sonin.mn
ВЕНА. /Xinhua/. Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд /ОПЕК+/  ирэх наймдугаар сард нефтийн олборлолтын төлөвлөгөөгөө үнийг тогтоон барих уриалгыг үл харгалзан үргэлжлүүлэхээр тохиролцжээ.
 
Зургаадугаар сарын эхээр болсон уулзалтаар “ОПЕК+” долоо, наймдугаар сард газрын тосны олборлолтоо өдөрт 648 мянган торхоор, есдүгээр сард 432 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцсон юм.
 
Ийнхүү пүрэв гарагт болсон Сайд нарын түвшний 30 дугаар уулзалтаар уг төлөвлөгөөг үргэлжлүүлж, наймдугаар сард олборлолтоо өдөрт 648 мянган торхоор нэмэгдүүлэхээр боллоо гэж уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. 
 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг