АН-ынхан эвлэж нэгдэх нь бараг л нийтийн эрх ашиг болсон. Яагаад гэвэл, сөрөг хүчингүй шахам найман жил өнгөрөв. АН энэ хугацаанд сөрөх байтугай дагаад урсах ч тэнхэлгүй шахам байлаа. Гэвч одоо 2024 оны ээлжит сонгууль тулчихсан. Дахиад өмнөх шигээ явж ороод нам тавиулах уу, өөр хоорондоо эвлэж нийлээд хүч үзэх үү. Ийм сонголт дээр ирсэн юм.
Хамгийн гол нь энэ эвлэрэлд боломжит богинохон хугацаа үлдээд байв. Ёстой л өдөр, цагаар хэмжигдээд байлаа. Ийм шахаанд орсон АН-ынхан эвдэрсэн, хэмхэрсэн чигээрээ уржигдар ҮБХ-гоо хуралдуулав. Үүнийг тус хурлын эхнээс дуустал, тэгээд гаргасан шийдвэрээс тодорхой харагдлаа.
Гэхдээ муудах сайдах ч яахав, ямар ч намд байдаг л юм. Харин Тэргүүн дэд даргатайгаа нийлээд 15 дэд дарга томилсон нь олны анхаарлыг татав. Намынхан нь ч энэ 15-аа тойроод “...Өмнөөс нь ичиж үхлээ”, “...Манай нам тарвал таарна”, “...Нэг ч сонгогдож үзээгүй хүмүүс дэд дарга боллоо”, “...УИХ-ын нэг ч гишүүн дэд дарга болсонгүй”, “...Шантаажчингууд л дэд дарга болсон байна” гэж муулаад сүйд. Дахиад ч ийм тооны Нарийн бичгийн даргатай болох гэнэ. Үнэхээр ч энэ бүхэн солиорол гэмээр сонсогдож байгаа юм. Гэхдээ дэд даргынхаа тоогоор лав дэлхийд байхгүй нам болсон нь цаанаа учиртай аж. Тэр нь юу гэхээр, Лу.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш л хоёр экс Ерөнхийлөгчийн шахаа, шантаажинд амьдарч ирсэн.
Х.Баттулга нь өөрөө халзагнадаг. Харин Ц.Элбэгдорж тэгдэггүй. Ард нь байдаг. Түүний “түлхэж”, зөвлөдөг хэд хэдэн хүн бий. Тэднээс арай дөнгүүр нь С.Баярцогтыг гэдэг. Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны энэ хурлаар түүнийг гаргаж ирэх гэж л хэн нэгэн ухаантан энэ 15 дэд дарга гэдэг солиотой санааг гаргасан бололтой юм. Лут төлөвлөгөө.
Хэрэв уламжлалтаар буюу улс төрийн намуудын жишгээр бүтцээ ярьсан бол С.Баярцогт гарч ирэхэд хэцүү. Түүний шүүхтэй холбоотой асуудал сөхөгдөнө. Гишүүд нь “...Ингэвэл нам муухай харагдана” гэж үзнэ. Хавар Лу.Гантөмөрт ялагддаг шиг унах магадлалтай. Тиймээс намынхаа гишүүдэд 15 дэд даргаа хаяад тэр дундуур С.Баярцогт гараад ирж байгаа юм. Энэ нь дэд дарга болсон 15 хүнийг харсан ч ойлгогдохоор тодорхой байна. Эдгээр дэд дарга дунд АН-ыг төлөөлөөд дуугарчих хүн таваас илүү харагдахгүй байгаа юм. Товчхондоо, С.Баярцогтыг АН-ын удирдлагад гаргах “экс”-ийн төлөвлөгөө амжилттай хэрэгжлээ. Одоо АН түүний гарт нэгэнт орлоо.
Яахав, 15 дэд дарга дунд Х.Баттулгыг дагаад “хөх туг” хийсгэж явсан хүмүүс харагдаж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн тэд эрх мэдэлтэй дэд дарга нар биш. Зүгээр л С.Баярцогт руу ирэх нам доторх болоод нийтийн шүүмжлэлийн “гал хамгаалагч” нар юм.
Ер нь бол АН-ын удирдлагын төлөөх тэмцэлд Х.Баттулга дахиад л ялагдчихлаа. Тэрбээр Ордноос ч, гудамжнаас ч Ц.Элбэгдоржийг барахгүй юм байна. Үүнийгээ дахин нотоллоо. Гэхдээ тэр бууж өгөхгүй нь бололтой. ҮБХ-ны хурлын шийдвэрээс болж маш олон гомдогсод бий болсон. Уржигдар шөнөөс эхлээд тэднийг нэгтгэж “АН-аа аврах Онц их хурлын төлөө” хөдөлгөөн байгуулах тухай ярьж байгаа гэх мэдээлэл байна. Тэгэхээр АН-ын ҮБХ-ны хурал “үргэлжлэл”-тэй гэсэн үг. Хамгийн эвгүй нь геополитикийн ийм үед улс төрийн нам ийм аргаар удирдлагаа булаалдаж буй нь маш аюултай юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Женко бол Оросын тусгай албаны даалгавраар Монгол дахь ардчиллыг, АН-ыг унтраах зорилготой хүн гэдгийг монголчууд мэддэг, ярьдаг болсон боловч түүний хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг яаж ч чадахгүй юмаа??? Тоймгүй их мөнгө эргэлдэж байгаа бололтой??!!
АН-ын хөгшчүүл нэр нүүрээ барсан. Одоо хэн ч гараад нэмэргүй. Ард түмэн сонгохгүй. Нэгэнт сонгогодохгүйгээс хойш хичнээн арав зуун дарга сонгоод ч хэрэггүй болсон. Элбэгдорж, Женко, Баярцогт, Сайханбилэг, Бат-Үүл, С.Эрдэнэ нар яаж ч нэрээ дэвшүүлээд ард түмэн сонгохоо больсныг сүүлийн сонгууль харуулсан.
Erguutsen uher mini hol ochij huts Jenko bol eh orniihoo tuluu zohiloh zurhtei jinhene er shu umhii muu hujaagiin doloogch erguutchihsen uher mini
Хүүр үхдэл сэг зэм идэж өссөн хүний махан хүнстэн цуст Алуурчин элбэгдоржийн баасаар хооллогч , түрийвч нэгтэй Алуурчид хулгайчид луйварчид комоороо бүрэн бүрэлдэхүүнээрээ банкны дээрэмчин-казиночин хүрэлсүгийн захиалгаар гарч иржээ… Алуурчин элбэгдорж, Алуурчин эрдэнэ, Алуурчин хурц, Алуурчин батүүл, Алуурчин баяр гээд МАНАН алуурчид хулгайчдийн цуглуулга болсон Алуурчдийн ардчилсан нам болох өмхий жорлонг монголчууд бид 24 оны сонгуулиар бүрмөсөн булшилж түүхийн хог дээр хаяна
Х.Баттулга ялагдсан гэнээ? хахаха, мөрөөдлөө бичээд байна уу хямдхан бичээч гуай, гудамжинд гараад захын хүнээс асуу, ихэнхи хүмүүс Х.Баттулгыг дэмжинэ.
Unen shu Battulga ard tumendee ner hundeer Elbegdorjtonguudaas hol iluu yadaj eh oronch TUV HALH Hun shu
Азийн дайсан Оросын гөлөг Женко 3,5 сая хүнтэй Монголд дэмждэг 40 мянган Буриадуудтайгаа хамт ялагдсан. Жич мань Оросын хүргэн "агуу стратегич" согтуу буриад тэмбүү Баяр,Монголчуудыг доромжилдог Булганы буриад Жаргалсайхан хоёртой адил 5 авгай сольсон нь Орос Буриадуудын хоногийн найзын ёс суртахуун.
Баттулгын нэр хүнд навс унасаан, мөнгө хээл хахуулиар эргэж улс төрд орж ирэх гээд олон түмний үл тоомсорлолтой тулга раад, амь нь тэмцэж бна. Одоо түүнд фэнг шү-гээс өөр нөхөр олдохгүй.... дашийн шоог... болжээ ! Юун онц их хурал кх кх кх
Женко оросын тавиул Еөк байх хугацаандаа Путинтай бусад цаг үеүдэд оросуудтай яаж сүжирч ирлээ аюултай этгээд тэгээд ч оросын хүргэн шүү дээ
Чи чухам үнэнийг хэллээ. Чамд баярлалаа...
Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай , удирдагч С.Зоригийг 18 удаа хутгалж яргалж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллага яргаар булааж авсан алуурчин билээ, Алуурчин Яргачин Зандалчин элбэгдорж түүний зулбасгуудын гарт алалдсан олон сайхан залуусын өшөөг БУРХАН Алуурчин элбэгдорж, Алуурчин зулбасгуудаас авах өдөр ирлээ
Спиртчингээс эхлээд төмөр замчин боосон энэ Яармагийн хашааны СДА-г Ард түмэн Улс төрийн тавцангаас нэгэнт ЗАЙЛуулсан!!!
шударга бус авилга хулгай луйварчидтай санхүү нэг болсон төр шүүх прокурор АТГ цагдаа бүгд аалзны тор шиг бат бөх орооцолдсон улсад яаж төрийн хулгайч луйварчин дээрэмчидээсээ салах вэ
эднээс салаагүй цагт зөв замруу орох гэж байхгүй хөрөнгийг нь хураа шоронд хий үе удамаар нь төрөөс холдуул
АН-ыг энэ сонгуулиар гаргах нь чухал шүү.Харин тэд дотроо сайн учраа олох нь чухал женкод их учир бна даа.
jenko boliosoi
Цуст Алуурчин элбэгдоржийнхоо Цуст аллагуудаар олсон Цуст мөнгөнөөс нь ахиухан цуслаад аваарай Цаад Алуурчин чинь дэлхий тойрон монголын нэрээр гуйлгачлан, удмаараа алуурчин монголчуудыг би хүний дүрсэнд нь оруулж байгаа шүү гэж чарлан дэвхцэж Амнаасаа цагаан хөөс сахруулан гуйлга түүлгээ амжуулж байна Алуурчин элбэгдорж, Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж үхэх цаг ирлээ
15 нь цөөдсөн юм 25 н дэд даргатай болох байсан юм ! Эрдэнэгийн хүмүүс Алтанхуягийн хүмүүс орох ёстой ! Ардчилсан нам ирэх 24 оны сонгуульд жинхэнэ 3 даргатай 25 н дэд даргатай 30 нарийн бичгийн даргатайгаар сонгуульд орвол МАН ыг нам ялна !
Kkk.яг яг
24 оны сонгуульд 24 дэд даргатай орвол их зохистой гээд Чой Хамба айлдчихгүй юм байх даа, ккк
Фракцуудад хуваагдсан нам хэцүү. Тэнд эрх мэдэл булаацалдсан хэдэн хүн өөрийн хүрээлэгчидтэйгээ өөрсдийгөө нам гэж эндүүрээд зодолдож байхад үлдсэн намын масс яахаа мэдэхгүй, ямар ч итгэл үнэмшилгүй болчихоод байна. Тэд жэнког дагана, ямар МАН-ыг дагалтай биш. Энэ хуваагдлыг жэнко биш нам өөрөө хийж бгаа. Энэ бүхнийг хашир хүлээцтэй жэнко чимээгүй ажиглаж, бараг хуруугаа хөдөлгөхгүйгээр өөрийн талд эргүүлчихлээ.
Нэгдэх гэж ядаж л "оролдож "байгаа ём биш үү. Мөлхөө алхамуудаа хийж л байх шиг санагдах ём. Үр дүн гарнаа, гарна. Эби хол харж бн, kinda check-mated easily darkest ever figures of the Party.
Эд нарын тонолт луйвар хулгай өдгөө харьцуулахад МАН- ыхнаас 50% доогуур, хийж бүтээсэн нь +100% тай байгааг олж харах мэлмийтэй бх ёстой. Миний үзэн яддаг Алтантуяа гэхэд л 2-хон жил ЁрөнхийСайд хийхдээ аймагуудын замыг барьж нийслэлд ч "Замын Уулзварууд" бил үү...төслийг хийж гүйцээж байгаад өөрийнхөндөө нухуулчихсн байдаг.Дандаа том оврын машин уйлтал улайстал 10-аад жил хөлхөлдөж буй Зуслангын "бакь" замыг барьсан Батүүл Баатарыг дээдийн дээд чадвартай, Genius, баруунд ч олдохгүй ховор Manager гэж дэлхий үнэлнэ. Өвөл зуны хасах нэмэх 40 градуст ч хагарч цөмөрдөггүй хачин зам. Үүл баатрын энэ замын хувийнх нь нууц тэхнолог, ноу хау- г нь хулуух аавын хүү алга л бн даа ккк.
Өөр зам үлдсэнгүй , Баттулга НАМ байгуулахаас . Эгэл жирийн хүмүүсийн эцсийн хүлээлт Баттулга л байгаа , энэ бол сүүлчийн горьдлого . Баттулга нам зарлаад тусдаа гарсан тохиолдолд МАН - ыг ялдаггүй юмаа гэхэд парламентад суудал \ наад зах нь \ авна . Эгэл жирийнхэн дотор Баттулгын намд санал өгөх хүмүүс захаас аван байгаа , женко менко , оросын тагнуул магнуулийг эс тоон шүү ... АН - д өөр гарц үлдсэнгүй ...
Ёо Ёо хулгайч , хятадын тавиул Баярцогт гэх этгээдийг дарга болгож байгаа нь хулгайч нараа хамгаалах, Элбэгдоржийг шоронгоос хамгаалах бодлого юм байна АН арван хар нүглийнхээ замаар орлоо.
МАН-ын мантуу нүүрт Хүй Сю Жан дарга л Бао Цайг зүтгүүлээд байгаа...Хүй Сю Жан Бээжингийн эздээсээ даалгавар авсан..
Баттулга нам байгуулахдаа АН \ оролцсон \ нэр л бүү өгөөрэй , Ан нэрээс ч ард түмэн сэжиглэдэг болсон шүү ... Харин ОН нэр өгч болно - ОЛОН НИЙТИЙН нам гэсэн утгаар ...
Хоон санаагаа МАН хан турхирч бна
Элбэгдоржгүйгээр АН тогтнож чадахгүй.
Женкод бол Ардчилсан намын жирийн гишүүд, Монголын ард түмэн, Ардчилсан нам энэ тэр бол огт хамаагүй юмаа. Тэр бол Ард түмний нэрийг барьж тэдэнд таалагдах поп зүйлийг ярьж тэднийг өөртөө татдаг, Ардчилсан нам болоод гишүүд бол тэрний хувьд зүгээр л гишгэдэг шат бас эрх мэдэлд хүрэхэд ашигдладаг багаж, Тэр бол Өөрөө эрх мэдлийн оройд мөнхөд сууж Орос эзнийхээ зарц байхыг хүсдэг ийм дотор бодолтой хүн гэж ойлгосон. Тэрний тулд хэдэн утасан хүүхэлдэйнүүдээ түлхэж гал өрдөж суудаг хүн
Монгол ялначууд шороодлоо
сонгуульд АН нэмэргүй ээ, цаана нь жээнко, эрдэнэ 2 байхад юун АН. Би насаараа АН-д санал өгсөн, одоо бүүр урам хугараад байна, тэгэхээр АН бас шалдаа хүртэл унаагүй гэсэн үг, АН-ийн гэх нэг ч хүн ИХ-д сонгогдохгүй болж байж энэ нам шинэчлэгдэх байх.
Ebi is getting more experienced playing with multiple crazy players showing himself as a Grand Mindset Master. But how can he deal with a pool of difficulties, a whole new set of concerns within the Party n within himself. It's interesting.
Ийм ичгүүр сонжуургүй, ёс зүйгүй хүмүүс АН-ын удирдлагад гарахыг харахад намд нь санал өгөх хүн олдох болов уу?
Маараа гэдэг энэ алан бомбоо хоер настай хуухэд хучинддэг гаж донтой тархи нь тэмбуурсэн ялтан овгонийг алах хэрэгтэй
С.Баярцогт гэмт хэрэгтэн, ялтан. У.Хүрэлсүх, МАН, Рио Тинтогийн гурвал энэ гэмт хэрэгтнийг хууль бусаар ялаас чөлөөлсөн. Гэмт хэрэгтнийг дарга болгоно гэдэг МАН-ын даалгавар гэхээс өөр хэлэх үг алга. МАНгас гэмт хэрэгтнийг намын дарга, алуурчныг гэмгүй нэгэн болгодог энгийн нэгэнд дурын гэмт хэрэг үүрүүлдэг ХААН болжээ..
....женко тийм байдаг бол элбэгдорж баярцогт 2 бол хятадын даалгавараар АНамыг булшилах устгах даалгавар зорилготой хүмүүс юм
Ардчилсан нам 15 дэд даргатай болжээ. Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томилж, 15 дэд даргаар Р.Амаржаргал, Л.Уртнасан, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамба, Ж.Баярмаа, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, П.Галиндэв. Ш.Жандос С.Буяндэлгэр, П.Батчимэг, Ш.Түвдэндорж, Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал нарыг сонгожээ. 15 толгойтой атгаалжин хар мангас болжээ.
Урвагч хулгайч Баярцогтыг урдаа барьчихаад мөн сөрөг хүчин болно доо та нар. Цаазын ялыг байхгүй болгочихоод их галзуурч байнаа та нар.
24 оны сонгуулийг Элбэгдорж удирдаж орвол хэдэн суудал авч магадгүй, өөр хүн удирдаж орвол мөн ч хэцүүхэн юм болох байх даа,
Энэ хуучин хэдэн гэмт хэрэгтэн булайнуудтай АН сонгуульд ялагдах нь тодорхой
АН-г одоо дэмжихгүй. Сонгуулиар нэгдсэн хүчин болж, ил зөрчилтэй, ардчилалтай нам гэж сурталдаад сонгуульд ялсан ч (гэж үзье) ялагдсанд төд удахгүй задарна.Даанч потенциалгүй болсон нь ил тод харагдаж байна шүү дээ.
Hyadaduud 1 taldaa garchee batuul baabar enhsaihan da ganbold bayrtsogt bayr ed bugd hyadadiin ur udam mongold eleggui horlon suitgegchid