхцлийг бүрдүүлэн, хэлэлцэн батлаад 9 дэхь гишүүнээр нь намайг сонгон ажиллуулсан.Тухайн үед манай Удирдах хороо 8 хүний бүрэлдэхүүнтэй байсан юм.
Намайг Ганбаатарын Батбаатар гэдэг. Орхон аймгийн Эрдэнэт хотын унаган хүүхэд. 2019 оноос хойш МЗХ-ны “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийг удирдаж байсан.
2018 оноос эхлэн Монголын Залуучуудын байгууллагын Үндэсний төв бодлогыг хэрэгжүүлэгч, ёс зүйтэй байдлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Монголын Залуучуудын Холбооны бодлого нь хазайж, олон мянган залуучуудыг шашин, ном руу татан оруулах, урвуулах, Үндэсний төв байгууллагын орой дээр хар сүлд тахих гэх мэтээр ёс зүйгүй олон үйлдэл гаргасныг нь тухайн үеийн бүтцийн шатанд ажиллаж байсан удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй.
Тиймээс санал нэгтэйгээр дахин шинэчлэн зохион байгуулах үйл хэрэгт нэгдэж энэхүү “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийг миний бие санаачилсан.
Та бүхэн мэдэж байгаа бол 2019 онд би МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбаттай холбоотой баримтуудыг дэлгэж хэвлэлийн хурал хийж байсан. Тухайн үед орчин нөхцлөө сайжруулахтай холбоотой шинэчлэл явагдана гэдгийг амлаж, олон залуучуудаасаа даалгавар авч “Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж байлаа.
МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одтой холбоотой шүүмжлэл нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарах болсон? Холбооны Удирдах Зөвлөл ба Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нарын хооронд яг ямар зөрчил, үл ойлголцох асуудал үүсээд байгаа юм бэ?
Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал гэвэл МЗХ-ны 4 давхар объектын хойд талд 600-700 орчим м.кв газар байдаг. Тэнд нь агуулах буюу граж, мөн хурал цуглаанаа хийж, соёлын өвийг түгээдэг “Залуус танхим”, цэцэрлэгт хүрээлэн байсан. Монгол Улсыг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал, Филатова нар уг цэцэрлэгт хүрээлэнгийн үндэс суурийг нь тавьж байсан юм. Залуучууд маань тэнд салхилдаг, жимсийг нь түүж иддэг ногоон байгууламж байсныг МЗХ-ны Ерөнхийлөгч дур мэдэн буюу өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд нураагаад барилга бариулж эхэлсэн.
МЗХ-нд залуучуудын хөгжлийн ордныг барих санал санаачлага өрнөж байсан. Үүнтэй холбоотой олон аймаг, орон нутагт хөгжлийн ордон барьж байна. Тэдгээрийн том жишээ бол манай Эрдэнэт хот. Залуучуудын холбоо нь Хөгжлийн ордонтой болоод аймаг, орон нутгийн удирдлагуудтайгаа ойлголцоод өөрсдийн өрөөндөө Эрдэнэт хотынхоо залуусын эрх ашгийг хамгаалаад ажил үүргээ гүйцэтгээд явж буй.
1965 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан н.Пүрэвжав гэдэг хүн тухайн үедээ залуучуудын хөгжлийн ордонтой болъё гэж санаачилж байсан. Тэгээд одоогийн Улсын драмын эрдмийн театрын байрыг барьсан. Уг барилгыг барьж дуусгаад, МЗХ үйл ажиллагаагаа явуулах гэхэд төр засгийн зүгээс: “-Соёл, үзвэрийн газартай болъё. Тиймээс та бүхэн энэ байраа улсад тушаагаад, үүнийг нь Улсын драмын эрдмийн театр болгоё. Харин та бүхэнд залуучуудын хөгжлийн ордон барих газар өгье.” гэдэг саналыг тавьсан юм билээ. Тэр үед Эвлэлийн төв хороог удирдаж байсан н.Пүрэвжав дарга маань Эвлэлийн ахмадуудын гар бие оролцоо, 21 аймагт ажиллаж байсан Эвлэлийн дарга нарын цалин мөнгө, малын хандив тусламжтайгаар энэхүү “Г” хэлбэрийн барилгыг бүтээн босголцож байсан. Ийнхүү сүүлийн 60 орчим жил ашиглагдаж байгаа энэ байр бол Монголын хувьсгалт залуучуудын эвлэл төдийгүй Монголын залуучуудын байгууллагын өөрийнх нь соёлын үнэт өв юм. Эндээс, ер нь энэ байгууллагаас улс орныг удирдаж байсан удирдагчид, улсын бүтээн байгуулалтанд гар бие оролцсон та бидний ээж, аав, эмээ, өвөө нар төрөн гарсан.
”Монголын Залуучуудын холбооны газар дээр оффис баригдаж байгаа, уг шийдвэрийг О.Гэрэлт-Од ганцаараа гаргасан гэж та ярилаа. Энэ үнэн үү? Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
МЗХ-ны Ерөнхийлөгч өөрийнхөө болон харилцан хамаарал бүхий хэсэг хүмүүсийн бодол санаагаар энэ түүхэн дурсгалт байрыг нурааж, үрэн таран хийн, үгүй болгож болохгүй. Тиймээс хойно газрыг нь ашиглаад барилга барих гэж байгаа юм бол МЗХ гэдэг нийгэмд үйлчилдэг ТББ дотор ажиллаж байгаа олон залуус, зүрх сэтгэлээ өгөөд явж байгаа, аймаг орон нутагт салбар удирдаад явж байгаа, эндээс хамтдаа хөгжөөд магадгүй ирээдүйгээ тодорхойлоод явах дүү нарт яг хэдэн м.кв ирэх юм бэ? гэдэг зарчмын шаардлагыг МЗХ-ны Удирдах хороо Ерөнхийлөгчдөө тавьсан. Яг бодит байдал нь л энэ.
Энэ 16 давхар оффисийн зориулалттай барилга юм байна. Бид газраа өгсөн юм чинь оронд нь юм авах ёстой. Тэр нь хэдэн м.кв юм бэ? Түүнийг нь МЗХ-ны өмч гэдгийг яаж баталгаажуулах юм бэ? гэдэг бодит баримтаа хэлчих гэхээр Ерөнхийлөгч маань нуугаад хэлдэггүй.
Тэгээд 9 сарын 23-нд Удирдах хороотой зөвшилцөе гэж орж ирснээ Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хүнийг өөрөө томилоод байгаа юм. Өөрт нь томилох эрх нь байна гээд дүрмээ бариад дайраад байсан. Тийм байж болж байна аа. Гэхдээ заавал Удирдах хороогоор оруулж ир. Удирдах хорооны 9 хүн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж байгаа хүнийг чинь ямар хүн юм бэ?, нийгмийн салбарт ямар ажил эрхэлсэн юм бэ?, ямар манлайлал үзүүлж байсан юм?, одоо МЗХ-нд ямар сэтгэхүйгээр орж ирж байгаа юм гэдэг байдлаар хандсан. Өнөөдөр 1200 салбар зөвлөлтэй МЗХ-нд хэн нэгний эрх ашгийг хамгаалах гэж Ерөнхий Нарийн бичгийн дарга орж ирдэггүй юм гэдэг ёс зүйг Холбооны Ерөнхийлөгч болон тэр хуурамч тушаал бариад орж ирж байгаа н.Болор-Эрдэнэ хоёрт тайлбарласан. Гэтэл одоо болтол ойлгохгүй энд ажилчдыг хуваагаад л явж байна. Ерөнхийлөгч нь болохоор миний гаргасан тушаал бараг хааны лүндэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гэх ухааны юм яриад сууж байгаа. Дээр нь МЗХ-ны Удирдах хорооны гишүүдийг дураараа халж, сольдог ийм үг, үйлдэл Холбооны Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд байхгүй.
Өмнөх Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат: “Та ажлаа хийгээгүйн улмаас таныг Удирдах хорооноос халлаа” гээд хөөж явуулсаар байгаад Удирдах хороо нь хүчин төгөлдөр бус болоод өөрөө хаан суух, өөрийнхөө бүрэн эрхийг давуу байлгах гэсэн үг үйлдэл хийснийхээ хариуд хариуцлагаа хүлээгээд МЗХ-ны Ерөнхийлөгчөөс огцорсон. Ер нь бидэнд нэг л юм тулгамдаад байгаа юм. Залуучуудын холбооны амин сүнс буюу Үндсэн дүрмийг өөрчлөх л хэрэгтэй. Үүнийг өөрчилж чадахгүй бол МЗХ-нд орж ирж байгаа хэсэг бүлэг хүмүүс бүгд эрх ашиг л харах юм байна. МЗХ-ны Үндсэн залуучуудын зөвлөл буюу аймаг, салбар холбоодын нийлсэн бүтцийн удирдлагуудын 339 гишүүд бага хурлаа хийгээд, саналаа оруулаад Үндсэн дүрмээ шинэчилье. Тэгэхгүй бол үндсэн дүрмийн нэг өгүүлбэр 3-4 янзаар тайлбарлагддаг. Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр нь нэг, бүтцийн эрх мэдэл дээр нь нэг, Удирдах хороон дээр нь нэг, Ерөнхий нарийн бичгийн дарга дээр нь нэг эргүүлээд уншвал хамгийн ард талд буюу нэмэлт заалт дээр нь ч өөрөөр тайлбарлагдсан байдаг. Ингээд энэ заалтуудыг хүмүүс өөрийнхөө ойлгосноор л тайлбарлана. Эцэс сүүлдээ энэ дүрмэн дээрээ мөргөлдөөд байгаа юм. Үүн дээр зөрчлийн маргаан үүснэ.
Зүүн өмнөд Азийн хамгийн анхны залуучуудын байгууллага бол Монголын Залуучуудын Холбоо. МЗХ-ны зорилтот бүлэг чинь залуу хүн шүү дээ. Гэтэл энэ байгууллага их дээд сургууль төгсөөд ирж байгаа залуу гэр бүл, залуу боловсон хүчин, аймаг орон нутагт мал хариулаад явж байгаа залуу малчин гэх мэт энэ зорилтот бүлгийн олон мянган залуучуудыг хөгжүүлэх, бодлогын түвшний хэрэгжилтийг хийх үндэс сууриа зөв тавьж чадахгүй сандал ширээний юм яриад л суугаад байна.
Шинэ Нарийн бичиг орж ирээд хуучин Нарийн бичгээ халаад явуулчихлаа. Тэгэхээр нь Удирдах хороо дүрмээ үндэслэн: “-За Ерөнхийлөгч өө, та болохгүй байна. Та Ерөнхий нарийн бичгийн даргаа Удирдах хороогоор оруулж батлуулаад, дараа нь тэр Нарийн бичиг чинь Удирдах хороонд бүтцээ оруулж танилцуулаад зарчмынх нь дагуу явья. Зарчмаас хазайсан үйлдэл яваад, ажилчдаа хоёр талд нь хуваагаад, ойлгомжгүй байдал үүсгээд, чиний миний даргын цэргийн гэдэг ийм ёс зүйгүй үйлдэл даамжираад байгаа учраас бүгдээрээ болъё, ойлголцоё.Дүрмийн алдаагаа засья” гээд хэлэхээр Ерөнхийлөгч нь: “Үгүй” гээд байдаг. МЗХ-ны Ерөнхийлөгч Ерөнхий нарийн бичгийн даргыг өөрөө шууд томилж болохгүй. Заавал Удирдах хороогоор оруулж ирнэ. Өөрийнх нь бүрэн эрх дээр нь томилж болно гэсэн байгаа боловч, Удирдах хороон дээр түүнийг нь үгүйсгэсэн байдаг. Ингээд дахиад л дүрмийн маргаан гарч ирдэг.
Манай энэ дүрэм чинь 2013 оноос хэрэгжээд, мөн 2017 оны 3-р сарын 27-29-нд V Их хурлаар МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат албан ёсоор томилогдож байлаа шүү дээ. Тэр үед батлагдсан дүрэм. Тухайн үед аятайхан сайхан явж байсан дүрмээ Аюушийн Мөнхбат маань буруу ашигласан.
Тодруулбал А.Мөнхбатын МЗХ-г нэг хүний эрх мэдлээр удирдах гэж оролдсон алдаанууд өмнө нь нэг давтагдаад одоо дахиад давтагдаж байгаа учраас ёс зүйгүй байдлууд нь улам даамжирна. Одоо О.Гэрэлт-Од хуулийн байгууллага дээр очихоор би дүрмээрээ явсан гээд өөрийнхөө ойлгосон заалтаар хамгаална. Ийм л маргаан явж байна.
“Амбага овоо констракшн” ХХК барилгаа барьсаар байна уу? Зогсчихсон уу? Мөн 2021 оны 9 сарын 21-нд гэрээ цуцалсан гэсэн бичиг өгсөн гэсэн. Энэ ямар учиртай вэ?
Барилгын явц одоогоор зогссон байна. “Амбага овоо констракшн” гэдэг компани, МЗХ-ны 2021 оны 4-р сарын 15-ны өдөр байгуулсан барилга барихтай холбоотой гэрээ энд байна. Холбооны зүгээс гэрээгээ цуцалья гэдэг хүсэлт явуулсан. “Амбага овоо констракшн” буцааж ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа. Барилгын явц бол МЗХ-ны 600 м.кв дээр байсан “ашиглалтын хугацаа дууссан” гээд байгаа, /энэ гэрээн дээр бүр тэгээд заачихсан байна лээ/ “Залуус” танхимын ашиглалтын хугацаа нь дуусаагүй. Бид нар засаж сайжруулаад дахин олон жил ашиглах боломж байсан. Яахав дээврээс нь дусаал гоождог юм байсан. Тэгтэл үүнийг ашиглалтын хугацаа дууссан гээд нураачихсан. Энэ “ашиглалтын хугацаа дууссан” гэдэг актыг ямар компани үйлдсэн гэдгийг энэ хүмүүс гэрээтэйгээ хамт дахин үзүүлэх ёстой. Ийм зарчмын шаардлагыг өнөөдөр бид дахиад тавина. Хоёрдугаар байдлаар ашиглалтын хугацаа дууссан гээд байгаа барилгаа нураачихсан. Хогийг нь цэвэрлээд, суурийг нь цутгаад барилгын арматур гэх мэт бага зэрэг юм оруулж ирээд хаалгыг нь цоожилчихсон байдалтай байгаа. Бид нар дотор нь орох бүрэн боломжтой.
Гэрээ цуцласан тал дээр аль нэг талууд нь гэрээг цуцлах юм бол хуулийн нөхцөл байдлаар хариуцлага хүлээгээд явах байх. Үүн дээр их сонин ойлгомжгүй нэг зүйл заалт байж байна. МЗХ барилгаа “Амбага овоо констракшн” ХХК-аар бариулаад, хөрөнгө оруулалтыг нь өөрсдөө хийх юм шиг заалт үг, өгүүлбэрээр орчихсон байна. Яваандаа хуулийн байгууллагаар шалгуулаад ирэхээр хуульчид маань үүнийг тайлбарлах байх. Одоо МЗХ хэдэн хувийг нь гаргах юм? Хөрөнгөө гаргаад байгаа хэрнээ буцааж юм авахгүй болохоор ямар ч учиртай юм? Тэгээд 2021 оны 4-р сарын 15-ны өдөр №01 тоот гэрээ гэж байгаа юм. Хамтран ажиллах гэрээгээ хүртэл буруу дугаарласан. 2021 оны 9-р сарын 21-ны өдөр гэрээг цуцлаж байгааг мэдэгдэж байна гэсэн ийм Ерөнхийлөгчийн албан тоот “Амбага овоо констракшн” руу явсан юм байна. Хариу нь юу гэж ирсэн юм? Удирдах хороо удахгүй энэ хариуг нь авна.
Мөн “Амбага овоо констракшн” компани бол 2021 оны 3-р сарын 4-ны өдөр байгуулагдсан компани байна. Үүнийг Улсын бүртгэлээс авсан баримттай, зурагтай нь үзүүлж болж байна. 2021 оны 3-р сарын 4 өдөр байгуулагдаад 2021 оны 4-р 15-ны өдөр барилга барихаар болжээ. Тэгээд энэ компани 2021 оны 4-р сарын 15-аас одоог хүртэл барилга барих тусгай зөвшөөрөл байна уу гэдэг асуудал байна.
Түүнээс гадна энэ хашаан дээрээ хэдэн давхар ийм өнгө үзэмжтэй, ийм дүрс хэлбэртэй барилга барина гэх мэт юм наасан байх ёстой шүү дээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, гэрээ хэрэгжүүлж байгаа, гүйцэтгэж байгаа гэсэн мэдээлэл хүртэл байх ёстой. Гэтэл одоо энэ барилгын ажил дээр нь нэг ч тийм юм алга. Энд чинь төрийн үйлчилгээ явуулж байгаа агентлаг байна шүү дээ. Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж байна.
Хажууд нь ШУТИС ажиллаж байна. Эдгээрийн эрхзүйн орчинтой холбоотой бүх асуудлыг энэ компани хангаад явж байх ёстой. Одоогоор барилгын ажил зогсчихсон, маргааны байдалтай байна. Дээр нь 33.33.33 бүлэглэл гэж яриад байгаа юм. Энэ баригдаж байгаа барилгаас “Амбага овоо констракшн” 33%-ийг эзэмшинэ. 33%-ийг нь мөнгөө гаргасан учраас хөрөнгө оруулагч нь эзэмшинэ. 33%-ийг нь газраа гаргасан учраас МЗХ эзэмших ёстой. Манай Ерөнхийлөгч 7-р сард хэлэхдээ 33.33.33, дээр нь МЗХ-ны үйл ажиллагааг дэмжиж 500 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Одоогийн байдлаар орж ирээгүй гэж ойлгоод байгаа юм. Гэхдээ цаагуураа яаж авч идсэн юм байгаа эсэх нь одоогийн байдлаар алга. Бид нарт санхүүгийн нэг баримт байгаа нь барилга барьж байгаа компани манай МЗХ-ны цахилгааны төлбөрт ойролцоогоор 5 орчим сая төгрөг өгсөн гэдэг юм яригдаад байна. Гэхдээ үүнийг баримтаар нь авч байж бодит мэдээлэл өгье. Тэгэхгүй бол Г.Батбаатар гэдэг хүн нийгэмд гүтгэж байна гэдэг мэдээлэл гарч магадгүй.
Тиймээс энэ компанийг АТГ-д шалгуулна. Барилгын тусгай зөвшөөрөлгүй байж, барилгын үйлчилгээ хийх гээд гэрээ байгуулаад явж байна. Энэ асуудлыг хаа хүртэл явна түүнийг нь дуустал нь явна. Мөн тэр 500 сая төгрөг өгнө гэдгийг хамтран ажиллах гэрээн дээрээ бичээгүй байна лээ. Түүнийг манай Ерөнхийлөгч өөрөө надад хэлсэн юм. Нэг ч төгрөг аваагүй л гэж байна. Авсан, аваагүйг нь дараа нь хуулийн байгууллага шалгана. Өөрөө мэдээж авахгүй шүү дээ. Үндсэндээ энэ 500 сая төгрөг МЗХ-ны үйл ажиллагааг дэмжиж байгаа нэртэй боловч манайд хахууль, авилгал өгч байгаа нэг хэлбэр. Тэгсэн мөртлөө манай МЗХ-ны Ерөнхийлөгч 14 хоногийн өмнө “Цагаан гар” хөдөлгөөн гээд эхэлсэн шүү дээ. Улс төрийн албан тушаалтан авилгал авахын эсрэг Залуучуудын байгууллага тэмцэнэ гээд хэлчихсэн байгаа.
Ерөнхий нөхцөл байдлын талаар төсөөлөл авлаа. Тэгэхээр эцэст нь энэ сэдэвтэй холбоотой орхигдуулсан зүйл байвал таны өмнө микрофон нээлттэй байна?
Одоог хүртэл энэ байгууллагын төлөө санаархдаг, энэ байгууллага дээр байнга байж л байх юм бол мөнгө халаас руу нь урсаж байдаг юм шиг бодож явдаг хэсэг бүлэг хүмүүсийг болиосой л гэж хэлмээр байна. Дээрээс нь залуучуудын байгууллагын төлөө сэтгэл зүрхээ гаргаад, энэ олон залуусын эрх ашгийг хамгаалах бодлого, хөгжлийн төлөвлөгөө, ёс зүй, хэм хэмжээ, зорилго, зорилт, хэрэгжүүлье хийе гэдэг санаачлага байхгүй бол МЗХ гэдэг энэ байгууллагыг зүгээр ёс зүйтэйгээр орхиод л явчих. Энэ байгууллагыг удирдаад аваад явах өчнөөн олон мундаг залуучууд бий. Одоо та бүхэн харахаар удирдах хороо гэдэг 8 хүн нийлчихээд үгэнд орохгүй байгаа нэг хүнийг хөөж явуулж буй мэт дүр зураг ажиглагдаж магадгүй. Тийм зүйл байхгүй шүү.
Залуучуудын байгууллагыг эрх ашгийн үүднээс хардаг байхаа болъё. Хөгжүүлье, аваад явья, ёсзүйтэй байлгая, хэм хэмжээтэй байлгая гэдэг зүйл рүү л явья. Тэгэхгүй бол нийгэмд харж байгаа залуучууд бидний эрх ашгийг хамгаалдаг ч юм уу үгүй юм уу гэдэг бодол нь улам даамжирна. Зүгээр л нэг медаль зардаг, энэ 4 давхар байрныхаа 2000м2-ыг нь түрээслээд түүгээрээ ажилчдаа цалинжуулдаг, дотор нь хэсэг бүлэг хүмүүс лобби хийж хор хутгаад дараа нь дарга болдог гэсэн ойлголттойгоо л үлдэнэ. Энэ зүйлийн эсрэг Г.Батбаатар миний бие олон жил тэмцэж байна. Түүнийхээ араас л явна. Өнөөдөр эндээс гарсан олон мянган залуучууд манлайллаа үзүүлээд, зөв хэм хэмжээгээ үзүүлээд шударга байх зарчимтай байх ёсзүйгээ үзүүлээд өнөөдөр энэ газраас хөгжөөд гарч болно. МЗХ-ноос өөрийгөө хөгжүүлээд гарсан залуучууд маань улс төр хиймээр байвал намын дэргэдэх залуучуудын байгууллага дээр очиж хий. Улс төрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх байгууллага нь МАН-д ч байна. АН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад ч байна.
Монголын Залуучуудын байгууллага бол улс төрждөггүй, гэхдээ бүх намын гишүүдэд нээлттэй. Энэ байгууллагад орж ирэхдээ улс төржихгүйгээр өөрийгөө хөгжүүлдэг, бусадтай нийлж хөгждөг, хамтдаа олон залуусыг хөгжүүлэхийн төлөө зорилго сэтгэлтэй ажилладаг ийм сэтгэхүйтэй залуусыг л орж ирээсэй гэж хүсэж байна.
Бид нар үндэсний хэмжээний залуучуудын эрх ашгийг хамгаалдаг байгууллага болохоос биш хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг, эсвэл хүмүүс энд баяжих гэж орж ирдэг байгууллага биш ээ. МЗХ тэр тусмаа мөнгөтэй байгууллага биш ээ. МЗХ гэдэг энэ байгууллагад орж ирж байгаа сэтгэл зүрхтэй залуучууд амьдралдаа хэрэглэх тав, гуван цааснаасаа нууж, эхнэрээсээ нуугаад залуучуудтайгаа нэгдэж нийлээд тэд нарыгаа хөгжүүлдэг сэтгэл зүрхтэй хүмүүс байдаг. Түүнээс энэ байгууллагыг мөнгөний, эрх ашгийн үүднээс хараад байгаа хүмүүст бол тов тодорхой хэлэхэд авч явж чадахгүй бол ёсзүйтэйгээр өгөөд явчихдаг бай гэж хэлмээр байна.
100 жилийн хугацаанд Монголын залуучуудын байгууллагаас чинь Монгол орныг мандан бадраах цус, зориг зүрхтэй, бүтээлч сэтгэлгээтэй, улс орныхоо төлөө гэсэн итгэл сэтгэлтэй олон мянган удирдагч төрсөн юм аа.
Дамдины Сүхбаатарын санаачлага, хамгийн сүүлд нь МХЗЭ-ийн дарга байсан Лодонгийн Түдэв гуай Монголын хамгийн анхны Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан. Одоо байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд яривал маш олон удирдагчид энэ Залуучуудын байгууллагаас төрөн гарсан. Тэр хүмүүсийн алдар гавьяа сайнтай муутай явах үе дээр бид улам доошоо оруулах гэж буй мэт сандал ширээ, ёс зүйгүй байдалтай зууралдаж, бие биенээ хэмлэж, хэдэн талд тамга тэмдэгний төлөөх хэрүүл хийж суух цаг биш ээ. Улс орноо хөгжүүлье. Өнөөдөр Монгол улсын 330 сум хөгжлийн доголдолтой явж байна. Гэтэл үүнд бодлого гаргаад Засгийн газартаа танилцуулаад, тэр сум орон нутгийг хөгжүүлье. Тийш нь 50 гэр бүл буюу 100 залуу явуулья. Хуучирсан сумын барилга, эмнэлгийг нь засаад тэндээ өөрсдөө ажлын байраа бий болгоод, залуу гэр бүлүүд нь 5 жилийн илгээлт аваад, цусаа сэлбээд үр хүүхдээ тэнд нь өсгөе, үндэсний хэмжээний бодлого хэрэгжүүлье гэж ажиллах цаг болчихоод байна.
Баярлалаа
Ярилцсан: Н.Энхдэлгэр



Сэтгэгдэл0
Муусайн тэнэг цүнх баригчдын хусмаа чамлалдсан хэрүүл л байна. Гэрэлт-ОД нь энэ халтарт газар зарсан мөнгөнөөсөө өгөхгүй харамлачихаж,
Хэдэн дарганцарын өөрсдийгөө дөвийлгөж эрх мэдэл рүү шунаж байгаа нь бодит ажлыг биш суудаг өрөө тасалгаагаа томруулах, цаашлаад дундаас нь цавчаа хийж идэж ашиглах шунал нь хөдөлсөн бна. Ийм дарганцарууд улсын ажил гэхээсээ хувийн ашиг хонжоо хайгчид луйварчдын дүр төрх бна даа. Иймэрхүү хүмүүсийг төрд бүү оруул. Түрүүчийн идэж уусан хүмүүс нь ялаа аваад, зарим нь зугатаад ирэхгүй байгаа биз дээ. Тийм л зам руу явж бна даа одооны залуус чинь.
Залуучуудыг ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр баяжиж болно, тэр нь цүнх барьж боолчлогдох, авилгын бүтэцтэй хавьтал болох, нийгмийн хөгжилд саад болж байгаа ийм үзэл бодлоос нь салгаж сайн сайхан тэмүүлэлтэй болгох ёстой. Монголын залуучууд дэндүү сул дорой үлбэгэр бх юм.
Галтар оркууд нэг идэхээрээ өлөн юм шиг иддэг юм. Нөгөөдүүл нь ч үхэлдээд
Хэрээнүүд хэрэлдэж байгаа юм байна.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
26-36 davhar office bari
Энэ бөгс долоогч ирээдүйд юу хийх гэж байгаа нь нүднээс нь харагдаж байгаа биз дээ
Alaltsaad bai!
Mongol uls deeree aria denduu!!!! Ichih zowoh gej baihgui. Humuusiin ami, nas c hamaagui. Haana l zai bna, murui, sariu baishin barchihna. Toroh emneleg, surguuli, huuhdiin zezerleg in gazar, haanc hamaagui. Orchuulgani gazar hurtel baishin barchihsan.
Бүгд адилхан, өлөн дуракуд