ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох аюултай холбоотойгоор таван жилийн өмнө тогтоосон онцгой байдлын дэглэмийг Ерөнхийлөгч Жо Байдан дахин нэг жилээр сунгажээ.
"АНУ-ын сонгуульд гадаадын хөндлөнгийн оролцоо, олон нийтийн итгэлийг алдагдуулах аюул учирсантай холбогдуулан 13848 тоот зарлигаар үндэсний хэмжээнд зарласан онц байдлыг нэг жилээр сунгаж байна" гэж тэрбээр мэдэгдлээ.
Уг зарлигийг АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцоход чиглэсэн "үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод ер бусын, онцгой аюул занал" - тай тэмцэх зорилгоор 2018 оны есдүгээр сарын 12-нд гаргажээ. Ж.Байден мөн хэдийгээр "гадаадын хүчнүүд Америкийн чөлөөт, нээлттэй улс төрийн тогтолцоог ашиглахыг түүхэндээ эрэлхийлсээр ирсэн" боловч одоогоор тэдний хөндлөнгийн оролцоог нотлох нотолгоо байхгүй байна гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
хаашдаа л хөндлөнгөөс оролцсон гэж хэлэх юм чинь манайх танайх хоёр ил санал хурая. энэ тал дээр хамтрая.
жагсаалт барьчихсан, мөнгө авчихаад санал өгөөгүй байна гээд хаашдаа л мэддэг гэсэн.
өгсөн саналаа хувь хүн өөрөө л хариуцна биз. гүрнүүд, дотооддоо намууд хоорондоо хэрэлдэнэ гэж юу байдгийм
Ene zunugiig ukrianii dainiig hiih gej trumpiig halj gargasan kamala haris uulzaltand yarihdaa bid bayn saihan amidarahiin tuld delhiin buurai ornodiin hun amiig tsuulj delhiin uurchiltiig zogsoono gej ba mongol bodoltoi turiin boslogo ba u yaj tsuuluh ni dain huns