Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар 2023 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад оролцож, шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудес-тай уулзаж, Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.
Монгол Улс Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буй Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
Сэтгэгдэл0
cohiba навчин тамхи авчираарай. би татды. куба анагаахаар сайн.
Фидел Кастротой уулзаад ирээрэй. Даанч Кубад казино, нүүрс байхгүй дээ.Байвал гоё шаахгүй юу
Дэлхийд эдийн засаг худалдаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгддэг орнууд их 20-ийн бүлэг байгуулж, эдийн засаг худалдаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг орнууд 77-ийн бүлэг байгуулж байна. Хоцрогдсон улны монгол эдгээр орнуудаас доор хамгийн адагт яваа.
Тэгээд хөгжүүлээч. Чамаас өөр хэн энэ улсыг хөгжүүлэх вэ Онлайнаар сурах судлах боломж байна Сураад судлаад ажиллаач Зүгээр л гомдол мэдүүлээд хувь заяандаа гутраад Чамаас өөр хэн ч энэ орныг хайрлахгүй Өөрсдөө л ажил хиицгээе
Тэнд нь казино байхгүй нь сайн хэрэг.
Кастронууд одоо байхгүй болсон ш дээ . Матав аа ...Харин МАНай МАХН-нь байгаад байдаг