Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулах тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Санхүү төлөвлөлт, хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа нарт өнөөдөр гардуулан өгөв.
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулснаар Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, Үндсэн хуулиа сахин мөрдүүлэх онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаг, тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахдаа хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг анхлан хийсэн бөгөөд Ази тивдээ тэргүүнд орох анхдагч бичмэл Үндсэн хууль байв.
Сэтгэгдэл0
Хөөе больж үз. Зүгээр сууж төсвийн мөнгө хувааж иддэг тэжээмлүүдийн тоо чинь дэндлээ ерөнхий гуай
МАН засаг барьсанаа хойш 3 яам ,4 агентлаг байгуулахаар шийдвэрлэв.Энд барагцаалбал 400 хүнээр орон тоогоо нэмнэ гэсэн үг л дээ.Гэтэл ерөнхийлөгчийн зарлигаар үндсэн хуулийн хүрээлэн гэж бас төсвөөс мөнгө иддэг газар байгуулж ойролцоогоор 50 хүний орон тоогоор төрийн толгойг данхайлгах юм байна л даа.Татвар төлөгчдийн мөнгө гэдгийг ухаараач ээ МАНгаруудаа.Ардын амьдрал доошлоод байдаг Толгой нь улам данхайгаад ,занхайгаад байдаг.Хуваадаг бялуучин одоо дуусаагүй юу.
Хүрэлсүх 4 р ангийн тоо чадахгүй хэмжээний боловсролтой хүн шдээ. Ийм маанаг толгойтой мантуу нүүртэй хүн МУ-ын ерөнхийлөгч хийж байгаад үнэхээр ичиж байна..
Хүрэлсүх ээ Монголын эдийн засаг ямар байгаа билээ,хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үг байдаг.Гэтэл юу хийх нь мэдэгдэхгүй хүрээлэн байгуулах чинь юу вэ эрүүлээр сэтгэ,харинч үр ашиггүй хүрээлэнгүүдээ татан буулгах хэрэгтэй,нэгтгэх хэрэгтэй,Больж үз ямарч ирээдүйгүй,үр өгөөжгүй юмаар бүү хөөцөлд,төсвийнхөө алдагдлаа бодооч дээ,арайч дээ.
Худлаа яригчдыг бэлтгээд эхлэв үү. Хоолоо хэн хийж , ямар хувцас өмсөх болж байна . Эсвэл " хаан нүцгэн байна " хашгираад гүйгээд байх уу.
Улс орон ард түмэн дэгжиж дээшлэхгүй тэгсэн мөртлөө албан тушаал цалин хүртэх хүмүүс нь нэмэгдээд байдаг.их сонин улс шүү энэ монгол
Ерөнхийлөгч зарлиг гаргаад ТӨСӨВИЙН байгууллага нэмээд байж болдог юм уу , эсвэл их хурлын дарга , ерөнхий сайд нар нь УНХИАГҮЙТЭЭД байгаа юм уу ... Ер нь манайх шиг улсад нэг л удирдагч хангалттай даа ...
Хууль нь гууль болдог улсад мянган эрх зуйн хурээлэн байгуулсанаас баялаг бутээдэг аж уйлдвэрийн яам агентлаг байгуулсан нь дээр юм биш уу ?
Юу яриад байна аан.3 яам 4 агентлаг , ,30 хороо нэмж байгуулах гэсэн дээ.Дахиад нэг хүрээлэн нэмж байгуулах юм байна л даа Наана чинь доор хаяж 600 хүнээр төрийн ажилтанаа нэмэх юм байна гэж ойлголоо.Харин ч яамны дэд сайдуудаа хасах хэрэгтэй гэж яригдаад байдаг.Цүнх баригчидадаа ажлын байр бэлдэж өгч байна гэж харж байна.