Баасан гарагийн чуулганаар “Журам батлах тухай” Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэг заалтад гишүүд шүүмжлэлтэй хандав. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд ИТХ-ын төлөөлөгчийг эгүүлэн татах үндэслэл, эгүүлэн татах асуудлыг санаачлах, эгүүлэн татах санал хураалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой болон бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилт нэг мөр хангагдах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн, төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй бөгөөд нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй гэж төсөл санаачлагчид танилцуулав.
Гишүүдийн зүгээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журмын төсөлд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Хурлын сонгуулийн нэг тойргийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, хамтын санал гарган тухайн тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах асуудлыг санаачлах эрхтэй гэж тусгасан асуудлыг илүүтэй хөндөж, дэмжсэн дэмжээгүй байр суурийг илэрхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг “Иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, тойргоос сонгогдсон Хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах босго тогтоовол орон нутагт эцэс төгсгөлгүй улстөржилт, маргаан үүсэх, төлөөлөгчдийг байсхийгээд татдаг нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн бол гишүүн Ц.Туваан “Хурлын төлөөлөгчийг эгүүлэх татах тухай журам нь цаашлаад бүтэн дөрвөн жил сонгууль үргэлжлэх сөрөг үр дагавар үүсгэх, улмаар улс, орон нутгийн төсөв тэдгээр олон сонгуулийн зардал, хүн хүчийг гаргаж дийлэхгүй нөхцөл байдал үүсэх тул тогтоолд тусгасан эхний хоёр журмыг буцаая” гэсэн саналтай байлаа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа “Гишүүдийн эргэлзээ, болгоомжлолтой санал нэг байна. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Их Хурлын гишүүний л эгүүлэн татах асуудлыг хөндсөн. Гэхдээ энэ нь Хурлын төлөөлөгчдөд хамаарах асуудал байхгүй. 2020 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд "Төлөөлөгчийн үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар төлөөлөгчийг эгүүлэн татна. Эгүүлэн татах журмыг Улсын Их Хурал батална" гэж заасан. Журамдаа сонгогчийн 10 хувь санал гаргавал эгүүлэн татах асуудлыг хөндөж эхэлнэ. Улмаар сонгогчдын олонх нь дэмжвэл эгүүлэн татна. Сонгогчийн тал хувь нь эгүүлэн татахад оролцоогүй бол төлөөлөгчийн эгүүлэн татаагүйд тооцно гэж тусгасан” гэж тайлбарлалаа. Ингээд “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Эрхэм гишүүдийг сонгогчдын 5 хувийн саналаар эргүүлэн татах хуулийн заалтаа бас оруул ..
Эд нар батлахгүй. Оршин тогтнох арга нь аль болох намаар дамжин төрд удаан хугацаагаар шургалах
Юу гэж нэгэнт сонгогдсон гишүүд намайг эргүүлэн тат гэсэн хуульд санал өгч байдаг юм бэ.Хэнийг залилан хуурах гэсэн өмхий махнууд вэ..
УИХ гишүүд яах вэ? Цэрэнпунцаг Анандбазар 2ыг шууд татуулая
ИТХ д зориулсан дараань ИХ д
Энэ хууль батлагдлаа гэхэд биелэх үү? Эргүүлэн татах санлыг оруулсан уу? оруулсан.Тэгээд олонхиороо аваад л үлдэнэ дээ...
Сонгогчдын 50/дээш бвал зүгээр тэгэхгүй бол 4жилийн хугацаанд сонгууль болсоор бгаад дуусах байлгүй дээ
2022 оноос эхлэн мөрдөж байгаа хуулиар баг, дүүргийн ИНХ болон аймаг, сумын ИТХ-ын бүтэц бүрэлдэхүүнд оруулж байгаа өөрчлөлт, Төлөөлөгчийг эргүүлэн татах тухай асуудал зэрэг нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг сулруулсан, байнгын тогтвортой үйл ажиллагааг алдагдуулсан, улс төржилтийг бүх шатанд улам газар авахуулсан ажил болж байна.
Эргүүлэн татах маш зөв шидвэр бн.
50дэш баивал зөв шүү. Тэгэхгүи бол тэр ч нэг муу хүмүүсийн тоглоом болдог шүү.
uursdiguu ergvvlen tatax yum yarixgvi dood xvmvvsee maxlax buun xervvlin vvrin beldej ugux yum aa uursdiguu xicheee
Энэ зөвөө ИТХ-ын төөлөөлөгчөөр сонгогдсон төөлөөлөгч нь ялангуяа хөдөөний тойргоос сонгогдсон төлөөлөгчийн ихэнх нь ах дүү олонтой хууль эрх зүйн мэдлэггүй зөвхөн аль нэг нам дагасан иргэдийг төлөөлж чадахгүй хүмүүс сонгогддог. Энэ байдлыг таслан зогсоох цаг болсоон
Сонгогчдын таван хувь нь дэмжвэл Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татдаг болъё оо !
Өөрсдийгөө татуулах хууль гаргаачээ