Хятадын CCTV-ийн тоймч судлаач Ду Вэнлун хэдэн жилийн өмнө “Одоогийн ОХУ дэлхийд ноёлж чадахгүй, гэхдээ түүний сүйтгэгч хүчийг дутуу үнэлэж болохгүй!” гэсэн нэгэн санааг хэлж байв. Түүний үгийг одоогийн нөхцөл байдалтай уялдуулж бодоход “ОХУ-ын сүйтгэгч хүч яагаад сэдрэв?”, “Цаашид яаж ямар байдлаар зогсоох вэ?”, “Уг сүйтгэгч хүчтэй зохицож, буулт хийж амьдрах уу, эсвэл сөрж тэмцэж өөрчлөх үү?” гэдэг нь дэлхий нийтийн асуудал болоод байна. ОХУ-ын сүйтгэгч хүч ямар хүчтэйг манай дотоодод сүүлийн хоёр сар гаран өрнөж байгаа маргаан зөрчил тодорхой харуулж байна.
ОХУ бол бидний “ах” биш, зүгээр л сайн харилцаатай хөрш. АНУ болон барууны орнууд ч “ариухан амьтад” биш зүгээр л бидний “Гуравдагч” гэж нэрлэсэн “хөршүүд”. Одоогийн асуудал зөрчил тэдний хооронд өрнөж байгаа. ОХУ бол хөрш орон, гэхдээ ахан дүүс үндэстэн рүүгээ халдан довтолсон нь бодит үнэн.
Бодит үнэн гэвэл тусгаар тогтносон, бүрэн эрхт нэг хөрш рүүгээ Орос түрэмгийлсэн, Украин нь түрэмгийллээс өөрийгөө хамгаалан дайтаж байна. Нэг нь түрэмгийлж байна, нөгөөх нь эх орноо хамгаалж байна. Юу үнэн, энэ л үнэн!
Нөгөө талаар АНУ ба Өрнөдийн орнууд ч “сахиусан тэнгэр, шударга ёсны хэмжүүр” биш, тэд ОХУ-ын “сүйтгэгч хүчийг” өдөөсөн, бусдыг зөөлөн хүчээрээ татдаг “өдөөн турхирагчид”. Харин монголчууд бид бусдын зөрчил дунд дотооддоо хагаралдах нь “сүйтгэгч хүчнүүдэд” л боломж олгож байгаа л зүйл. Монголд ОХУ-ыг дэмжих болон эсэргүүцэх чимээ хэдий чинээ чанга байна төдий чинээ бидний хагарал зөрчил хурцдаж байна гэсэн үг, энэ зөрчилд Монгол ялахгүй.
Бид угаасаа Хятадаас болгоомжилдог, заримдаа хэт болгоомжилдог, харин ОХУ болон барууны орнуудын талаархи ойлголт хэт туйлширсан эрс тэс хоёр талтай байдаг. Харин бид энэ удаагийн олон улсын харилцааны зөрчлийг хөрш орнуудаа, “гуравдагч хөршөө” илүү бодитоор харах, гадны “сүйтгэгч хагалагч хүч” хэрхэн бий болдогийг мэдрэх, Украин болон бусад орны алдаанаас суралцах “сургамж хичээл” болгож болох юм.
Одоогийн болж байгаа үйл явлыг зүйрлэбэл, бүдүүлэг хөрш айл маань бусад айл амьтныг үймүүлэхийг дэмжихдээ өөрийн амьдардаг байраа (дэлхийгээ) шатаалгахыг хүсэх ёсгүй бөгөөд түүний дараагийн хохирогч нь өөрөө ч байж магадгүй. Нөгөө талаар юу ч хийхээс буцахгүй улангассан тэр хөрш рүүгээ дургүйгээ илэрхийлж шүүмжилж чарлаад байвал нөгөөдөх нь “хана цөмлөж” орж ирээд өрх тусгаар гэр орныг маань хагалаж сүйтгэчихэж магадгүй байна.
Ерөнхийдөө бол манай улс бол олон улс харилцааг шийдвэрлэгч улс биш, үр дагаварыг нь хүлээн авагч улс, тиймээс бид үйл явдлын өрнөлийг харж байгаад тухайн цаг үеийн Монгол Улсын эрх ашигт нийцсэн байр суурийг л нэгдсэн байдлаар илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Харин иргэдийн гадаад бодлогын талаархи үзэл бодол нь “Тийм байгаасай, ийм байх ёстой” гэсэн эмоци сэтгэл хөдлөл дээр бус, олон улсын харилцааны зарчим, улс орныхоо аюулгүй байдлын “улаан шугам”-д тулгуурласан, тэр талаар мэддэг мэдэрдэг байх хэрэгтэй болов уу. Аль ч их гүрэн бидний эрх ашгийг бодохгүй (төлөөлөхгүй) учраас монголчууд хоорондоо туйлширахгүйгээр үзэл бодлоо зөв соёлтой илэрхийлж мэтгэлцэж харилцан ойлголцолд хүрээсэй л гэж хүсэх юм.
Докторант Б.Анхбаяр
Сэтгэгдэл0
Дайны хэн хүсэх вэ дээ .Дайн болоогүй байхад ОРОСЫН сибирийн хүч 2 ыг хаагаад өгөөч гээд бархирч бусдын турхираланд орж улсаа самарч буй нөхдийг хараад ой гутав.Манайд ч ийм зүйл тохиолдоход гадны улс бидэнд мянган буу зэвсэг өгөөд цөөхөн монголчууд хохироод л бүр энэ газар дээр амьдарах хүнгүй болно . Б.Анхбаяр маш зөв талаас нь бичжээ
Mash zuv Dugnelt ugchee Uuniig hun bur unshaasai Yalanguya Ardchilagch nertei Ukraind ochij baildana gej hashgiraldaad bga nuhud Hench dainig husehguini oilgolmjtoi Yag unenni jijig Uls maani O.U-in hariltsaag shiidverlehed uchuuhench ch nemer ugui
НАРИЙНДАА ТЭНД БАЙГАА УКРАЙН ЭНД БАЙГАА МОНГОЛД ЯМАР ХАМАА БАЙХ ВЭ ДЭЭ ДАЙН БОЛЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ Л ХЭРЭГ УЧИРАА ОЛБОЛ ЗҮГЭЭРСЭН
ХУЦ ЧАЦАГА АА!
Chi estoi baas
Зовхон Монгол бишээ Дэлхий идаяар эгэ дайны талаар улс орнууд дотроо хуваагдмал байна Хятадын 2 жилийн омнох байр суурь ярих хэрэггуй Оноодор бол Дайныг АНУ ба НАТО турхирсан гэж дугнэж байна Нийгм нь олонхи нь Оросыг дэмжиж байна Болгарынизун амын 50 хувь Оросыг дэижиж засаг нь ЕХ оос санхуугийн хараат учраас Оросын эсрэг байна Германы сорог нам нь Украинд зэвсэг нийлуулэхээ зогсоохыг засгаасаа шаардаж дайнныг Америк одоосон гэж байна Манайд АНЫ тодорхой хэмэг оросыниэсрэг узлийг одоож нийгмийг талцууллаа Оросыг муулах тусам эсрэг талынхан нь Америк Хятад Японыг муулж байна Ур дунд нь эдгээр улсууд бугд Монголд итгэхээ байна АН иргэдийнхээ узэл бодлыг хянах гээд байх хэрэггуй Туйлын унэнийг тэд хэлэхгуй Морнгол улс аль болохоор хоер хорштба гуравдагч хорш бодлогоо авч улдэх гэж чармайж байна Барууныхан заавал Оросын эсрэг болгох гээд тулгаад байхгуй бол эгэ боломжтой Харин хатуу тулгалт хийгээд дотроо барууныххныг дагаж нийгмээ хагалаад байвал Монгол сонголтоо хийхээс оор аргагуй
Тэнэг үмхий монгол. Чадвал Украин явж оросын төлөө байлдаач.
Neeree unen bichejee
Сонголт бол хоер хорш л байна Оор аргагуй Ар гэр нь хукхдууд нь баруунд байдаг хумуус амин хувийн эрх ашгаа биш Монгол оно удаан оршин тогтнохоо бодох хэоэгтэй
Гуравдагч хөрш гэж Монголд байхгүй. Онгоцоор очдог худалдааны агентлаг мэт хэдэн улсыг юунд хэт өргөмжилнө вэ. Америк, япон, солонгос, европ бүгд хол байна. Онгоцгүй бол очих үзэх нь амар биш. Бүгд монголд хатуу визтэй тул хэн дуртай монголын иргэн очих аргагүй улсыг хөрш гэж өргөмжлөх нь буруу. Монголд хэдэн элчин нэртэй америк, япон, европын худалдааны туршуул бол байна.
ХӨРШ ГЭДЭГ ҮГИЙЙГ ЯМАР ҮЕД, ЯМАР ТОХИОЛДОЛД, ЮУГ ИЛЭРХИЙЙЛЖ БУЙГААР НЬ ҮГЭНД ХЭРЭГЛЭДЭГ ЮМ БЭ???
Манай засаг тор энэ уеэр дэлхийн олон улс орныхоос ардчилсан байж чадлаа Ногоо ардчилал. Хуний эрх ярьдаг Европын зарим улсад хуний эрхийг Гитлерийн уеийнх шиг хосордуулж байна Латвид Ялалтын баяраар зовлолтийн дайчдад цэцэг оргосон иргэдээ дарамтаж цэцгийг нь олны нудэн дээр бульдозероор хогийн саванд хийлээ Германд орос хуухдуудийг турэмгийлэгч гэж зодож байна Украинд Оростой хамтрая гэсэн хумуусээ урвагч гээд шуудь шоронд хорьж байна Хамгийн инээдтэй нь z усгийг хорьсон байгаа торгуультай
Докторант Анхбаяр маш зөв бичжээ.
Оросыг хэт шүтсэн оркууд их оодрох маягтай Одоо Оросыг дэмжвэл ооркоо л батлаж бгаа хэрэг дээ ! ОРОСЫГ ДЭМЖВЭЛ ООРК болно
АНУ болон барууныхан, Украйныг дэмжигчид бол жинхэнэ оркууд
Оросыг дэмжнээ. Үнэний төлөө байгаа Орос улс мандтугай. Украйныг дэмжигчдийн шээс гоожих гэж бгаа
teneg hog ve uu heleh gesen novshoo ve
"ГУРАВ дахь ХӨРШ " гэж байхгүй , энэ бол гудамжныхны жаргон нэр томьёо . Алиа салбадайнуудын долигонуур - өгөөш горьдсон зуйргануур хэллэг . Харин найрсаг сайн харилцаатай орнууд гэвэл гурав дахь байтугай , 4 , 5 6 ... байхыг үгүйсгэх арга алга - манайх 200 - аад оронтой дипломат харилцаатай гэдэг биз ...
Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосурэн л гаргаж ирсэн томьео л доо . Гудамжны гэдэг чинь
Cалхины өөдөөс нулимдаггүй гэдэг
Анхбаяраа маш зөв үнэнийг бичиж ингэж л иргэдэд үнэн мөнийг л хэлж ярьж байх ёстой зөв шүү.Энэ сөргөлдөөн нь том гүрнүүдийг харилцан дайсагналцалын үр дагавар. Украйн бол зүгээр тэдний золиос,тэхээр үүнийг бид энэ нь зөв тэр нь буруу гэх ямарч шаардлагагүй.Анхбаярын хэлдгээр л хүлээж авах ёстой.Өөрсдийгөө дөвийлгөх сайн хүн гэсэн явцуу цөөн хэдэн нөхдийн/Бат-үүл,Элбэгдорж,Эрдэнэ,Сосорбарам гм-ийн/ улс орныхоо эрх ашгийг хөсөр хаясан хий хоосон попордсон маш хортой үйл ажиллагаа.Үүнийг хэнч тоохгүй харинч эрүүл саруул хүмүүс эрс эсэргүүцэж байгаа.энэ нөхдийн аюултайн бусдыг уруу татах буруу мэдээллээр хангах,цацах/Сүхбаатар гэсэн байх хөлсний бичээч/иргэдийг хагралдуулж талцуулж байгаа нь аюултай.Бид маш хараат байдаг Орос гүрний хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.Тиймээс үнэнийг үнэнээр нь аль нэг талыг барилгүй эрүүл ухаанаар хоёр орны харилцаанд сэв суулгахааргүйгээр үзэл бодлоо илэрхийлэхийг ард иргэдээсээ хүсэх байна.Гадаад оронд болж буй үйл явдлаас болж бид дотроо энэ хүнд дотроо х
13 r zuunii ued oros mongoliin haraat baisan. neg uls baisan. 20 r zuund mongol orposiin nuluund baisan.Denduu bieniigee oilgono
ХӨНЖИЛНИЙ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙХ ХЭРЭГТЭЙ, МОНГОЛЧУУД АА!
amerikuud dain hiij irak siri livi afganstan ulsiig nuraaj svitgej baihad chi haan baisan aguu energui ardchilsan vzelt doktor be dee. amerikuud hvn alj dain hiij boldog aguu uls yum uu daa. busad ni bolohgui tee. shudarga bil daa. hvn bail daa..
Дайн хийх эрх Монголд ч байх учиртай. Орос дайн хийг. Дайн хийж чадахгүй байгаа бол улс гэж нэрлэхгүй. Улс байна гэдэг нь дайтажчаддаг байх учиртай. Америк дайтаж байхад монгол улс дайтах эрхээ хориглох ёсгүй.
Орос Украйн улс руу түрэмгийлээгүй, Орос неофашистуудыг устгах гэж цэргийн ажиллагаа явуулж байна. Тийм ч учираас энгийн ард иргэдэд бага хохирол гаргахын төлөө хичээж байна хэрэв тухайн улсыг эзлэх төлөвлөгөө байсан бол их хүчээр аль хэдийн дуусгах байсан. НЕОФАШИСТУУДЫГ дэмжээд байгаа АН тэргүүтэй этгээдүүдийг ойлгохгүй л байна даа. Хэт үндэсэрхэг үзлийг дэмжвэл аюул болно Германы фашистууд АРИ үндэстэн германууд дэлхийн нэгдүгээр зэргийн хүмүүс бусад нь цаашаа гэж байсан юм шүү дээ олон сая бусад тргэдийг хоморголон устгаж байсаныг санаарай
Нөгөө талаар АНУ ба Өрнөдийн орнууд ч “сахиусан тэнгэр, шударга ёсны хэмжүүр” биш, тэд ОХУ-ын “сүйтгэгч хүчийг” өдөөсөн, бусдыг зөөлөн хүчээрээ татдаг “өдөөн турхирагчид”... Зөв хэлжээ! Ингэж туйлшрахгүй байх нь хамгийн чухал. Манайхны туйлшрамтгай зан үнэхээр юм юмны чөдөр шүү
уг нь өөрөө хэргэм зэрэгтэй хүн юм бна даанч толгой гэж олгой юм аа даа хичнээн юм уншаад ойлгодоггүй
Энэ Анхбаяр гэгч Оросыг дангаар нь шүүмжлэхээс айгаад барууныг хавчуулан муулж "зөөлөвч" хийжээ!! Үнэнийг шууд хэлэхээс айна гэдэг бол олигтой хүний араншин биш дээ??!!
Аргагүй боловсрол хүнийг түших юм даа."Ийм залуустай бол тэр коммунизм гээчийг байгуулчих юмсан" гэж нэг буриад өвгөн кинон дээр хэлж суудаг. Магтууштай. Санаагаа нэмэрлэхэд, ОХУ украйн руу тусгай ажиллагаа эхлүүлсэн нь энэ хоёрхон улсын асуудал огт биш бөгөөд өөрсдийн ноёрхлоо мөнх хадгалж даян дэлхийг захирч байх гэсэн англосаксуудын өөрсдийнх нь нэрлэдгээр Дэлхийн дэг журам гээч гегемони үзэл болоод үүнд нь захирагдахгүй, олон туйлт тогтолцоог хүсч байгаа ОХУ н тэмцэл энд мөргөлдсөн л гэсэн үг.Өнгөрсөн оны намар өөрсдийгөө Их 7 гэж өргөмжилдөг хэдэн колоничлогчид цуглаад "Бид Дэлхийн дэг журмыг өөрчлөх гэсэн оролдлоготой эвлэрэхгүй" гэсэн тунхаг л явж байна. ОХУ г фашист,түрэмгийлэгч гэж харалганаар харж буй хүмүүс бол маш богино бодолтой л хүмүүс.Бид нэг хүн дангаар захирахыг дарангуйлал гэж шүүмжилдэг мөртлөө яагаад Их 7 дээрэмчний дарангуйллыг зүй ёсны гэж үзэх ёстой юм бэ. ОХУ мэдээж алхам алхмаар хотонд гэтэж буй чоныг буудах нь тодорхой.
Таны хэлдэг үнэн бөгөөд зөв. Бид хамгийн гол нь төвиг сахих ёстой. Украйн хүссэн хүсээгүй золиосонд тоглоом болж байгаа ард түмэн. Украйны мундаг сайн байлдах огт хамаагүй зүгээр золиос болсон.
Ene dain holbooton bish bol shuud hamgaalahgui l gsen MSG-g ugch ba. Harin bidend Holbooton bii biluu?
2 hurshteigee ev zuiteieh oron ard tumen ee amar taivan amidruulah heregtei! mgl .ers tashuuraa bariad mordhod baildah chadvargui , hudlaa tseejee balbaad yahav ! ter 3 dagch nar bl uduun hatgagchid gedgiig oilgoh n amind tustai!
Олон улсын хууль дүрэмээ дага л гэжээ зөвшүүдээ пуутлэрийн долоогчидоо
Тсс. Олон улсын хууль дүрэм гэж юу байдгийг ч мэдэхгүй байж.
Tэр олон улсийн хууль дүрэм гэгч нь хаана байна? Тэр хууль нь ямар оронд үйлчлээд ямар оронд үйлчилдэггүй юм. Нөгөө ардчлал хөгжсөн хүний эрх ярьдаг орнууд яасан? Тэд нар буслийн нутагт дайн хийж алж устгаж болдог юм уу
Elbegdorj Batuul metiin novshnuud zugeer taivan baigaa ard tumniig uimuulj albaar hoorond ni taltsuulj yal zavshih argaa haij baina gedeg ni oilgomjtoi. Eh ornoo novsh bolgoson novshnuud jujiglehees uur ui chadah ve.
Зэрлэг оросууд ялагдан таран бутрах ойртсоон
Орос ороод ирвэл бууж өгөөд эх орончдыг матаж барьж өгөөд цаазлуулах хүсэлтэй хүмүүс их байх шиг байна. Ихэнх нь До яамны матаачдын үр удам
Нэг талдаа гарах нь зөв, зөвийн талдаа, Украины талдаа гарцгаая, монголчуудаа.
Ардчилсан улсад амьдарч байгаагаа мартчихсан хүмүүс байх юмаа. Ямар ч ардчилсан улсад төрийн өмнө улаан шугам байдаг болхоос хувь хүний өмнө байхгүй хэрэв шугам байх ёстой гэж бодож байгаа бол ардчилал хүний эрхийн төлөө гээд худал ярих хэрэггүй. Орос улсыг дэмжсэн, дэмжээгүй байсан ялгаа байхгүй гэдгийг түүх тодорхой харуулдаг Нацист Германы хөрш жижиг улсуудаа эзлээд зохсох байх гэж тэр үеийн улсууд бодож байсан гэхдээ зогсоогүй, одоогийн Орос Нацист Германы холбоотон (тэнхлэг) болбол аюулгүй тэд дайрахгүй гэж бодсон гэхдээ зогсоож чадаагүй яаг л галзуу хөрш чинь хан цөмлөөд орж ирэхгүй гэж найдахдаа адил тэгээд ч галзуу хүнд итгэж болохгүй. НАТО Орост итгэсэн гэхдээ дайн болсон хэрэв НАТО зоримог шийдвэр гаргасан бол Украины дайн хэзээч болохгүй байсан үнэн
Путин Украинд халдсан дайндаа ялагдах нь гарцаагүй! Харин ялагдаад зогсохгүй Орос улс дахин хавь ойрын улс оронд заналхийлдэг араншинг нь бүрмөсөн дарж арилгана гэж шударга хүн төрөлхтөн хүсч, АНУ-НАТО зорьж байна! Тэр цагт монголчууд бид ч гэсэн халгаатай дээрэнгүй хөршид байнга дарамтлуулан шоглуулж байдаг зовлонгоос ангижирах болно!! Гитлер ялагдсанаас хойш 30 гаруй жил өнгөрч байж герман үндэстэн харгис дээрэнгүй үзлээсээ арай гэж нэг юм салсан түүхтэй! Оросын ард түмэнд ч мөн тиймэрхүү хугацаа шаардагдах байх??!
Улс эх орноо бодож байх нь монгол хүн бүрийн үүрэг.орос Хятад гүрний дунд оршдог буурай орон монгол энэ үед монголчууд бид саваагүй нохой саранд хуцна гэгчээр хоорондоо хагаралдаж аль нэгийг дэмжиж орилолдож байгаа нь ёстой тэнэг гэдгээ харуулж байгаа хэрэг.дэлхийн улс орнууд улсынхаа эрх ашгийг бодож дипломат бодлого явуулж байхад монголоид өвчтэй монголчууд энд орилж жагсаад ямарч хэрэггүй.харин монгол улс хохирно биздээ.монголчууд жагсаал хийхээс өөр ажил хийхээ больж ёстой илжиг модон хударгандаа гэдэг болж байна.
ЕР НЬ ТЭГЭЭД ДОТООДДОО ИДЭЖ УУСНАА ЭXЭЛЖ 20-30 ЖИЛЧ ЮМУУ ШИЙТГЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙЖ ДАЙН ТУЛААН БЕЛАРУС, УКРАЙН ОРОС, АМЕРИКТАЙ XОЛБОX НЬ ИДСЭН УУСНАА XИЙДҮҮЛЭX ДҮЙВҮҮЛЭX САЙXАН ШАЛТАГ !!! ҮҮНИЙ ОРОНД ОФФШОРЧДЫНXОО НЭРИЙГ БИЧЭЭД ЖАГСВАЛ МОНГОЛОО БОДОЖ БАЙГАА ИТГЭМ ҮЙЛДЭЛ !!!
ЕР НЬ ТЭГЭЭД ДОТООДДОО ИДЭЖ УУСНАА ЭXЭЛЖ 20-30 ЖИЛЧ ЮМУУ ШИЙТГЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙЖ ДАЙН ТУЛААН БЕЛАРУС, УКРАЙН ОРОС, АМЕРИКТАЙ XОЛБОX НЬ ИДСЭН УУСНАА XИЙДҮҮЛЭX ДҮЙВҮҮЛЭX САЙXАН ШАЛТАГ !!! ҮҮНИЙ ОРОНД ОФФШОРЧДЫНXОО НЭРИЙГ БИЧЭЭД ЖАГСВАЛ МОНГОЛОО БОДОЖ БАЙГАА ИТГЭМ ҮЙЛДЭЛ !!!
БИД ЖАГСЛАА ГЭЭД БИДНИЙГ ХЯЛАЙЖ XАРАX Ч УЛС БАЙXГҮЙ
Монголын сүүлийн 100 жилийн түүхийг аваад үзэхэд бас туулсан замаа эргээд харахад жижиг том асуудлыг эвлэлдэн нэгдэж шийдэхээсээ илүү эвдрэлцэж талцаж хоорондоо муудалцаж бие биенээ үзэн ядсан арчаагүй сэтгэхүйтэй хөгийн нүүдэлчин зан араншинтай үхэр монголчууд болохыгоо гайхалтай яруу тодоор харуулж ирсэн жижигхээн ард түмэн юм. Монголчуудад гэрэлт ирээдүй байхгүй тэгсиийгээд алга болцгоох бхоо.
Оросыг муулж хойд хилээ.хятадыг муулж урд газрын.агаарын хилээ хаалгаа.тэгээд та нар морин тэрэг.гар хадуурандаа..газра хүрзээр гишгээд тариагаа тарьцгаа тэр ану чинь ч тусалж чадахгүй .өөрсдийгөө аятайхан авч явж чадахгүй бүлт мулт үсэрцгээх юм
Маш зөв байна. Монгол Улсын гадаад бодлогын талаар, НҮБ-д илэррийлсэн саналынх нь талаар шүүмжилж тхлцаж, хэрэлдээд байхаа болимоор. Бид их гүрнүүдтэй заавал адил байж, тэдний аяыг дагах ч албагүй.
Монголчууд минь боломжоо олж хар л даа. Хоёр хөршөөс байнга айсхийж суудаг. Гэтэл Орос өөрсдийн дээрэнгүй тэнэг зангаасаа болоод асар их суларч, мөн ямар ч орон хөрш орноо дураараа түрэмгийлээд эзлээд байдаггүй юмаа, тэгвэл бусад ардчилсан орнууд нийлээд хамгаалах болно гэдэг зарчим бүр баталгаажвал бидэнд үнэхээр сайн шүү дээ. Украйн хамгаалагдаж чадвал маш сайн. Орос манай хөрш, их дээрэнгүй хөрш. Нэг жишээ: 2012 он хавьцаа ХБНГУ Монгол хоёр түүхий эдийн салбарт хамтрагч болох гэрээ байгуулж, газрын ховор металь Германд нийлүүлэх талаар ярьж байлаа. Орос зөвшөөрөөшүй юм. Төмөр замаа ашиглуулахгүй гэсэн. Сая хориг арга хэмжээнүүдийн талаар уншиж байтал нөгөө Орос маань газрын ховор металийг Германд нийлүүлдэг гол Орон гэж нэрлэгдэж байна. Ийм л хөрш шүү дээ.
Олон улсын хуулль дүрмийг англо-саксончууд зохиосон юм
Орос Украины дайн чинь дэлхийн улс орнууд болон монгол хүмүүсийн үзэл бодлыг илчилж өгч байх шиг байна. Нэг хэсэг нь Орос улсыг, нөгөө хэсэг нь Украиныг гэсээр л байгаа бололтой.Америк, НАТО тэргүүтэй өрнөдийнхөн гэгч орнууд Украиныг дэмжиж байна. Швед, Финланд зэрэг орон НАТО-д элсэхээр яарч эхэллээ. Тэд ОХУ- аас сэрэмжилж байгаа болов уу? Манай орны хувьд ОХУ, эсвэл, барууны улсуудыг даган туйлшрах хэрэг байхгүй гэж үзэх нь зөв байж магадгүй! Энэ хүн тийм ч их буруу зүйл бичээгүй мэт бодол төрүүлж байна. Харин олон жил дипломат алба хашиж явсан хүмүүс санаа бодлоо яагаад илэрхийлэхгүй байгаа нь сонин л байгаа юм. Т. Гомбосүрэн, Дүгэрсүрэн гэх мэт олон хүн байдаг биз дээ! Тэд айгаад байна уу, хэт хаширлаад байна уу? П. Очирбат, С. Элбэгдорж, Х. Баттулга, Н. Энхбаяр, Багабанди зэрэг ерөнхийлөгч агсан хүмүүс ч яагаад дуугардаггүй юм бэ? Тэдний үгийг ч сонсмоор байна!!!
Аль ч улс оронд үндэсний эрх ашиг байх л байх. Оросоос гадна АНУ гэж сүйтгэгч хүч бас байна энийг яах вэ. Бас НАТО гэж байна ганц оросыг цохож нэрлэхээс гадна өөрсдийнхээ үйл ажиллагааг зөв бурууг эргүүлж тойруулж нэг хараач дотооддоо биe биeнээ сүрдүүлэлгүй захиргаадалгүй илэн далангүй ярилцаач энэ капиталистууд. Өөрийнхээ бурууг хүлээж сураач гэж хэлмээр байнадаа