ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “өөрийг нь албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэх Бүгд найрамдах намынхны төлөвлөгөө засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой” гэж лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр өөрт нь импичмент зарлахыг Цагаан ордноос буруушаасан мэдэгдэл хийснээс хэдхэн цагийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.
"Импичментийн асуудал бол "улс төрийн явуулга юм". Түүний хүү Хантер Байдены бизнесийн үйл ажиллагааг шалгаж байгаа Бүгд найрамдах намынхан Ж.Байдены эсрэг ямар ч нотлох баримт гаргаж ирээгүй" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгджээ.
Ж.Байден өөрийн хүү Хантерын бизнесийн үйл ажиллагаанаас ашиг хүртэж байсан эсэхийг шалгаж байгаа юм. Ж.Байден мэдэгдэлдээ, Бүгд найрамдах намаас сонгогдсон хэт барууны үзэлтэй хууль тогтоогч, Ерөнхийлөгч асан Дональд Трампын үнэнч холбоотон Маржори Тэйлор Грин Конгрессын гишүүн болмогцоо “миний хамгийн түрүүнд хийх ажил бол Ерөнхийлөгчид импичмент зарлах явдал юм” гэж мэдэгдэж байсныг дурджээ.
Ж.Байден импичментийн асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа талаараа "Би өглөө бүр орноосоо босохдоо, импичментийн талаар боддоггүй. Надад хийх өөр ажил бий" гэж хэлсэн байна. Цагаан ордон Тейлор Гринийг Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартиг дарамталж, импичмент зарлахыг шаардсан гэж буруутгаж байгаа аж.
“К.Маккартигийн энэ алхам нь Д.Трамп 2020 оны сонгуульд ялагдсаныхаа өшөөг авч, Төсвийн хуулийн төслийг баталж, засгийн газрын үйл ажиллагааг зогсоохгүй байх хүчин чармайлтыг сарниулахын тулд Төлөөлөгчдийн танхимд олон сар үргэлжлэх сонсгол эхлүүлэх зорилготой. Энэ бол үнэний төлөө биш, Ерөнхийлөгчийг огцруулах гэсэн улс төрийн явуулга юм” гэж К.Жан-Пьер хэлжээ. АНУ-ын санхүүгийн жил 10 дугаар сарын 1-ээс эхэлдэг бөгөөд Цагаан ордон Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд санхүүжилтийг богино хугацаанд сунгах хүсэлтийг АНУ-ын Конгресст гаргаад байгаа юм.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Манай АН-ынхан л идэж уугаад байдаг юм байх гэж бодож байсан чинь АНУ-ын АН-ынхан ч бас ялгаагүй юм шив дээ ккк
ИДИ НАХУЙ МОНГОЛЬСКИЙ ДУРАК БАРАН
Ямар баасных нь Ардчилал. Ардчилал гэгч юм чинь хаана ч байхгүй. Ардчилал ярьж төд шургалдаг л ганцхан технологи бий. Ардчилал ярьж орк улсуудын толгойг эргүүлдэг юм шүү дээ.