УИХ-ын гишүүн асан, Эрүүл Мэндийн Сайд асан, Ард Түмний Намын дарга асан, Ард Түмнээ Хайрлая Намын дарга асан, АН-ын ҮБХ-ы гишүүн Л.Гүндалай Боловсролын Зээлийн Сангаас эрх мэдэлтнүүд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ зээл авсаныг эсэргүүцэн, Төв талбайд жагсаж байгаа.
Өчигдөр төв талбайд хоносон тэрээр сэтгүүлчдэд хандан: " Би өчигдрөөс талбай дээр ирж, алдарт лайваа хийсэн. Тэгээд залуучууд цуг байгаач гэхээр нь орхиж явж сэтгэл төвдөөгүй, цуг хоносон. Монголчуудыг арван мянгуулаа ирээрэй, жагсаарай л гэж хүсэж байна. Ирж буй хүний тоо бол чамлахаар байна. Амьдрал тийм сайхан байгаа юм уу? мэдэхгүй. Л.Гантөмөр энэ зээлийг авсан бол буруу, боломж бололцоотой хүмүүс энэ зээлийг авч болохгүй шүү дээ. Хэдэн онд яаж авсан юм бэ? яг тэр мэдээлэл нь юу юм бэ? Би өөрийнх нь хэлэх үгийг хүлээгээд сууж байна. Авсан бол буруутай.
Би С.Эрдэнийн гэх үү? С.Эрдэнийг байх үед АН-д гишүүнчлэлээ сэргээгээд, намын даргад өрсөлдөөд С.Эрдэнэд молигодуулсан. Гэхдээ хамаагүй ээ.
Би АН-д хэрэгтэй байх. Би чинь одоо Монголын олон дагагчтай нийгмийн сүлжээний нөлөөлөгч хүн. Миний яриаг Монголын бүх хүн сонсож байгаа шүү дээ. АН-аас нэр дэвших болов уу? л гэж бодож байна. Миний хүсэж байгаа тойргийг АН-аас хангах байлгүй л гэж бодож байна шүү дээ. Тэгээд болохгүй бол би чинь бор овоохойгоо босгоод л явдаг хүн шүү дээ" гэв.
Х.Цэлмэг
Сэтгэгдэл(7)
MOLIGODUULAJ BAIX DAA TAARSAN AMITAN.
Jinhene luivarchin gardaa. Eruul mendiin yamnii said baihdaa bijignuulsan daa. Gehdee odoonii zasagt bgaa hulgaichdaas hamaagui baga mongo idsen terndee joohon gutarch yavdag iym shig bgan. Odoo ene nuhor erh medeld hurvel budaa boltol tultal n hulgaiglaad l alga bolno.
Энэ бас л хулгайч луйварчин шүү дээ. Хулгайлсан мөнгөөрөө тансаг хаусанд амьдарч гэр бүлээрээ гадагшаа зугаалаад жаргацан хүүр.
xoxy chuny
Гүндалай чиний хэлсэн ярьсан зүйлд чинь улс төрийн утга санаа ер алгаа, чамаас үглээ чавганцын хов хэрүүлийн л сэтгэлгээ л ил тод харагдаж бна, одоо больж үз дээ !
Ард түмнээ хайрлая. Авилгачдаа хайрлая.
Молигодуулцан гэнээ хахаха