Хааяа бид төр засгаасаа “...Арай үгүй байлгүй дээ” гэсэн тогтоол шийдвэр сонсдог боллоо. Супер жишээ нь ...Хотын бондын 177 тэрбумаар Хятадаас нүүрс ачиж авчраад ирэх өвөл түлнэ” гэсэн Эрчим хүчний сайдын мэдэгдэл байна. Сайд Б.Чойжилсүрэн НИТХ-ын 2023 оны наймдугаар сарын 9-ний хурал дээр очоод “...Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэж хэлсэн.
Өө бүр, тооцоо гаргачихсан, “...Төдөн тонныг ачиж авчирна” гээд ярьж байгаа юм. Ингээд л иргэд, олон нийт мэдэж, улмаар эсэргүүцээд эхэлсэн дээ. Нийгэм даяараа үүнийг нь “...Хэрэггүй ээ, болохгүй ээ” гээд эсэргүүцэв. Гэсэн ч гүрийчихэж байгаа аж. Ойрын үед туршилт явуулаад, удахгүй ачаад оруулаад ирэх бололтой.
Ер нь бол угаасаа нүүрсэн дээр амьдардаг монголчуудад “...Нүүрс импортолж авчраад түлнэ” гэхээр яагаад ойлгогдохгүй байгаа юм. Ядаж байхад дэлхийгээрээ нүүрснээс татгалзаад эхэллээ. Эрчим хүчний эх үүсвэрүүдийг ээлж дараалан нээсээр байна. Тэгэхээр төр засгийн нөхдүүд “...Нүүрс хэрэглээнээс нэгмөсөн гарахаас нь өмнө яаж экспортолж дуусгах вэ” гэж толгой гашилгаж суудаг гэж ойлгодог юм. Гэтэл “...Хятадаас оруулж ирье, түлье” гээд гүрэлзээд байгаа нь ойлгомжгүй байна.
Дээрээс нь таван жилийн тэртээгээс “...Хотын утааг багасгалаа, хорыг нь арилгалаа” гэж хашгичсаар ирсэн улстөрчид шахмал түлшний далимаар шахаа хийсээр ирсэн үү гэдэг эргэлзээг бий болголоо.
Угаасаа энэ сайжруулсан шахмал түлш нь мидлинг, тэгээд барьцалдуулагчаас бүтдэг. Бүтцийнх нь талаар “Тавантолгой түлш” компанийн ахлах зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатан өнгөрсөн жил “...Манай шахмал түлшний 95 хувь нь Өмнөговиос зөөж авчирч байгаа угааж баяжигдсан эрчим хүчний нүүрс байдаг. Тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан нүүрс байгаа. Энэ нүүрсэн дээр холбогч бодис SB гэх Хятадад үйлдвэрлэсэн шахмал түлшний зориулалттай, цагаан шаргал өнгөтэй хуурай болисыг хэрэглэсэн. Үүнийг шахмал түлшиндээ хэрэглэхдээ шахмалын хольцыг зуурах усанд хольж хэрэглэдэг учраас бага орцтой ордог” гэж байв.
Мидлинг буюу дээрх инженерийн хэлсэн эрчим хүчний нүүрсийг “Энержи ресурс”-ээс авдаг байв. Сүүлийн хоёр өвөлд мидлингээ хаанаас нийлүүлсэн нь тодорхойгүй. Утаа ихэссэн. Барьцалдуулагч буюу холбогч бодисыг Хятадаас авдаг. Бас шуудайгаа ч Хятадаас голдуу импортолдог. Тэгэхээр хотынхныг өвөл дулаацуулах шахмал түлш маань “хятад түлээ” болчихсон. Энэ түлээгээр Монголын төрийн “...Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг цохиод унагачихаж байгаа юм. Зүй нь Монголын үндэсний үйлдвэрлэл, нарийсгавал ЖДҮХС, Хөгжлийн банкны жижиг, том төслүүд чухам ийм шахмал түлш үйлдвэрлэхэд ордог барьцалдуулагч хийгээд шуудайны үйлдвэрийг дэмжихэд зориулагдах учиртай юм. Хоёр жилийн өмнө “Тавантолгой түлш” компани, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхэд “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар нь “...Манай компани 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний mалаас илүү хувийг импортоор авдаг байна. Шахмал түлшний шуудайнд л гэхэд жилдээ 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнийг дотоодоосоо авснаар дээрх хэмжээний мөнгө Монголдоо үлдэнэ. Гэхдээ сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны уутыг хийх үйлдвэр Монголд өнөөдөр байхгүй” гэж байв. Гэвч энэ нь ажил хэрэг болж гүйцэлдэлгүй өнөөдрийг хүрчээ. Нэмээд нүүрсийг нь Хятадаас авчирна гэчихээр шахмал түлш маань 100 хувь хятад түлээ болчихож байгаа юм. Ер нь тэгээд бүх “орц”-ыг гаднаас авах нь яагаад ч сайн зүйл биш. Хятад хилээ хаахад монгол ногоо лангуун дээрээс алга болдог доо. Түүн шиг дүн өвлийн хүйтэнд хил хаагдвал хот тэр чигээрээ түлээ түлшгүй хөлдөнө л гэсэн үг.
Дээрээс нь Монголын эдийн засгийн сүйрлийн шалтгаан нь нүүрсний хулгай байсныг бид мэддэг болсон. Экспортлох нүүрсээ биржээр худалдаад арайхийн зогсоож байгаа гэх ойлголттой болж байна. Гэтэл нүүрс импортоор оруулж ирэх тухай энэ үйл ажиллагаа нь нүүрсний хулгай “нүүр”-ээ өөрчиллөө гэх хардлагыг бий болголоо. Тиймээс энэ ажлыг гардан хариуцаж, эр зориг гарган зүтгүүлээд байгаа Б.Чойжилсүрэн сайдаас “...“Хятад түлээ” буюу 177 тэрбумын импортын нүүрс хэний шахаа вэ” гэдгийг асуух ёстой, бүгдээрээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Чойжилсүрэн алт ухна, бетонон ширэнг барина, ирвэс хамгаалагч залууг ална, коксжсон нүүрс реимпорт хийн, дандаа луйвар. Ийм сайд гэжу юу байсан юм. Зайлуулах ёстой.
Тагнуул авилга л энийгээ шалгаач тэгээд ягаад хятадаас авж эргүүтээд бгааг
ene unheer ur udmaaraa suirvel taarah buzarin buzar novsh yumdaa
Манай улс нүүрс баяжуулах үйлдвэрээ нэмэх хэрэгтэй. Одоо шоронд сууж байгаа Ганхуяг захирал Эрдэнэс тавантолгой ХХК нүүрс баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа тухайгаа нэгэн хурал дээр ярьж байсан. Одоо ч өнгөрөө биз дээ.:
Чойжоо сайн эр хотын төвд буудалд хятадуудтай уулзаад архи дарс сөгнөөд байсан нь ийм учиртай байж !
1.Монгол Инжэнэрын, тухайн асуудлыг цавчаагүй шийдэх гэсэн Захидлыг яагаад Оёук дарж нууснаа тайлбарлвал яасиймб. 2.Хүүкийн санаачилсан Шахмал түлш эхний 2 орчим жил яаж ямарч асуудалгүй цэвэр сайн явж байгаад хэзээнээс шахаа цавчааны бай болсон, хэн хэн ингэснийг хайр найргүй илчильe. 3. Эхний үэд Энeржи Рэсурсын нийлүүлж болоод байсан Мидлинг гээчийг хэн ямар учраас зогсоож шуналын цавчаагаа эхлүүлэв? 4.Үүнийг СумкаОёук нар мэдээгүы гөлийж 3,4 жил өнгөрөөөнө гэж байхгүй. Тайлбар!!!! 5. Энэ үйлдвэрын Дарга Ганбаатар гэл үү тэр этгээд гэв гэнт гялс крандуулж Цахим Тэххнологын дэд сайдад өргөмжлөгдсөний учрыг ол гэх мэтээр дэс дараатай явбал монгол түлшыг хятад түлш болгох хүртэлх Хулгай Дээрэм Тонолт илрэнэ ш дээ.
Тэгээд ч хулгай цавчааны өлөн донтонгууд биe биeнээ жинхэнээсээ олно гээчийн шилэгдмэл жүжиглэл явж байгаа ём бн л даа.
Улаанбаатарын утааг Монгол аргаар,Монгол мөнгөөр шийдэж болно гэсэн Монгол инженерийн захидал Ерөнхий сайдад хүрсэн дуулдсан.Хав дарчихжээ дээ. Эсвэл сумк баригчид нь замд нь дарчихвуу
Ээ бузар дөрвөд өө, ингэхээр ч одоо "дөрвөд хүн биш дөрвөн шийр мах биш" гэхээс яах вэ?!
Энэ төсөл нэртэй төрийг дээрэмдэх ажил 177.5 тэрбум шууд Чойжоогийн карманд орох найруулгатай байлаа. Та татварын гэгдэх ард түмний мөнгийг ингэж туслах уу. Айлбаянгийн нүүрсээ гаргаж коксжих нүүрс өгөх компанитай солилцоо хийгээд л мөнгөө шууд авах байлаа. Ардын шуналтан Сумъяабазар миний гарын үсгээр мөнгө гарна гээд 10 %- ийн татвар нэхчлээ. Хулгай бүүр ил цагаандаа гарчихсан байна. Чойжоог яаралтай зайлуулахгүй бол Данх хөөгдөх дээрээ тулна шүү.
3 terbum dollariin 1 hen zamtai LTR bas baina.Ene hed gabts amiar tsom shaachih geel zutguuleh yumaa
F...ng scambag
Баян хүнийг зам голохгүй
Ийм улсаа боддоггүй хүн улс төрөөс зайлаасаа
энэ сайдын ухаан санаа нь зүгээр л байдаг байгаа даа?
Тэрнийхээ оронд 177 тэрбумаар орон сууц барьчаач Чойжоо? ялгаагүй мөнгө угаалт биздээ?
Нийслэлчүүдийг нирвэх хүнд өвчлөлтөөс сэргийлэх нь хэний шахаа байж болох вэ. Сайн л бодоцгоогоорой дээ.
Songuuliin mongo bosgondoo
Hyatadad nyyrsee gargaad ergeed koksjson nyyrs abna gedeg bidnii her zereg tehnolok sinjleh yhaan maani hegjil ni ali taldaa yabaag haryylaj baina;ingej baisanaas Hyatad koksjsong abaagyi ni deer dee!!!!!!amitanii sibseg bolj amidrah ch gej dee!!!!!Mongolchyyd bid?.....yagaad Mongol darga nar setgej ene koksjsong eersdee hiij chaddaggyi yum boloo.....menge tegregtei holbootoi yu?....bidnii yhaan sanaa sambaa aransintai holbootoi yu?.....daanch dee.......negee aihtar zaluu hyn bii?geed ergyyteed baidag darga nar sanahaa yana be?.....
choijood UB sonoh ugui n padliigui
Нүүрснээс шингэн түлш гаргаж шингэн түлш хэрэглэх хэрэгтэй тэгвэл утаагүй болно . Шингэн түлш бол утаагүй байх боломж .