Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.

Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ автозамаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилтын ажил бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Тус төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцтай танилцах үеэрээ замын ажлыг шуурхай гүйцэтгэж, энэ ондоо багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл0
S WI80955877 XUSSEN SEXSY ERCHUUDTEI XNE
ERCHUUDIIN SEXSYG80955877TSAGAAR
яараад яах вэ нэгэнт өнгөрсөн, одоо чанартаал анхаарах хэрэгтэй байна. Замын хажуугийн уулсыг ухаж хайрга шороог ашигласан, эдгээрт нөхөн сэргээлт яаралтай хий. Хавар шуураад хэцүүднэ.
Өнгөн хучлагын гэрээг хийгээгүй байж, яаж ажил дуусах вэ? Шоудаж байна шүү дээ
ajiliin yyreg egne gedeg ni yndsendee ta nariin eneederiin medeelelees haliad baigaa asyydal,ta byhen iluu dytyy hob bazahaan aznaj yz!!!ydahgyi ene zamiig helsendee hyrch byteehed hen ch ergelzeh zyilgyi l dee!!!!alibaa yumiig syymjleh amarhan hiih hynd baidag yum suu,bazaanyyd aa.................Muu hylhi sidelyyd ee..........................
Монголчууд ЗАМ гэж яг юу байдгийг мэдэхгүй учраас Монголд ЗАМ байдаггүй.
Юм хийж байгаа байгаа. Одоо 100 км цагийн хурдтай явж байхад машин дотор ууж байгаа цай цалгихгүй байгаа шүү манай замчид сайн байна Цаашдаа 4 эгнээ замд шөнө явж байхад эгц урдаасаа гэрлийн гялбаа бараг байхгүй болж ирнэ. Ер нь цаашдаа босоо тэнхлэгийн бүх замаа ийм болгох, аймгуудыг холбосон замуудыг ийм болгох нь зөв
Hahaha...204 km zam heden jil tawj cadahgui, jamar uls gedeg jum!!! Ulsin, ard tumnii hцrцngц huwdaa idej uuhaas ццr ju c cadahgui!!! Gadaadad tedniig jah c argagui neg ulsin said nar bolohoor, neg es bolgoj huleej awdag baihdaa, hццrhii
Одоо яараад яахав замын хажуугийн нөхөн сэргээлтээ хийж дуусгуулаарай даа
Дуусгахыг үүрэг болголоо гэнээ Зүгээр л дуусгах үүрэг өглөө гээд биччихэд юу нь болохгүй байгаа юм болоо юуны өмнө энэ юм бичээд байгаа хүмүүс ядаж зөв найруулгатай зөв бичиж сураачээ