ВОСТОЧНЫЙ. /Амар муж/. /РИА Новости/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Амар мужийн "Восточный" сансрын хөлгийн буудлын төмөр замын өртөөнд галт тэргээр хүрэлцэн ирлээ.
Ким Жөн Уныг ОХУ, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга, Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов, ГХЯ-ны Төрийн протоколын газрын дарга Игорь Богдашев нар угтан авчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн сансрын хөлгийн буудалд хүрэлцэн ирсэн бөгөөд өндөр түвшний яриа хэлэлцээнүүд энд болно. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын урьд нь мэдээлснээр, В.Путин, Ким Жөн Ун нар хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй болон ганцаарчилсан хэлэлцээ хийх бөгөөд худалдаа, эдийн засгийн харилцаа, соёлын солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөнө. Мөн бүс нутгийн байдал, олон улсын үйл хэргийн талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцоно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0