Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс 2022 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийж, зарим чиглэлийг өгөн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 24-ний өдөр Монголбанкны удирдлагуудтай уулзаж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2023.01.31) Улсын Их Хурлын даргатай уулзаж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар, холбогдох яамд болон бусад төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, 2023 оны эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах, экспортыг дэмжиж, импортыг орлуулах тал дээр хэрхэн ажиллахаа тусгасан төслөө Улсын Их Хурлын даргад өргөн барив.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Төсвийн, Эдийн засгийн байнгын хороод болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран Экспортыг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлгийг ирэх хоёрдугаар сарын 9-нд зохион байгуулах чиглэл өгсөн юм.
Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч Төв банкны зүгээс банкуудын “IPO” зарлах ажлыг хуульд заасан хугацаанд гүйцэтгэх тал дээр анхааран ажиллаж буйгаа дуулгаад, өнгөрсөн онд “Голомт” Төрийн банк “IPO” зарласан бол “Хаан”, “Хас”, Худалдаа хөгжлийн банкуудын IPO зарлах ажлыг хуулийн хугацаанд буюу энэ оны зургаадугаар сараас өмнө амжилттай зохион байгуулна гэлээ.
Түүнчлэн 10 их наядын хөтөлбөрт тусгагдсан гурван хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, зээлийн төлөлт болон эрсдэлийн тал дээр анхааран ажиллаж байгаагаа дурдаад, хяналт шалгалтын ажлын тайлан мэдээг ирэх хаврын чуулганд танилцуулна хэмээсэн юм.

Цахим орчинд яригдаж буй төв банкны удирдлагууд банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой эсэх асуудлаар банкны бүх ажилтнуудад асуулга тавьж, Авлигатай тэмцэх газарт хандсан байна. Түүнчлэн Монголбанкны улсын байцаагчийн болон ёс зүйн дүрмүүдийн дагуу тодорхой арга хэмжээг авч байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна.
Монголбанкны зүгээс экспортыг дэмжих чиглэлээр 2022 онд хийсэн ажлуудаа энэ онд үргэлжлүүлж байгаа аж. Тэр дундаа уул уурхайн бус экспорт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг ногоон хөгжил рүү түлхүү чиглүүлэх боломжуудыг бий болгох, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах уулзалтуудыг эхлүүлжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Уул уурхайн бус экспорт, тэр дундаа ноолуурыг нэмүү өртөг шингэсэн, боловсруулалт сайтай бүтээгдэхүүн болгохоор холбогдох яамтай хамтран ажиллаж байгаа. Бид 10 мянган тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргавал жилд дунджаар 1.5 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн тооцоо гаргасан. Нэг жишээ дурдахад өнгөрсөн 2022 онд “Оюу толгой” компанийн орлого 1.4 тэрбум ам.доллар байсан. Бид ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортолж чадвал энэ хэмжээний орлого олох бүрэн боломж бий” хэмээлээ
Сэтгэгдэл0
$$$$ 1500 tugurg bolgochuul bolohgood bn
Toiroj suugaad l bvtl bvlt usreh uymdaa hoorhii manai hed. Ingevel yag allaa, inchevel eren alahiin bna geseer heden 10n jil ch bolov hoorhii.
Хэзээ ч бүтэхгүй. Хятад гэж өрсөлдөгч байна.
Тэгээд юугаа хийж байсан юм.
Yarina gej saihan uym bainaa...Meddeg humuus ni heden jil yarilaa... Hiideg heregjuuldeg ni baihgui....Yarihaas hetrehgui uym daa.....
бүтэхгүй юм битгий ярь, тэр их эцсийн бүтээгдэхүүнийг чинь хэн авахын? эцсийн бүтээгдэхүүн гэж 30 гаруй жил ярилаа, боломжгүй учраас л бүтэхгүй бгаа биз дээ.
bvten za. ehleed samansan nooluraa l gargan geed baival bolonoo. daraa zobhon eersen utasaa gargaj shat ahiad l. daraa ni zobhon tsams paltio alchuur met etsiin bvteegdhvvn l hiivel bolon doo/.
аль 90 хэдэн оноос Жагаа ярьсан МАН саад болсоор ирсэн дэг.
Энэ худлаа гар зүгээр зүүд ярьж, ээлж өнгөрөөж явна.
Наад гөлөг Лхагвасүрэн чинь Долларын ханшыг зориуд өсгөөд одоо 3,500 төгрөг болгосон. Монголын ЭЗ-г зориуд унагааж байгаа. Долларын ханшийн зөрүү дээр өөрийн Банк Бус Байгууллагаараа мөнгө угаадаг нөхөр.
Ноолуураар мэргэшсэн туршлагатай, техник, технологи сайтай, мэргэжлийн боловсон хүчинтэй үндэсний компаниудад түшиглэн "МОНГОЛ НООЛУУР-АЛТ" нэртэй төслийг Засгийн газар дэмжиж хэрэгжүүлэх нь зүйтэй боловуу
Оюу толгойн зэс, алт, мөнгөний орлогыг Монгол Улсын хилийн гадна Рио Тинто эзэмшиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл Оюу толгой ХХК 5.4 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан мэдээ байдаг. Гэтэл Канадад байршилтай Туркойс Хилл ресурс буюу Оюу толгой ресурс компани ашигтай ажиллаж, Канадад орлогын албан татвар төлж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилсан байхад Монголын ард иргэд, энэ ордын үр ашгаас нэг цент ч хүртээгүй 10 жил өнгөрч байна. ОТХХК 2012-2022 онуудад 23 хувийн дундаж агуулгатай 6.1 сая тн. зэсийн баяжмал(түүнд агуулагдах алт 93 тн, мөнгө 268.4 тн)-ын экспортоос12.1 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Ноолуур ярих зөв л дөө.танаас арай хол юм өөрийнхөө ажилтануудын ББСБ арилжааны банкнуудыг үйл ажилгааг эхлээд зөв гольдиролд нь оруулах найман шарга валютын захыг бүрэн хааж валютыг банкууд сольж байх гээд ажил их байна даа
Энэ Лхагвасүрэн гэх ЛУЙВАРЧИН Монголбанк-ыг Монголын ЭЗ_г сүйрүүлэх хэрэгсээл болгож гадна, дотны ХУЛГАЙЧУУДЫН захиалгаар ажилладаг БУЗАР новш Удахгүй НҮГЭЛЭЭ ҮҮРНЭЭ!!
Ard tumen medej baina Udur bolgon 2 tugruguur togtmol sulaaj yamhiin bodlogoor Наад гөлөг Лхагвасүрэн чинь Долларын ханшыг зориуд өсгөөд одоо 3,500 төгрөг болгосон. Монголын ЭЗ-г зориуд унагааж байгаа. Долларын ханшийн зөрүү дээр өөрийн Банк Бус Байгууллагаараа мөнгө угаадаг нөхөр.
Ene shunalt Lud export demjij baina geed Mongol tugrigiin hansh unagaj change, turiin bus BSBruu hamag valut zutgaj udur bur togtmol ashig hurtej baigaa Do yamnii udamtai zolbin gulug. Ih hulgaichdiin dargadaa yu geed shaagaad baigaa ulaan Yamaa ve,,,,
Ene Mungunii ugaadasiig ajilaa hiij medehgui chadahgui bur horlon suitgel yabuulaad baina halj solino gesen odoo hudlaa mailuulaad gahai shig guliiguud suugaad baigaa Zandalchin bol bas hun hog
Худлаа шүү ! Ноолуур тэнэж их борлогдохгүй!!!! Ямах ч үндэслэлгүй аманы зргоороо залж
ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР НООЛУУР ӨМСДӨГ ХҮМҮҮС МАШ ЦӨӨХӨН ШДЭЭ !
Зэс ноолуур хоёроо эцсийн бүтээгдэхүүн болгочихвол овоо юм олно доо. Энэ 2-ийг чулуу болгох зоригтой чансаатай аавын хүү байж л таараа.
Нөхөгддөг баялаг