БИЛИСИ. /Anadolu/. Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили эрх баригч намаас өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөж эхэлсэнтэй холбогдуулан огцрох бодолгүй байгаагаа пүрэв гаргийн орой олон нийтийн телевизийн нэгдүгээр сувгаар иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
"Би хаашаа ч явахгүй... Намайг огцруулах тухай мөрөөдлөө бүгд мартах ёстой гэж бодож байна" гэж Зурабишвили мэдэгдээд Гүржийн ард түмний өмнө хариуцлага хүлээх болно гэдгээ цохон тэмдэглэсэн байна.
"Ард түмэн та бүхэн намайг сонгосон учраас би зөвхөн та бүхний өмнө хариуцлага хүлээнэ. Энэ сонголтын төлөө би маш том хариуцлага хүлээж байгаа. Та бүхэн намайг бүх насаараа Европыг дэмжигч, Европ дахь Гүржийн ирээдүйг дэмжигч байснаар минь сонгосон” гэж Гүржийн Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Өнгөрсөн долоо хоногт “Гүржийн мөрөөдөл” нам Саломе Зурабишвилиг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаадад айлчилсан хэмээн түүнийг албан тушаалаас нь огцруулж, хариуцлагад татах ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Азийн дайсан Оросод Славуудаас гадна бурхан минь Армени Грузин Прибалтууд уран бүтээлч,дарга дээд төрөлтнүүд шүү дээ.Түрэг Монголчууд харин хар ажлын доод төрөлтнүүд.