sonin.mn

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр ( 2022.12.04 ) нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн, уг хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэд жагсаал зохион байгууллаа.

Жагсаалд иргэний хөдөлгөөний идэвхтнүүд болон иргэд олноороо ирсэн байв.Тэд "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76-г тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийсэн бэ", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэсэн лоозон барьсан байлаа.