АН-ын жирийн гишүүд, дэмжигчид АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлэгт шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад: "Царцаж хөшсөн нийгмийг хонхны дуугаар сэрээж 1990 онд ардчилсан хувьсгалыг хийж төр барьж, засаг удирдаж Монголын улс төрийн тулх багана болж явсан Ардчилсан нам хэн нэгний мөнгө олох хэрэгсэл, албан тушаал ахих гишгүүр, ял зэмээс мултрах тор болон хувирч байгаад бухимдан АН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД ДЭМЖИГЧДээс дараах мэдэгдлийг гаргаж байна.
АН 2016 оноос хойш цөөн хэдхэн хүний хүсэл шуналын золиос болж тамга тэмдэг, гэрчилгээний төлөөх хэрүүлийн хөлд дэвслэгдэн удаа дараагийн сонгуульд гутамшигтайгаар ялагдал хүлээсэн.
Харин 2023 оны нэгдүгээр сард Лу.Гантөмөр таныг АН-ын даргаар сонгогдоход жирийн гишүүд дэмжигчид бид талархан хүлээж авч, энэ намд гэрэл гэгээ авчирна хэмээн итгэж найдаж байлаа. Гэвч бид эндүүрчээ.
Л.Гантөмөр та АН-ын даргаар томилогдсноосоо хойш намын үйл ажиллагааг сайжруулах талаар ганц ч доривтой ажил хийсэнгүй. Харин энэ намыг мөнгө олох хэрэгсэл хэмээн харж, нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг өмгөөлж хамгаалж УИХ-ын бүрэн эрхийг нь хэвээр авч үлдэх шийдвэрийг УИХ-ын бүлэгтэйгээ нийлж гаргаж байгааг бид эрс эсэргүүцэж байна.
Манай намын үнэт зүйл, үзэл санааг “Ажнай” гэх тодотголтой Д.Бат-Эрдэнэд мөнгөөр худалдсныг энэ намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ тэргүүтэй олон хүн нотолж, олон нийтийн сүлжээнд бичиж байна. Эрх мэдлээ, үнэт зүйлээ мөнгөөр худалдсан АН-ыг олон нийт элэглэн шоолж, басамжлан доромжилж, жигшин зэвүүцэж байна. Улс орны ирээдүйг, боломжийг хулгайлж өнөөгийн Монголын эдийн засгийг доройтуулан, шударга ёсыг уландаа гишгэлсэн нүүрсний хулгайтай бүх нийтээрээ тэмцэж байхад эрх баригч нам хүртэл гишүүддээ хариуцлага тооцож чадаж байхад Л.Гантөмөр та нүүрсний хулгайчийн хулгайн мөнгөөр намаа худалдан, яллагдагчийг хаацайлсныхаа төлөө уучлалт гуйж, энэ гэм буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээн АН-ын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг бид шаардаж байна.
Мөн АН-ын нэрээр УИХ-д удаа дараа сонгогдож, сайдын суудалд заларч явсан ч удаа дараа хулгай, луйвар, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, намынхаа нэр төрийг сэвтүүлсээр ирсэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулах, яллагдагч Д. Бат-Эрдэнийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилд ямар нэгэн саад тотгор учруулахгүй байхыг УИХ дахь АН-ын бүлгээс шаардаж байна.
Ардчилсан намынхаа төлөө, үзэл санааныхаа төлөө тууштай тэмцэж яваа Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно." гэсэн байна.
Сэтгэгдэл(34)
"АРДЧИЛАЛ" "ХҮНИЙ ЭРХ" гэх мэт нь хүний нийгэмд бодьтойгоор оршиж байдаггүй,байх ч боломжгүй зөвхөн мөрөөдлийн чанартай хүн бүхэнд байдаг хүсэл сэтэглийн зүйлүүд шүүдээ.Үүнийг ашиглаж бусадыг хуурч толгойг нь эргүүлж улс орныг үймүүлж өөрсдөө ашиг хонжоо олож болохыг барууны оронд судалгаагаар тогтоогоод 1990 оноос Монгол улс дээр амжилттай туршиж байгаа юм.Энэ туршилтанд саад тотгор болдог зүйл нь нийгмийн гишүүдэд зайлашгүй хэрэглээ шаардлагаар үүсдэг ШУДРАГА ЁС,ХҮН ЧАНАР,ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО зэрэг зүйлийг нэхэмжилсэн ирэгдийн хөдөлгөөн үүсдэг жамтай юм даа.
Гантөмөр би Бат эрдэнийг явуулахгүй гэж ганц ч удаа хэлээгүй.Харинч хулгай луйвартай хамтарч тэмцэнэ гэж хэлсэн дээ.Эрдэнэ, эрдэнэ сувд мэтийн хог йн шаарнууд л үүнийг ЗОХИОСОН юм байна гэж ойлгосон шүү.Та нарын МӨРӨӨДӨЛ ХЭЗЭЭ Ч БИЕЛЭХГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ.
АЖНАЙГ ХАМГААЛНА ГЭСНЭЭРЭЭ ХУВЬ ЭТГЭЭД ТӨДИЙГҮЙ АН-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙГАА ГЭДГЭЭ ОЙЛГОДОГГҮЙ ДҮҮРЧИХСЭН ХЭДЭН ЭТГЭЭД ЭНЭ ГЯЛААН ТОЛГОЙТ ГАНТӨМӨР ДАРГА НЭРНЭЭСЭЭ САЛАХ БОЛЖЭЭ!!!
Дарга хийчих лидер угаасаа биш л дээ.
АН-ЫГ ЯМАР ДҮҮРЧИХСЭН ДҮНХҮҮ ЭТГЭЭДҮҮД УДИРДАЖ БАЙГАА САНААТАЙ ЮМ БЭ! ЦАГ ҮЕ ОЛНЫ ШААРДЛАГЫГ ЯДАЖ МЭДЭРДЭГГҮЙ ЭЭ!
АН-ын ЭРҮҮЛ сэтгэлгээтэй хүмүүсийн гаргасан мэдэгдэл байна гэж харж байна. Аль нам нь хэнд хамаа байнаа??? Бидний ирээдүйг хулгайлж луйвардсан хүмүүсийг л хариуцлагыг нь үүрүүлэх гэж байгаа асуудалд намчирхаад байх шаардлага байхгүй. Намын дээр эх орон, ард түмний эрх ашиг байдаг гэдгийг Зориг агсан хэлж байсныг мартаа юу???
ХУВААЖ ИДЭЛЦДЭГ БОЛООД Л ХАМГААЛЖ БАЙГАА. ЕР НЬ ЦЭВЭР ХҮНГҮЙ ЮМ БАЙНА ДАА.
Өөрсдийгөө юуны төлөө яваад байгааг эргэцүүлж үзээгүй хэсэг хүн ардчиллын төлөө гэсэн нэрийн доор олон жил шоронжсон эрүүгийнхнийг дэмжиж тэдний ургах хөрс болж,эрх мэдэлд хүргэж ирлээ. Ардчилал бол АН огт биш юм шүү дээ.Ардчиллын эрхэм дээд үзэл санаа монголын ард түмний оюун санаанд байгаа юм. Ухаандаа өнөөдөр Ан гэдэг жорлонг татан буулгачихлаа гэхэд ардчиллын үзэл санаа байсаар байх юм. батүү мэтийн тэнэгүүд өөрсдийгөө монголын ардчилал гэж солиороод явдаг. Уучлаарай. батүү хорвоогийн жамаар үхэж орхивол хөөрхий ардчилал бас нүд аних борлж байна уу. Ийм тэнэг логик танай намынханд байна шүү. Солиорол шүү.Та нар Ан н төлөө биш ардчиллын үнэт үзэл санааны төлөө явах ёстой юм. Гэвч ардчиллын үзэл санаагаа ойлгож байгаа нь хэд байгаа юм бэ дээ,чааваас.
Мөнгөөр худалддаг гэдгийг Эрдэнэ л мэднэ , өөр шигээ бодох юмаа
Огцрох энүүхэнд энэ луйварчин хулгайч хоёр нэг тэрэгний дугуйнууд. 2008 онд Эстонд явж байхад Гантөмөрийн картанд тэрбум төгрөг байсан. Энэ тэр мөнгийг шудрагаар олсон байх уу? Бас дээр нь садист
Ийм нам, ийм удирдлага гэж юу байхав. Намуудыг татан буулгаж, шинээр зохион байгуулалтанд оруулах цаг болсондоо.
mon taarch dee xulgain mongo idektssen shaamii
Бага гарын хулгайч нь ихгарын хулгайчаа өмөөрсөн бна их мөнгө авч дээ эд нартай ёс зүй суртахуун ярих юмуу ирэх сонгуулиар огт гаргаж болохгүй
Ohin hurgen 2-n ulsaasaa bayan boltson. Instagrammaar hun zagnaad l bgaa
АН ыг гутааж байгаа нь Гантөмөр цогтгэрэл Ганбат Батсуурь Пүрэвдорж тэргүүнтэй энэ хүмүүс бна та нар намын жагсаалтаар гарна гэж горьдож байгаа бол цаашаа шүү бид Батэрдэнэ хулгайчдыг хамгаалж байгаа та нарыг шигшиж байна
Тэгмээрдээ. Зөв сэтгэж байна
Баярцогт оос өөр хүн баыхгүйшдээ !
АН дах МАН-ын нууц хөлсний тагнуулууд АН-ын даргаар зориуд хулгайч авлигачин хятад хүнийг тавиулж АН-ыг нэгмөсөн дарж авахаар улайрч байгаа шоо..Бао Цай дарга болвол АН авсандаа шуудхан орно гэсэн үг..
Huzuugui elbeg hulgaichaa mongoliig esreg uil ajilgaa yabuulj baidag hariutslaga tootsoj teg barij shalga gadnii tagnuul bolson
Gadnii tagnuul elbeg iig dald oruul3
АН-ын жирийн гишүүд нь хэн бэ ? Бах, Женко, Бэлтрэг..... нтр үү ?!
АН н шударга гишүүд намаа цэвэр байлгах үүднээс хулгайд сэрдэгдсэн гишүүнийг шалгуулах нь шударга ёсонд нийцнэ гэдэгтэй санал нэг байна .Гантөмөрт даргын суудал тохирохгүй гэдэг хэлсэн үг хийгээгүй байдлаас нь ажиглаж харлаа Чи огцорох нь шударга..явдал.хулгайч нарийг хаацайлдаг нь АН биш
ЭНЭ МЭДЭГДЛИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА.
АН-ын хулгайчийг шалгуулахгүй гэж болохгүй ээ, шалга, буруутай бол буруутай, буруугүй бол буцаад гишүүнээ сэргээнэ биз, хэрэв ингэх гээд байвал бүх хулгайч нар АН-ын гишүүн болцгооё, хулгай хийгээд баригдвал АН намайг авран хамгаална гэх үү?????
Намын дарга болоод ард иргэдийн ядуурал эх нялхсын асуудал эрх баригчидын улс орноо удирдаж байгаа ургашгүй ажлын таоаар нэг үг дуугараагүй байж Ажнай гэгч олон мянган машиныг хяналтгүй хил нэвтрүүлдэг ард иргэд улсын хувцаат компаниин мөргөгцөг ухаж хил гарган зардаг зартай луйварчинг өмгөөлөж намаа газар доор бульшиллаа
Хулгайч нарыг хамгаалдаг Шаамий хулгайч огцор!!!!
БатЭрдэнэ АН ын даргыг тавьсан бол Гантөмөр өмгөөлөхөөс өөр аргагүй байдалд орчихсон л байгаа. БатЭрдэнэ бараг МАН ын даргыг ч тавиулах хүчтэй хүн гээ биз дээ. Хүрэлсүх гэнэт огцорч ОюунЭрдэнэ санамсаргүй ерөнхий сайд болох боломж гарснаар эд нарыг шалгуулж байгаа ш дээ.
АН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД ДЭМЖИГЧД гэж юу билээ.. Эд зүгээр л солиорсон байна. АН доторх МАН хорлон сүйтгэгчид гэвэл зохилтой.
ELBEG DORJ BAYARTSOGT, NARTAI NIILSEN XUN XOL YAVXUU.
Очиж очиж Лу.Гантөмөр ажнайг өмгөөлнө чинээ даанч санасангүй дээ. Энэ бол парламентын ардчиллаас либералиуд ухарсан алхам боллоо. Үнэхээр харамсаж байна. Түдгэлзэж шалгуулаад үнэн мөнөө тогтоолгоод үнэхээр буруугүй бол парламентдаа үргэлжүүлээд л суух зөв жишиг шүү дээ. Өвөлжин жагсаал санхүүжүүлсэн Ажнай угаасаа маш их айдастай байгаа нь үнэн шд. Өмнөговийн мафийн босс гэж аль эртнээс л говийнхон өөрсдөө ч ярьцгаадаг л байсан. Өөрийн гарын хүн Наранбаатарыг санхүүжүүлж МАН-аас нэ дэвшүүлж гишүүн болгосон гэдгийг өмнөговийнхон бүгд л мэддэг юм билээ.
АН угаасаа бүтэхгүй МАН-аасаа ч долоон дор улс төрийн хүчин ш дээ. Боловсон хүчин муутай.
Chi odoo zail aa!!!!!!!!!!!!nobs oo!!!hog oo!!!!!hol ochij hyz!!!!!
ardchilsan namd itgesenees ailiin abgaid itgesen deer?...ter abgai dandaa ynen yg egyyldeg yum!!!!
Boon shunaltnuud Gantomoriig ovoo yum baih getel Bah melhiigees yalgaagyi yum