sonin.mn
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар мэдээлэл хийж, өөрсдийн санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн тухай тайлбар хийлээ.
Энэ үеэр Х.Ганхуяг: "Энэ хуулийг өргөн барихын тулд сүүлийн нэг жил ярилцаад, боловсруулагдаад, өргөн баригдаад маш олон процессыг туулсан. 2021 оны 5 сарын 26-нд яг энэ өргөн барих гэж байгаа хуулийн төслөөрөө УИХ-ын дарга, бизнес эрхлэгчидтэй хамт сууж байгаад хэлэлцсэн. Тэгэхэд Д.Өнөрболор гишүүн ч байсан. Тухайн үед уг асуудлыг танилцуулаад, 6-р сард өргөн барьсан.
 
 
 
Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүн аль ч шатанд, дуртай цагтаа өргөн барьсан хуулиа буцааж татах эрхтэй байдаг. Тийм учраас Д.Өнөрболор, П.Анужиннарыг өөрийн эрхээ эдлэж байгаа юм болов уу? гэж бодож байна. Энэ асуудлыг УИХ-ын Тамгын газартай ярилцах ёстой л болчихлоо. Түүнээс биш үг нэмж хасаагүй.
 
 
 
Нэг цэг таслалын ч ялгаа байхгүй шүү. Яг юу хасагдсан, эсвэл яг юу нэмэгдсэн гэдгийг П.Анужин гишүүнээс өөрөөс нь асуухгүй бол би сайн мэдэхгүй байна." гэв.
 
М.Чойжал