Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид, эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Бид дөнгөж сая Эзэн богд Чингис хааныхаа эш хөргийг, билиг сургаалтай нь хамт хоймортоо заллаа. Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү сандартугай хэмээсэн Эзэн Чингисийнхээ захиасыг өдөр бүр санаж, дагаж мөрдөхийг үгийнхээ эхэнд уриалъя.
Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө-санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байна. Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт” нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хүнд цохилт өгч байна.
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент бүрэн эрхийн хугацааныхаа талыг тууллаа. Өөрөөр хэлбэл бидний бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд тун бага хугацаа үлдлээ. Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг даван туулахын зэрэгцээ өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг нэг мөр засаж залруулан улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого, ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулган илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна.
Цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн 10 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн болон бизнесийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байна.
Энэхүү нөхцөл байдал цаашид үргэлжилбэл ард иргэдийн амьжиргааг улам доройтуулах, үнийн өсөлтийг гааруулах, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах бодит эрсдэл нүүрлэж байгаа юм. Ийнхүү гадаад таагүй орчин, дотоод эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Монгол Улс ирэх жилүүдэд ихээхэн хэмжээний гадаад өрийн төлбөр тооцоо хийх, тухайлбал ирэх 2023 онд л гэхэд 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй байгаа нь бас нэг эрсдэл учруулж болзошгүй байна. Хэдийгээр богино хугацаанд гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл нүүрлэж байгаа боловч урт хугацаанд Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, тод томруун байгаа. Ойрын хугацаанд ургац хураалт, мах бэлтгэлээс эхлээд намрын ажил, өвлийн бэлтгэлийг сайтар базаах талаар цаг алдалгүй арга хэмжээ авч, онцгой хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Саяхан УИХ-ын ажлын хэсэг бид орон нутагт ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгалын хэрэгжилт, намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Намрын ургац хураалт үр тариа 33 хувьтай, хүнсний ногоо 70, өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна. Ихэнх нутгаар амаргүй өвөл болж магадгүй гэдэг нь олон жилийн судалгаа, ажиглалтын дүн, байгаль дэлхий, малчин түмний сануулгаар илэрч байгаа шүү. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлье.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нараар ахлуулсан ажлын хэсэг Төсвийн шинэчлэл, Халамжаас хөдөлмөрт хэлэлцүүлгүүд зохион байгуулж, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага, гишүүд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.
Эдгээр хэлэлцүүлгүүд, газар дээр нь ажилласан, судалсан үр дүнд үндэслэн ажлыг хэсэг дэлхийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдал хурцадсан, дотоод эдийн засгийн амаргүй ээдрээт энэ цаг үед эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээ, бүтцийн суурь шинэчлэлийн 5 зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг танилцуулья.
Эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын 5 цогц арга хэмжээ нь дараах асуудлуудад чиглэнэ. Үүнд:
Нэгдүгээрт, Төсвийн реформыг эрчимжүүлье.
Төсвийг нээлттэй хэлэлцүүлж шинэчлэлийг олон нийтийн саналд тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх нь хамгийн ойрын зорилт мөн. 2023 оны төсвийг хэлэлцэн батлахдаа өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шинжлэх ухаанчаар дүн шинжилгээ хийж, үр ашиггүй зардлыг хэмнэж, үнийн өсөлт, импортын хэрэглээг өдөөх зардал, хөрөнгө оруулалтуудыг царцаан танаж, халамж, бүтээмжийн бодлогод шаардлагатай тохиргоо хийж, төсвийн алдагдлыг бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг хангахад юуны түрүүнд анхааръя.
Хоёрдугаарт, Орлогын реформ хийж “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлье.
Энэхүү шинэчлэл нь нэгдүгээрт, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Орлоготой иргэн” хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёрдугаарт, төсвийн байгууллагууд орлого олж цалингаа нэмэх эрх зүйн орчин боломжийг бүрдүүлэх, улмаар татварын бааз суурийг өргөтгөн, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах явдал гэж үзэж байна.
Үйлдвэрлэж, бүтээхийн төлөө зүтгэж, бодит үр дүнд хүрч байгаа сайхан жишээнүүд цөөнгүй байна. Жижиг, дунд үйлдвэрүүдийг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал байна. Энэ бол хөлсөө гаргаж хөдөлмөр эрхэлсэн хүн л сайхан амьдардаг нийгмийг бүтээх бидний эрхэм зорилгод нийцнэ.
Жижиг, дунд бизнес нь хөдөлмөр эрхлэх сонирхол тэмүүллээс эхэлдэг. Хөдөлмөрлөх, бүтээх хүсэл тэмүүлэл нь зах зээлийн хөдөлгүүр, хөгжил дэвшлийг хөшүүрэгдэх хүч юм. Тиймээс ЖДҮ-ийг дэмжих нь улсынхаа хөгжлийг, иргэдийнхээ амьжиргааг тэтгэж байна гэсэн үг юм.
Орлого багатай буюу тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх, амьжиргаагаа өөд татах эрмэлзэл байвч, барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон бий. Ийм хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж, төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлага байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, хүнсний ногоо, мод тариалах мэт өрхийн бизнесийг эхний ээлжинд “Итгэлийн зээл”-д хамруулахаар Монголбанк мөнгө зээлийн бодлого боловсруулж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэржилтийг дэмжих ёстой. Эх оронч худалдан авалтыг нийтээрээ эрхэмлэж, ялангуяа төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байх хэрэгтэй байна. Нэг жишээ татъя. “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн сард 145.0 сая төгрөгийн дүнтэй ургамлын тос худалдан авах тендер зарлажээ. Ингэхдээ гадаадаас ургамлын тос авна гэсэн байх юм. Монголд “Mind Tech”, “Гацуурт” зэрэг хэд хэдэн компани ургамлын тос үйлдвэрлэж, зарим нь гадаадад экспортолж байгаа. Ийм жишээ олон бий. Тиймээс эх оронч худалдан авалт хийхэд төрийн бүх түвшинд анхаарах хэрэгтэй. Түүнчлэн төсвийн төвлөрлийг сааруулж, төсвийн болон төрийн бүх байгууллагыг зах зээлийн зарчимд шилжүүлж, үндсэн үйл ажиллагаанаасаа нэмэлт орлого олж, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эрхийг нээсэн эрх зүйн шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байна.
Гуравдугаарт, Зарлагын реформ ч зайлшгүй чухал байна.
Инфляц өндөр түвшинд хүрч, урсгал дансны алдагдал өсөж байгаа энэ үед зардлаа боломжит түвшинд хүртэл багасгах нь гарцаагүй чухал. Орлого өгөөжгүй зүйлд мөнгө зарахгүй байх зарчмыг баримталж, үр дүн, гүйцэтгэлийн санхүүжилтийн зарчимд шилжье. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны бодит үр дүн ийм боломж байгааг харуулж байна.
Дөрөвдүгээрт, Аж үйлдвэржилтийг дэмжиж, бизнесийн орчныг эрс сайжруулан, хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна.
Энэ хүрээнд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн бүхий л салбарт нэмэгдүүлэх, нээлттэй, ойлгомжтой, харилцан ашигтай, шударга байх зарчмыг баримтлах, Засгийн газраас зарласан хөгжлийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэлд тулгуурлан аж үйлдвэржилтийн сэргэлтийг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Хөгжилд хөтлөх мега төслүүдээ бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг буцааж сэргээхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах шаардлагатай. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хойшлуулалгүйгээр төсвийн бодлоготой уялдуулан хэлэлцэн батлах шаардлагатай байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих эрс шийдэмгий, шинэ бодлого хэрэгтэй байна. Төрийн зарим төрлийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, МҮХАҮТ-аар гүйцэтгүүлэх хуулийг баталж үр дүнтэй хэрэгжүүлье.
Тавдугаарт. Хяналт, сахилга, хариуцлагын шинэчлэлийг бодитой хэрэгжүүлье.
Дээрх зорилтуудыг бодитой хэрэгжүүлэхийн тулд хяналт, сахилга хариуцлага сайн байх шаардлагатай. Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай хамт Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Засгийн газраас яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих шинэ механизм бүрдүүлэх нь энэ хуулийн зорилго юм.
Иргэний хяналтын хуульд заасан хяналт шалгалтын бусад арга, хэрэгслүүдийг зөв ашиглаж, богино хугацаанд үр дүнд хүргэх нь бидний зорилго байх ёстой. Иргэд хяналт шалгалтаас зөвхөн үр дүн хүлээж, алдаа завхрал илчлэгдэн засагдахыг, дахин ийм буруу зүйл гарахгүй байх үүд хаалгыг хаахыг хүсэж байгааг мартаж болохгүй.
Цаашид иргэний хяналтыг бий болгосон дэлхийн улс орны парламентуудын хяналт шалгалтын арга туршлагаас суралцаж, шаардлагатай бол хуульдаа зарим өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, чуулганыхаа завсарлагаар 30 хүртэл хоногийн хугацаанд зөвхөн хяналт шалгалтад төвлөрч ажиллаж болно. Ээлжит чуулганаараа жилийн хугацаанд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөгөө баталдаг, үр дүнг чуулганаар заавал хэлэлцдэг. Шаардлагатай гэж үзсэн онцгой асуудлуудаар төлөвлөгөөнөөс гадуур ч хяналт шалгалтын ажил хийдэг жишээ байна.
Төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалт, төрийн худалдан авалт, тендерт олон төрлийн булхай луйвар байгааг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус үйлдэл хийсэн этгээдэд зохих хариуцлагыг үүрүүлэх нь эрүүл нийгэм, шударга ёс тогтоох бидний нийтийн зорилгод нийцнэ гэж үзэж байна.
Дээрх нэн тэргүүний бодлогын 5 цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг бид амжилттай даван туулах бололцоотой юм. Ингэснээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, үнийн өсөлт хязгаарлагдаж, валютын ханш тогтворжиж, банкны зээл, санхүүгийн харилцаа хэвийн болж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэх суурь бүрдэнэ.
Эрхэм гишүүд ээ,
Цаашид дунд хугацаанд эдийн засгаа тэлж, ард иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтцийн 5 суурь шинэчлэл-реформуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Өнөөгийн Монголын эдийн засгийн нэг суурь эмзэг байдал нь төрөлжилт багатай, дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөн, экспорт нь цөөн түүхий эдээс хамаарал бүхий эмзэг бүтэцтэй, импортоос хэт хамаарсан, хэрэглээг дэмжсэн, төр, хувийн хэвшил, иргэд нь хуримтлал багатай зэрэг нь үндэсний үйлдвэрлэлийг дэмждэггүй боомилон унагаадаг 30 жилийн алдаа завхралын үр дүн гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Тиймээс эдийн засгийн энэ эмзэг байдлаа яаралтай засахыг монголчууд биднээс цаг үе шаардаж байна.
Эдийн засгаа хэрэглээнд бус үйлдвэрлэл, хуримтлалд суурилсан, импортод бус экспортод чиглэсэн, зөвхөн олборлоод гаргадаг бус нэмүү өртөг шингэсэн боловсруулсан бүтээгдэхүүн экспортолдог, хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдийг дэмжсэн бизнесийн орчинтой, тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, олон тулгуурт болгож, Монгол Улсын аюулгүй байдлыг хангах их үйлсийг Та бид хамтдаа, цаг алдалгүй хийх ёстой. Хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу, Олборлолтоос боловсруулалт руу, Импортлогч улсаас экспортлогч улс руу, Халамжаас хөдөлмөрт, Бүтээлч эдийн засаг гэсэн мөрийн хөтөлбөрийн 5 зорилт -5 реформыг цогц бодлого болон нэгтгэж Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоол энэ бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр эхний ээлжид өөрийгөө хангах, улмаар хүнс экспортлогч улс болоход чиглэсэн бодлогын 114 арга хэмжээг нэгбүрчлэн хэрэгжүүлж, хэрэгжилтийг тооцох нь нэн чухал ач холбогдолтойг хүнс үйлдвэрлэгчид тариаланчид талархан дэмжиж байсныг онцлон тэмдэглэе.
Нэмүү өртөг бүтээхийн тулд аж үйлдвэржилтийг эрчимжүүлж “Нэг шат ахих” бодлогыг хэрэгжүүлье. Тухайлбал, ноосоо түүхийгээр нь биш угааж экспортолдог болъё, арьс ширээ анхан шатны боловсруулалт хийгээд гаргая. Ноолуураа угаагаад экспортолдог байсан бол одоо самнадаг болъё. Төмөр, цайр, жоншны хүдэрт нэмүү өртөг шингээж гаргая.
“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах, Катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр зэрэг эхлүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ үр дүнтэй хэрэгжүүлж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаармаар байна. Цаашид эрчим хүч, төмөр, газрын ховор элементийн асар их нөөцтэй манай улс ган болон хими, технологийн үйлдвэрийн суурийг тавьж, хөгжүүлэх шаардлагатай байна.
Эрхэм гишүүд ээ,
Эцэст нь 2 зүйлийг онцолж тэмдэглэе.
Нэгдүгээрт, Олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын орчин эрс хувьсан өөрчлөгдөж, их гүрнүүдийн геостратегийн сөргөлдөөн ширүүсэж, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаа энэ үед манай улсын гадаад харилцаа, нэр хүнд, байр суурь олон улсын тавцанд өргөжин бэхжиж байна. Үүнийг дэлхий нийтийн анхаарлыг татсан сүүлийн хэд хэдэн айлчлал, арга хэмжээнүүд нотлон харууллаа. Хүн төрөлхтөнд “Хүйтэн дайн”-аас хойших хамгийн аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед, төрийн түшээд, улс төрийн нам хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, нам, улс төрийн талцал хуваагдал, хийрхлийг хойш тавин, Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстой гэдгийг тэмдэглэж хэлмээр байна.
Хоёрдугаарт, төрдөө тангараг өргөж, түмэндээ үйлчлэх ёстой төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, санхүүгийн үрэлгэн байдалд нэр холбогдох нь нийгмийн бухимдлыг өдөөх томоохон хүчин зүйл болж байгааг ухамсарлаж, төрийн түшээд, алба хаагчид өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, эрхэлсэн ажил, албандаа сэтгэл зүтгэл гарган ажиллах ёстой. Үүнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо анхаарал тавьж манлайлж ажиллахыг үүрэг болгож байна. Бидэнд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн, хэрэгжүүлж дуусгасан олон сайхан зүйлс бий. Гэвч улс эх орон, ард түмний нийтлэг ашиг сонирхлоос ангид байж, улс орноо, ард түмнээ хувийн явцуу ашиг сонирхлоосоо дорд үзэн, хохироосон тохиолдол ч гарч байсныг бид мартах учиргүй. Ийм байдлыг хэрхэвч дахин давтах учиргүй. Хоноцын сэтгэлээр бид эх орон, ард түмэндээ хандаж хэрхэвч болохгүй.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол төрийн албан хаагчид аа,
“Хийх хүнд арга нь, Хүрэх зорилгод зүтгэл нь” гэж манай ард түмэн ярьдаг. Эзэн богд Чингис хаан маань “Өндөр уулын хөтөл зорь, өргөн далайн олом зорь. Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс даагдъюу” гэсэн байдаг. Тиймээс улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэдийнхээ итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө, Монгол Улсынхаа шинэ сэргэн мандлын төлөө чин сэтгэл, бат зүтгэлээр ажиллацгаая.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!
Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулган нээснийг мэдэгдье.
Сэтгэгдэл0
Занданшатар гуай аль Жасрай гуай үед л Хонгилийн үзүүрт гэрэл сүүмэлзэж байна гэсэн та бараг л хуулбарлачихлаа шүү дээ тэр монгол банкны санал болгосон том мөнгөн дэвсгэрт гэгч чухам эгэл ардад дараа л болно бүр нүдйиг нь ухах гээд сохлов гэгч болно ш дээ Монгол банкны санал болгосон 50,000 100,000 мянгантын дэвсгэрт бас дээр нь 30,000 тын гэх мэтээр гарч ирвэл мөхөс хүн цалингаа авахын тулд бараг түрдэг тэрэгтэйгээ очих юм байна л даа тэгэхээр бид нэг ширхэг талхыг бараг 25 мянган төгрөгөөр худалдан авалт хийх нь цаг хугацааны асуудал болж банйа
Сахалтай бяндуу чинь өөрийгөө хэн гэж бодоод, юу гийгүүлчихээд донгосоод байна уу? Дүрдээ ороод байна уу, үгүй юу?! Чам мэт бол махан толгойлчихоод яршиг л байна шүү! МАН ард түмнээ элгээр нь хэвтүүлчихээд яаж ингэж хуцаж чадаж байна аа?!
МАН-ын авлигачин хулгайч дарга нарын балгаар Монгол улс өдрөөс өдөрт дампуурч байна.Ирэх жил амьдрал тартагтаа тулж бослого үймээн дэгдэнэ.МАН-ын дарга нар гадагшаа гараад зугацгаана шүү..
МАН-н дарга нар Хятадаас зугатаж ирсэн өвөрмонголчуудыг баривчилж гяндлаад Хятадад буцааж тушаадаг. Харин оросуудыг болохоор толгойг нь илээд байдаг.Арай дэндүү ялгаж үзээд байгаа юм биш үү..
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг Монголчууд бид өлхөөн давна. Цар тахлын хүнд үетэй харьцуулахад Монгол хүн бүрийн гар, толгой хоёр ажиллаж байгаа цагт яагаад ч болно. Дэлхийн 7 миллиард хүнийг Монгол хүн шиг амьдруулахын тулд 3,3 дэлхий хэрэгтэй гэсэн тооцоо бий. Монгол улсад өлсгөлөн, ядуурал нүүрлэхгүй, хөрш орон, дэлхийн зон олонтой эвтэй сайхан харилцаатай дайн болохгүй тэхлээр сайхан байгаа биз. Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засаад авахаа аваад явахад болно доо болно.
МАН-ын дархлагдсан авлигачин хулгайч дарга нарын балгаар Монгол улс өдрөөс өдөрт дампуурч байна.Ирэх жил амьдрал тартагтаа тулж бослого үймээн дэгдэнэ.МАН-ын дарга нар гадагшаа гараад зугацгаана шүү..
Үхсэний чинь өлхөн давах вэ.МАН 60 тэрбумынхаа албан тушаалын наймаагаар хамгийн маанаг боловсролгүй авлигачдад албан тушаал зарж байгаагаас болж Монгол улс дампуурах шатандаа нэгэнт орчихоод байна.Өмхий мал бөгс долоогч оо..
Тавантолгойн 20 сая тонн нүүрсний хулгайтай холбоотой МАН-ын 70 авлигач хулгайч дарга нар байгаа гэж хятадын тал мэдэгдээд байгаа шүү.
Урт хугацаанд Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, тод томруун байгаа гэдгийг юу гэж ойлгох вэ? Урт удаан хугацааны туршид монголын ард түмэн хонгилын үзүүр дэх гэрлийг харж хоосон байсаар байх болно гэж ойлгож болна ваа...
Зандангахай чи зайлаад өгчихвөл сайхан болох гээд байна.Зайлаад өгөөч өмхий гахай минь.
Баялаг бүтээгчдийг дэмжих эрс шийдэмгий, шинэ бодлого хэрэгтэй байна. Төрийн зарим төрлийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоод, МҮХАҮТ-аар гүйцэтгүүлэх хуулийг баталж үр дүнтэй хэрэгжүүлье. Оросоос улаан буудай оруулж ирдэг бүлэглэл. Дотоодын улаан буудайг авахгүй.
Улсаа бүрэн дампууруулчихаад одоо яаж ингэж улин хуцаж чаддаг байна аа..Зайлаач ээ гахай минь
Шинэлэг зүйл олж харсангүй.Гишүүд дотроо өндөр мэдлэгтэй хүн. Өөрийн капиталын ихэнх хувийг ашиглахгүй хув хуучин ул доль болсон зүйл ярьж б. Аж үйлдвэржилтийн эрин үe өнгөрчихөөд Мэдээллийн эринд гялс ороод ирчихсэн. Түүхий эдийн эрин цагаас Үйлдвэрээ хөгжүүлж чадалгүй, энэ эрин үeээ Алгасаж Алмайрсаар африкийн гэх орноос ч ддор яваа. Тэнд олон тэрбумаар хөрөнгө уралдан уралдан орж б. Илон Маск үйлдвэрт хүний оронд ажиллах Роботоо хийж,хямд зарж ажилчин дутагдах Аюулаас аварч б.Тeхнологгүй, чипсгүй юу ч байх орон зай дэлхийд алга болж б.
Тэклээр бидэнд амьдрах ямар орон зай бн, түүнийг л ярья. Олон юманд зэрэг зэрэг санаархахын оронд зөвкөн боловсролдоо илүү анхаарая. Залуус маань та нарын сохор бодлогын золиос болж залуу насаа дэмий өнгөрөөж дороо хөгширч б.Жаахан юм сурсанч их нимгэн хийсвэр учраас эдийн засгийн эргэлтэнд орж чадкүй үрэгдэж б.
МАН байхад мэдлэг боловсрол огт хэрэг болохгүй.Гадагшаа гарч зайлцгаах нь зөв..
Tedniig zailuulaad hen hiih be?ene ylas chaasid amidrah hereg baina?yah be?....zaluus aa!!!ta nariin magadlala bainga hydal hyymag baidag syy!!!sydalgaa sinjelgee bagatai ene margaasdaa hangalttai neg dyimegheg yhaantai baij bolohgyi,yag odoondoo ene zasag tor ajillah ni chyhal!!!!!!ted zailsgyi hiij byteej bidnii yed yyrgeen byelyyleh baih gedegt bat itgelteio baina?....
МАН-ын албан тушаалын наймаагаар Монгол орон мөхөх замдаа аль хэдийн орсон.
Өнөөдөр Анод банкны захирал байсан Даваагийн лайв үзлээ. Үнэн болоод ийм эрсдэлтэй ярилцлага хйисэн байх. Байдал ийм байхад гадаадынхан яаж Монголд хөрөнгө оруулалт хийх вэ дээ.
Namriin chyylganii iltgel mas nyhaztai itgej bolohoor baina,Mongoliin ene chig barimjaagaas sahaj saardaj eb negdeltei zeb hedelbel chaasid bid ylas oron ard tymeniihee itgel setgeliig aldalgyi ylam erchimjij gerel gegeetei mechyyd oirhon baina gej harj baina,yynii tyld tord ajillaj baigaa ni ch zeb sydraga ajillaj ard tymen bid ch toroon toiron hyndetgel yzel bodoloon yraldyylan eh orondoo garaan hymhilgyi hedelmerleh saardlagatai baigaa bis yy?.....
УУХАЙ УУХАЙ УУХАЙ, ХУР АЙ ХУР АЙ ХУР АЙ, ЗӨВ ЗӨВ, ДЭМЖИЖ БАЙНА.
Алсдаа сайхан болно. Өнөөдөр бол өнгөрсөн хэрэг. МАН -хаан алдаа сайхан болгох байх гэж төрийн эрхээ өгөөгүй ээ. Энэ 4 жилдээ л биднийг харж үзээч гэж итгэсэн. 10, 20, 100 жилийн дараа ямар болохийг та ч бурхан ч ойлгохгүй байгаа байх шүү.
Эрчим хүчний хангамжгүйгээр хагжил дэвшил гэдэг ойлголт огт байхгүй.Тариалсан бүхнээ хадгалах нөацлөхгүйгээр амьдрал сайжрахгүй.Сүргийн тооны төлөа ,ухаж экспортлох замаар яваад хоосон хонгил үлдэнэ.Тард байгаа та нар идэж чадаад гхдаад түрвэнэ биз дээ. Иргэн бүрэн хөдөлмөрлөж баялаг бүтээж байж л бид хөгжин дэвшинэ.Та нар шиг хар амиан бодсон бэртэгчингүүд байгаа цагт худлаа хийрхэл хоосон онолоор явсаар байх болно гэдгийг үзмэрч хүн хэлчихье!!!!! Үгүй ядаж Өрхийн үйдвэр жижиг дунд үййлдвэр гэдэг тодорхойлолтоо мэддэг болоосой.Арын хаалга, хүнд сурталгүйгээргээр л улс орон хөгждөг шүү дээ. Манайп бол Эрхэм та нарын холбоотон л биш бол ямарч ажил явахгүй байгаа шүү!!!
Амжилт хүсье Одоо Төрийн сүлдээ соль
Энэ лалар согтуу байна ш дээ он гараад өлсгөлөн дампуурал диполд гээд байхад ирээдүй гэрэл гэгээтэй гэж шааж байна
Урт хугацаандаа гэж байна шд ойлго наад ухаантанаа
ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Эрүүл мэндийн болоод нийгмийн даатгалын сангаа өөрсдөө хулгайлаад дансыг нь улайлгадгаа зогсоо. Банкуудыг санаатай дампууруулж үлдэгдэл мөнгөөр нь гадаад явж казино тоглодгоо боль. Сонгууль ойртохоор нам сурталчилгааны мөнгө босгоно гээд элдэв аргаар орлоготой байгаа үйлдвэрүүдээсээ хэвийн ажиллагаагийн нь алдагдтал "дээрмийн татвар" дарамтлан авдгаа зогсоо. Санал авахын тулд улс нь өрөндөө өндийхийн аргагүй дарагдчихаад байгааг үл тоон сонгогчдоо хахуулдаж халамж нэртэйгээр мөнгө цацдагаа зогсоо. Хүн сурталтай, мэдлэг дулимаг, иргэдийг санаатай чирэгдүүлж хахууль авч байж ажлыг нь бүтээдэг албан хаагчдаа хал. Дэлхийд ТМСаас ч доор үнэлэгддэг 100 шахсан Дээд сургууль нэртэй залуучуудыг ажлаас нь хөндийрүүлж зугаа цэнгээнд сургадаг, малчид голтой борчуудынхаа мөнгийг зальдаж халаасалдаг луйварчдаа Монголын боловсролын системээс шахаж гарга. Энэ нь олон"реформ" ноос илүү үр дүн өгнө
Teeg pizdaa mine eee urt hugatsaag chin uzej chadahgui nas hurehgui ee. Lalar yum daaa
Хамгийн гол зуйл- боловсролгуй юу ч яриад бутэхгуй юм!!!
Үнэн үү
Түүх давтагдаж байна. Уйтгартайм
Урт хугацаа яах вэ удахгүй сүйрлээ малаа
Монголд мэдээллийн технологийн стартапууд болон дижитал нүүдэлчдийг татах хууль эрх зүйн орчин байхгүй
Ene mongolin darga uhaantai hun, eruul jum uu? Eswel ard igediig ooroos n teneg gej boddog jum?
Урт хугацаа гэж ямар хугацаа вэ.2050 онд 5000 долларын цалинтай болно гэдэг шигээ хачин юм ярьцгаана шүү дээ эд.
Мөн удаан хугацааны дараа гарч бгаа үгс байх чинь ингээд сайхан ярьж байдаг л даа даан ч үг нь үйлдэл болдоггүй болохоор одоо бараг залхсандаа хэн үнэмших вэ дээ
Kazinochin, manan mafiin golog bolson golog hutsaj ulijee... Mongoliin Torf garsan manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tavisan or 39 terbum dollor, Bas ouy tolgoi deer dahiad 35 terbum dolloriin or tavisan. Barag 80 terbum dolloriin or shirtei.... Mongol uls delhiid zugeer ch 1 yaduu bish, nen yaduu uls gesen angilald bagtdag... Tuvdizmd tulegdsen mankuur mongol guilgachin gadaad dotood har shar huvalzuudaa tejeedeg ba orondoo barigdaj otond idegdsen... Mongoliig 30 iluu Jil husaj hulgailj tasraltgui deeremdej tonoj offshort 40 terbum dollor nuusan manan mafiin Aluurchid hulgaichid luivarchid offshort nuusan mongooroo jargaj baina
Manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin golog bolson ene piysdaa hudlaa hutsjee... Orondoo barigdaj otond idegdsen navsgar mongol guilgachid gazar shoroon deeree gadnii bool bolood gadaad dotood har shar huvalzuudaa tejeedeg. Mongol uls zugeer ch 1 yaduu guilgachin uls gedeg angilald bish buur nen yaduu guilgachin uls gedeg angilald bagtdag. Zasgiin gazriin tavisan or 39 terbum dollor. Uunees gadna dahiad 35 terbum dolloriin or ouy tolgoi deer baina.
Занданшатар гуай гүэ мөн их даапаалж байнаа.
dald oroo man namtaigaa dald or hujaagiin gar hol bolson man nam tar
ene buzar namiig l ugui bolgohgui bol mongol sehehgui n todorhoi