Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш "амралтаа" аваад байсан шинэчлэлийн Засгийн газар өнөөдрөөс ажилдаа орж эхлэх нь. Засгийн газрын тэргүүний хувьд амралтаа тун ч зугаатай ашигтай өнгөрөөсөн юм. Тэрбээр төрийн тэргүүнтэй Дорнодын Буйр нуурт амарч, хамтдаа авахуулсан зургаа цахим хуудсаар тараасан байсан.
Харин дараа нь УИХ-ын дарга З.Энхболдын хамт Архангай аймгийн 90 жилийн ойн наадамд оролцож яваа сурагтай байв. Наадамлаж, зугаалсан Ерөнхий сайд ажилдаа орж, долоо хоног бүрийн Даваа гаригт хийдэг "Бүтээн байгуулалтын цаг" нээлттэй мэдээлэл хийхээр болсон.
Засгийн газрын тэргүүн ийнхүү Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай дотносон амарч байгаа нь цаанаа л утга учиртай мэт. Учир нь намрын чуулган нээгдэнгүүт хамгийн түрүүнд Засгийн газрын тэргүүний талаар авч хэлэлцэх байх.
Тиймээс Н.Алтанхуяг сайд Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад ийн тал засах болсон шалтгааныг Засгийн газраа тогтвортой авч үлдэх гэсэн чармайлт гэж ярих нэг нь байна. АН бол маш олон фракц, бүлэглэлээс тогтдог. Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга гурав бүгд л тусдаа бүлэг фракцийн хүмүүс.
Гэвч амралтаа хүртэл хамтдаа өнгөрөөж байгаа нь яах аргагүй дараагийн ажлаа бодолцсных байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас эхлээд л АН дотор дараагийн Ерөнхий сайдын марафон эхэлсэн. Уг тэмцэлд "Женко" Х.Баттулга, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ гэхчлэн нэрс дуулдаж байв.
Бас УИХ-ын дарга З.Энхболдыг одоо сууж буй суудлаас нь нэг шат доошлуулан Ерөнхий сайд болгох тухай хувилбар ч гарч байгаа аж. Тэр яриа бүхний араас сайд болж тамга атгах хүсэлтэй нөхөд намынхаа байраар ойр ойрхон эргэлдэж, амрах завгүй явсан гэх яриа ч газар авч байна.
Хэдийгээр АН-ынхан бусад нам хөдөлгөөнөө бодоход нам гүм байгаа мэт боловч үнэндээ үгүй гэнэ. Тиймээс ч Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй Буйр нуурын эрэгт тухалж, бузгай сайн ярилцахдаа сүүлийн үед эвлэж өгөхгүй байсан ам хэлээ айхавтар сүрхий нийлүүлээд нэг үгээр эвлэрч ойлголцож байгаа биз.
Уг нь Ерөнхийлегч, Ерөнхий сайд хоёрын харилцаа тийм ч сайн байгаагүй гэдэг. Гэсэн хэдий ч сонгуулийн үеэр Н.Алтанхуяг тун сайн менежер хийж, АН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан. Тиймээс ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ач гавъяаг үнэлж, харилцаагаа ч сэргээгээд байгаа бололтой.
Шинэчлэлийн Засгийн газар амрах завгүй ажиллах ёстой, Засгийн газарт багтсан сайд нараа эрхлүүлэхгүй гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгэнтээ зарлаж байсан. Тэрбээр сайд нар хоногт 12-оос дээш цагаар ажиллах, ингэхдээ сайд болсон эхний хоёр жилд ээлжийн амралт авахгүй, амралт гэдгийг март гэсэн үүргийг өгч байсан.
Гэвч тэрбээр хэлснээсээ буцаж, ийнхүү амарч байгаа нь аргагүй л төрийн тэргүүндээ тал засаж байгаагийн шинж биз ээ. Түүгээр ч барахгүй сайд нарынхаа ч амралтыг авахуулсан. Харин өнөөдрөөс бүгд ажилдаа жигдэрч, харин ажиллаж байсан дэд сайдууд амрах гэнэ.
Юутай ч зуны амралтаа Буйр нуурт өнгөрөөж амарч тухлах зуураа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойлголцоод, энэ намар огцорч ганц жилийн настай Засгийн газар удирдсан нэр зүүхээргүй болсон байх. Гэхдээ үүнийгээ тэрбээр амрангаа ажиллаж байгаа гэжээ.
Учир нь Хэнтий, Дорнод чиглэлийн автозамын үйл явцтай танилцангаа Буйр нуурт очиж амарсан гэнэ. Мөн Тосонцэнгэл, Улиастай зэрэг баруун чиглэлийн замын ажлын явцтай танилцангаа Завханы Эрдэнэхайрхан сумын Хар нууранд очиж амарчээ.
Ерөнхийдөө ирэх аравдугаар сараас АН-ынхан хөдөлгөөнд орж, улс төрийн "цунами" эхэлнэ гэсэн бор шувуу нисэх болсон. Тэгэхээр энэ Засгийн газар байрандаа үлдэж, сайдууд амар тайван ажлаа хийх нь үү, аль эсвэл засаг задарч, хоёрдугаар ээлжийнхэн гарч ирэх. нь үү гэдгийг харах л үлдлээ.
Г.Хишигсүрэн
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Үнэнийг нууж болно гэхдээ үнэнийг хэзээ ч устган алга болгож болохгүй. Хэзээ нэгэн цагт үнэн хаа нэг газраас гарч ирнэ. Үнэнээс хүн хэзээ ч зугтаж чадахгүй гэдэг бол амьдралын үнэн. Өнөөдөр монголын эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна. Монголд яагаад үнэнийг ярьдаггүй вэ? Улс төрчдийн үг үйл хэргийнх нь араас "үнэн үү" хэмээн асуух хэрэгтэй биш үү. Бүгд л ам уралдан яриад байна уу эсвэл худал зүйлийг үнэн мэт үнэмшилтэйгээр яриад байна уу гэдгийг ялгаж салгаж ойлгох нь бидний амьдрал үйл хэрэгт тустай. Харамсалтай нь өнөөдөр хэн ч үнэнийг асуухгүй юм. Зөв буруугийн тухай ярьж болно. Ер нь үнэнгүй нийгэм гэвэл худлаа нийгэм гэсэн үг. Худал нийгэмд эмх замбараа гэж байхгүй. Монголын өнөөдрийн нийгэм бол үнэнийг гадуурхаж, худлыг цэцэглүүлсэн нийгэм, Худлаа нийгэм худлаагаараа цааш үргэлжлэх ямар ч бололцоогүй болчихлоо. Ерөөсөө худал зүйлд ирээдүй гэж байдаггүй. Энэ хар Ардчилал мөн үү. ҮҮнийг хар. Эрх чөлөө мөн үү. Одоо хар. Шударга ёс тогтсон уу. Үгүй шүү дээ.
Ene neg niitlel shuu yum saraachsan yag doorn setgegdel bichsen 2 bol yag onooh AN-iin ued Mongol uls hogjchih vii gehees yas n havtalzsan 2 PE ...baina
Махны үнийг мянгахоёрзууд буулгачихаад Манийгаа хэсэг баярлуулан, гомдоосон МАХн-ы бишээ sorry, МАН-ын Дарга Энхтүвшин тайван хуралдаарай...ура, ура, ура. Энгийн тэнүүлчин манийгаа энд, тэнд тэнүүлэхгүй гэчихээд Эргээд харин элчин сайд хэмээн хөөргөж буй Гадаад Боди-Лугын бишээ sorry, Гадаад Хэргийн сайд Болд хатаагдах болтугай ...peace,peace,peace . Хэрэглэгч биднийгээ хаан хэмээн цоллочихоод Хариуд нь хамаг юмны үнэ хөөрөгдөж буй Тэндэр бишээ sorry, Шадар сайд ТБД МАХн-ууд борцлогдогтүн...sale,sale,sale. Утаанбаатарыг бишээ sorry, Улаанбаатарыг утаа, хоггүй болгоно гэчихээд, Сүхбаатарын талбайг сүхдэн Чингисийн талбай болгож буй Улсын хошой бишээ sorry, Улсын хөшөө Батаар Бат-Үүл улам дээшээ хөөрөх болтугай...yeah,yeah,yaeh. Эгэл Ардынхаа хүү шиг чинь байнаа гэчихээд Эргүүлээд харин Эзэн Хааны Минь Нэрийг Мань руу шиддэг Улсын Бөөрөнхийлөгч бишээ sorry, Улсын Ерөнхийлөгч түм наслатугай ..like,like,like....
Ийм хор хутгасан юм бичихээ болиоч сэтгүүлч нараа дараа нь хэвлэлийн эрх чөлөө гээд л солиороод байдаг
Za bitgii gonginood bai...AH mash sain ajillaj bgaa...urid NAH iinhan amralt avdaggui bsan l daa...ygd gevel ted nar chini ajil hiideggui bsan yum chini amralt avch yahiin...k
Ажил хийсэн хүний ам нь хөдөлдөг гэдэг шиг амрах эрхтэй биз дээ??? Ямар тэнэг юм бичдэг эргүү амьтан бэ?
Setguulchiin orontsogoo bitgii morood chi ! Bid AN d itgej baigaa ! Gehdee dashramd sanuulahad ard tumendee ingej uneluulj bgaa zasagiin gazraa oorsdoo ogtsruulbal 16-n onii songuuliar bugd laaz oshiglono gedegee tsaashid dahin ard tumnii demjleg avahad zuun jil zartsuulna shuu gedegiig chin shuud helie ! Aan harin aytaihan ene erchee ulam chanarjuulaad ajillaad bval zasag toroo togtvortoi bailgaj chadval 16-n ond gyalalzsan amjilt dahin uzuulnee ! Amjilt husie !
Монголын ардчилал 2008 оны 7 сарын 01-ны өдөр таалал төгссөн. Одоо ардчилал байхгүй. Ардчилал гэсэн хоосон үгийг шүтэж хоосон үгээр сэтгэлээ зогоож хоосон ходоодтой амьдарсан амьдралдаа цэг тавих цаг нь болжээ. Ардчилал гэсэн хүн төрөлхтний үнэт зүйлийг Монголд оруулж ирж чадсангүй. Тиймээс одоо ардчиллаа аврая гэж уйлагнах нь утгагүй болжээ. Ардчилал гэдэг үг ядуурал, гуйланчлал, авилгал, архидалт, замбараагүйтэл, дураараа дургих хэмээн өнөөдөр ойлгогдох болжээ. Ардчилагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн алтан хараацай, мөнгөн шувуухай хэмээн цоллогсод одоо "Монголд ардчилал байхгүй" хэмээн зориг гарган хэлэхийн оронд "ардчилал оршсоор байгаа" хэмээн худлаа хэлж байгаагаасай ичих хэрэгтэй. Социализмыг л муулаад байвал ардчилал байгуулагдчих юм шиг зүтгэх нь утгагүй хэрэг. Гадны мэдэмхийрэгчид өнөөдрийг хүртэл бидэнд зааж ирсэн бөгөөд одоо ч худлаагаа давтаж танай ардчилал бол "азийн үлгэр жишээ ардчилал хэмээн худал цаасан малгай өмсгөсөөр байна. Азийн үлгэр жишээ ардчилалтай орнууд гэвэл Өмнөд Солонгос, Япон, Тайван, Сингапур гээд нэрлэж болно. Яагаад гэвэл тэнд эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх хангагдаж сайхан амьдрал цэцэглэсэн байна шүү дээ. Ард түмэн нь гуйлгачин, ядуу орон хэзээ ч ардчилсан байж таарахгүй. Гадаадынхны магтаал бол шуудхан хэлэхэд "толгойг нь илж байгаад тархийг нь сорох" бодлого юм. Ардчилал монголд байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрцгөөе. Дараа нь хамтдаа жинхэнэ ардчиллаа бүтээцгээе.
Эрхэмээ, "Монголд ардчилал ардчилал оршсоор байгаа". Утаанбатаар хотын Амбан Захирагч, Улсын Хошой, бишээ sorry, Хөшөө Батаар, Beat-Үүл, буруу, зөв рулитэй гэгдэх машины хөдөлгөөнийг хориглохдоо иргэдээс санал хүсэлтийг нь авсаан . . .
ардчилал монголд байхгүй Хөдөө төрж өссөн тулгын 3чулуу өөрсдөө ардчилалд бэлэн биш бна Тэдний ах дүүс нутаг нугынхан төрийн албыг жинхэнэ утгаар нь самарч бна Төмөр зам дандаа ХОВДчууд
Ä¿ð ýñãýñýí õóóðàì÷ àðä÷èëàëòàé ãýäãýý áèä õýäèé áîëòîë äàâòàæ õýë¿¿ëýõ þì áý.Íààä çîëáèíãóóäûí ÷èíü ÿðüæ õèéæ áàéãàà á¿õýí ä¿ð ýñãýëò áîëîõîîñ áîäèò àæèë áèø.įРÝÑÃÝÑÝÍ ÕÓÓÐÀÌ× ÀÐÄ×ÈËÀË ÄÀÐÀÍÃÓÉËËÀÀÑ × ÄÎÎÐ ãýýä äàâòààä õýë÷èõüå.
Агаарын замтай танилцангаа Хавайд очиж амрах юм биш үү?
Үнэнийг нууж болно гэхдээ үнэнийг хэзээ ч устган алга болгож болохгүй. Хэзээ нэгэн цагт үнэн хаа нэг газраас гарч ирнэ. Үнэнээс хүн хэзээ ч зугтаж гэдэг бол амьдралын үнэн. Өнөөдөр Монголын эрх баригчид үнэнд гүйцэгдэж байна. Монголд яагаад үнэнийг ярьдаггүй вэ? Улс төрчдийн үг үлй хэргийнх нь араас "үнэн үү" хэмээн асуух хэрэгтэй биш үү. Бүгд л ам уралдан яриад л үнэн яриад байгаа юм уу худал яриад байгаа нь мэдэгдэхгүй. Үнэхээр үнэнийг яриад байна уу эсвэл худал зүйлийг үнэн мэт үнэмшилтэйгээр яриад байна уу гэдгийг ялгаж ойлгох нь бидний амьдрал үйл хэрэгт тустай. Харамсалтай нь өнөөдөр хэн ч үнэнийг асуухгүй юм. Зөв буруугийн тухай ярьж болно. Ер нь үнэнгүй нийгэм гэвэл худлаа нийгэм гэсэн үг. Худал нийгэмд эмх замбараа гэж байхгүй. Монголын өнөөдрийн нийгэм бол үнэнийг гадуурхаж худлыг цэцэглүүлсэн нийгэм. Худлаа нийгэм худлаагаараа цааш үргэлжлэх ямар ч бололцоогүй болчихлоо. Ерөөсөө худал зүйлд ирээдүй гэж байдаггүй. Энэ хар. Ардчилал мөн үү. Үүнийг хар. Эрх чөлөө мөн үү. Одоо хар. Шударга ёс тогтсон уу. Сүүлийн 20-иод жилийн хооронд тэнэгүүдийг толгой дээрээ гаргаж дураар нь дургиулсны гайгаар юу болсныг одоо харья Бүх зүйл худлаа шүү монгол улсад худлаа дээд цэгтээ хүртэл цэцэглэсэн шүү гэдэг бол "үнэн". Нэрэлхэж нууж хаалгүй "үнэнүүдтэй танилцацгаая. 1. "МОНГОЛД АРДЧИЛАЛ БАЙХГҮЙ" ГЭДЭГ НЬ ҮНЭН. Монголын ардчилал 2008 оны 07 сарын 01-ны өдөр таалал төгссөн. Одоо ардчилал байхгүй. Ардчилал гэсэн хоосон үгийг шүтэж хоосон үгээр сэтгэлээ зогоож хоосон ходоод амьдарсан амьдралдаа цэг тавих цаг нь болжээ. Ардчилал гэсэн хүн төрөлхтний үнэт зүйлийг Монголд оруулж ирж чадсангүй. Тиймээс одоо ардчиллаа аврая гэж уйлагнах нь утгагүй болжээ. Ардчилал гэдэг үг ядуурал, гуйланчлал, авилгал, архидалт, замбараагүйтэл, дураараа дургих хэмээн өнөөдөр ойлгогдох болжээ. Ардчилагчид гэж өөрсдийгөө цоллогсод одоо "Монголд ардчилал байхгүй" хэмээн зориг гарган хэлэхийн оронд "ардчилал оршсоор байгаа" хэмээн худлаа хэлж байгаагаасай ичих хэрэгтэй. Социализмыг л муулаад байвал ардчилал байгуулагдчих юм шиг зүтгэх нь утгагүй хэрэг. Гадны мэдэмхийрэгчид өнөөдрийг хүртэл бидэнд зааж ирсэн бөгөөд одоо ч худлаагаа давтаж танай ардчилал бол "Азийн үлгэр жишээ ардчилал" хэмээн худал цаасан малгай өмсгөсөөр байна. Азийн үлгэр жишээ ардчилалтай орнууд гэвэл Өмнөд Солонгос, Япон, Тайван, Сингапур гээд нэрлэж болно. Яагаад гэвэл тэнд эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх хангагдаж, сайхан амьдрал цэцэглэсэн байна шүү дээ. Ард түмэн нь гуйлгачин, ядуу орон хэзээ ч ардчилсан байж таарахгүй. Гадаадынхны магтаал бол шуудхан хэлэхэд "толгойг нь илж байгаад тархийг нь сорох" бодлого юм. Ардчилал монголд байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрцгөөе. Дараа нь хамтдаа жинхэнэ ардчиллаа бүтээцгээе. 2. "ЛИБЕРАЛИЗМ ДЭЭР СУУРИЛСАН КАПИТАЛИЗМ ХЯМРАЛД ОРСОН" ГЭДЭГ НЬ ҮНЭН. Либерализм ярьдаг улс төрчдөөс асуухад либерализм "өөрөө өөрийгөө" сөнөөгөөд нэгэн жарныг өнгөрөөгөөд байгааг мэдэж байгаа юу гэж асуумаар байна. Түүний дараа "Нью-Либерализм" буюу "Шинэ либерализм" гарч ирээд хямралд орсныг хүн төрөлхтөн өнөөдөр нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Үүний илрэл бол 2008 оноос эхэлсэн дэлхийн банк санхүүгийн хямрал. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй бөгөөд тэр нь АНУ гадаад бодлогодоо "шинэ либерализм"-ыг бодлогоо үндсэн хэрэгсэл болгодог бөгөөд энэ нь жижиг буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг өнгөтэй өөдтэй бүгдийг ховх сорох л заль юм. Либерализм ярьж төрийг нь сулруулж нийгмийг нь задалж улмаар улс орныг эмх замбараагүй байдалд оруулах нь энэ бодлогын гол зорилго. Манай улсад шинэ либерализмын бодлогыг жанжин шугамаа болгосон Ардчилсан нам өнөөдөр засаг барьж байна. Тэд үүнийг мэдэж байгаа болов уу. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бол шинэ либерализмыг хамгийн ихээр тунхагладаг хүн. Өнөөдөр дэлхийн улс төрийн онолчид төрөө бэхжүүлэхгүй бол замбараагүй байдал бий болдог гээд байхад энэ хүн эсрэгээр нь ажиллаад байгааг юу гэж ойлгох вэ? Социализмыг нураачихсан, либерализм дээр суурилсан капитализм бүтсэнгүй. Одоо хаачих вэ? 3. "ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУУЛЬ ГЭЖ ХААНА Ч БАЙХГҮЙ" ГЭДЭГ НЬ ҮНЭН. Чөлөөт зах зээлийн эдийн засаг ярьж ард түмний амьдралыг балалж хаясныхаа төлөө хэзээ нэгэн цагт эрх баригчид хариуцлага хүлээх нь тодорхой. Төр эдийн засагт оролцохгүй байна гэдэг бол төр ард түмний амьдралын төлөө гараа ч хөдөлгөхгүй, хамгаалахгүй л гэсэн үг. Өнөөдөр эрх баригчид хаана ч байхгүй, хэний ч зохиогоогүй "Чөлөөт зах зээлийн хууль" гэгч харгис хуулийг ард түмэнд тулгаж байна. Махны үнэ өслөө гэхээр зах зээлийн хуулиараа гэнэ. Үнэндээ зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй. Зүгээр л худал зүйл, тархи угаалт Эдийн засгаа жолоодож монопол болсон хэдэн компаниуддаа шаардлага тавьж чадахгүй байгаагаа л халхавчилсан төдий. Төр эдийн засагт оролцох ёсгүй гэж мунхруулцгаана. Төр эдийн засагт оролцохгүй юм бол төр байхын хэрэг байна уу? Төр л ард түмнээ хамгаалахгүй бол ашгийн төлөө компаниуд ард түмний амьдралаар тоголчихно. Өнөөдөр тоглож байгааг харж байна шүү дээ. Чөлөөт зах зээлийн хууль гэж хаана ч байхгүй төдийгүй улс орныг компаниуд авч явдаггүй юм. 4. "МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС МОНГОЛЫГ ХЭЗЭЭ Ч ХӨГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ" ГЭДЭГ НЬ ҮНЭН. Хөгжил, дэвшил ярих гэж байгаа бол мэдлэгийн хөгжлийг л ярих хэрэгтэй. Мэдлэг боловсрол бол хөгжлийн тулгуур үндэс. Тэрхүү мэдлэг нь үнэн бөгөөд баталгаатай байх ёстой. Монгол орныг мэдлэгтэй хүмүүс л удирдаж өнөөдрийн энэ хямралаас гаргах боломжтой. Энэ бол цор ганц зам бөгөөд гарц. Мэдлэггүй хүмүүс хоосон ярьж. цаг үрж аминдаа завшиж бас хоорондоо хуйвалдахаас хэтрэхгүй. Тэдэнд найдах арга байхгүй. Өнөөдөр мэдлэг боловсрол олгох ёстой газрууд нь хоцрогдлын туйл болж доктор профессор цолтнууд нь "хэн ч биш боллоо. Онолыг уландаа гишгэж, мэдлэг боловсролыг мөнгөнөөс доогуур тавьснаар манай улс тэнэгийн хараалд өртжээ. Мөнгөтэй хүмүүс л монголыг авч явна гэж итгэснээс болж мөнгөтэй бас дээр нь тэнэг, эх орныхоо төлөө сэтгэлгүй хүмүүсийг толгой дээрээ гаргачихаад байна. Тэд ашгийн төлөө улс орноор тоглож байна. Цор ганц үнэн гэвэл мэдлэг боловсролтой Монгол хүн улс орныг хямралаас гаргаж, хөгжилд хүргэнэ. 5. "ХУУЧИН ХҮМҮҮС ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ" ГЭДЭГ НЬ ҮНЭН. Хулгайчийг хулгайчаар солиход юу ч өөрчлөгдөхгүй. Яг л үүнтэй адилаар МАН-ын олигархиудыг АН-ын олигариудаар солиод юу ч өөрчлөгдөхгүй. Олигархиуд буюу төрөөс төрсөн тэрбумтнууд улс орноо сорон мөлжиж, сүйтгэхээс биш авран хамгаалж, хөгжүүлсэн түүх дэлхий дээр байхгүй. Шинэчлэлийг шинэ хүмүүс буюу шинэ мэдлэгтэй, шинэлэг санаачлагатай цэвэр хүмүүс хийдэг болохоос биш хуучин хүмүүс хийж чадахгүй. Санаа байвч сачийнд хүрэхгүй. Яагаад гэвэл шинэчлэл хийх мэдлэггүй. Нэгэнт мэдлэггүй юм бол юу ч хийж чадахгүй гэсэн үг. Өнөөдөр АН-ынхан, тэр дундаа өөрсдийнх нь нэрэлснээр шинэчлэлийн засгийн газрынхан үнэндээ бүгд хуучин хүмүүс шүү дээ. Засгийн газрын сайд нарын бараг 80 хувь нь өмнөх засгийн газар болон УИХ-д сууж байсан хүмүүс шүү дээ. Өнөөдөр гэнэт ухаарсан мэт жүжиг тавих нь зальдах гэж байгаагийн илрэл. Тиймээс шинэчлэлийг хэзээ ч өнөөгийн эрх баригчид хийж чадахгүй гэдэг нь үнэн. Бага идээсэй л гэж хүсье. 6. "СОНГУУЛИАР ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ" ГЭДЭГ НЬ ҮНЭН. Сонгуулийг тэсэн ядан хүлээж, нойргүй хонож байгаа байгаа хүмүүс нь ард түмэн биш харин улс төрчид. Хэний төлөө, юуны төлөө, юу хийж чадах болоод төр лүү зүтгэнэ вэ? Сонгууль бол олигархиуд буюу төрөөс төрсөн тэрбумтнуудыг төрд гаргах хууль ёсны дамжлага болжээ. Ард түмэн хоосон найдлагаар сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч улс орны хөгжил зогссон харамсалтай. Өнгөрсөн жилийн сонгууль бол машины сонгууль болсон гэдэг. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгууль бол мөн л машины сонгууль болсон. Сая хүрэхгүй сонгогчтой манай улсад санал тоолох машин ашиглах ямар ч шаардлагагүй төдийгүй мөн тэрхүү машин ямар ч баталгаатүй. Баталгаатай байдал нь л эрх баригчдад сайн зүйл болж байгаа юм. Учир нь тэд ард түмний саналыг хүссэнээрээ өөрчилж, дураараа засахад боломжтой. Сонгууль бол ардчиллын илэрхийлэл биш шүү дээ. Хамгийн гол нь сонгууль шударга явагдах нь ардчилал хөгжихөд чухал. Төрд нэгэнт хулгайч, луйварчид байгаа үед ард түмэн гэгээрээгүй бол сонгуулиар юу ч өөрчлөгдөхгүй. 7. "МОНГОЛ ОРНОО ГАДНЫХАНД ХУДАЛДСАН" ГЭДЭГ НЬ ҮНЭН. Монгол улс байгалийн бүхий л баялгаа гадныханд худалдаж, гадныхандтай хуйвалдаж байгаад олон монгол хүн бухимдаж байна. Эрх баригчид асуудлаас зугтаж тойрч зориуд төөрөгдөлд оруулах зэргээр үүнийг замхаруулахыг хичээж байна. Газар доорхи баялгаа гадныханд өгөөд зогсохгүй Монголын ард түмний нэрээр их хэмжээний өр тавьж байгааг ч бид харж байна. Газар доорхи байгалийн баялгаа ухаад л гадагш нь зарж баяжицгааж байна. Тэд төрд татвар төлдөггүй. Үүнийгээ "бизнес" гэсэн сайхан үгээр далдалж үүний ард эх орноо гадныханд зүгээр л найрын ширээний ууц шиг тавьж байна. Монголын бүх лицензүүд өнөөдөр гадаадын хүмүүсийн мэдэлд оржээ. Үүний наагуур хоосон шоу хийсэн хүмүүс олон болжээ. "Шоу цэнгээн миний амьдрал гэсэн ерөнхийлөгч маань ч "но-той шүү дээ. 8. "НАМУУД ТӨРИЙН ХЯМРАЛЫГ ҮҮСГЭЖ БАЙГАА" ГЭДЭГ НЬ ҮНЭН. Монголын улс төрийн намууд өнөөдөр монголын төрийг төр биш харин бизнесийн талбар болгож ард түмний амьдралаар тоглож байна. Намуудын хоорондын ялгарал үгүй болж хоорондоо хуйвалдаж байна. МАН, АН-ынх ч ялгаагүй тэдэнд ганцхан эрх ашиг бий. Тэр нь асар их баялаг болон мөнхийн эрх мэдэл. Монголын ард түмний эрх ашиг гэсэн ойлголт аль эрт мартагдаж, харин намын хувийн эрх ашгаар хоорондоо харьцаж асуудлыг шийдэж ирлээ. Нам бол гэмт хэрэгтнүүдийг төрийн хамгаалалт, төсвийн мөнгө, эрх мэдэлд хүргэх гүүр болжээ. Өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгах эсвэл шинэчлэхгүй л бол өнөөгийн төр засаг хэзээ ч өөдлөхгүй. Тэд л төрийг хойш татаж, төр нь улс орны хөгжлийг тушсаар өдийг хүрлээ. Бизнеснийхэн нь бизнесээ хийж, төрийн хар хүмүүс нь төрдөө зүтгэх нь эрүүл нийгмийн шинж юм. 9. "МОНГОЛЫН ТӨР ҮГҮЙ" БОЛСОН ГЭДЭГ НЬ ҮНЭН. "Төрийн сүлд минь өршөө" хэмээн сүсэглэдэг итгэл найдварын илэрхийлэл болсон Монголын төр үнэгүй төдийгүй хүчгүй болжээ. Төрөө шүтнэ гэдэг бол "миний төр намайг хамгаална" гэсэн л итгэл найдварын илэрхийлэл. Төр гэдэг ард түмнээ гадны дайсан, дотоодын луйварчдаас хамгаалах эрхэм зорилготой. Тэгвэл өнөөдөр намайг хамгаалах миний төр үгүй болж, намайг хамгаалахаа больжээ. Төрийн эзэн нь ард түмэн өөрсдөө байх ёстой байтал өнөөдөр нам нэртэй улс төр-бизнесийн бүлэглэлүүд эзэн суужээ. Ардчилсан төрийн тогтолцоо алдагдаж УИХ, ЗГ хоёр тусдаа байх зарчим өнөөдөр алдагджээ. УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн тус тусдаа байж л нэг нэгнийгээ хянах боломжтой. Өнөөдөр манай төр ард түмний төлөө ажиллахгүй харин уул уурхайн компаниудын төлөө л ажилладаг болжээ. 10. "ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ЭСРЭГ ГЭРЭЭ" ГЭДЭГ НЬ ҮНЭН. "1961 оны НҮБ-аас гаргасан "тухайн улсын байгалийн баялаг тухай ард түмний өмч" гэсэн заалтыг илт зөрчиж, Үндсэн хуулинд заасан Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалын бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтыг илт зөрчиж хууль бусаар гадаадын компанид өгсөн Оюу Толгойн гэрээ бол авлигалаар хийгдсэн гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой байна. Гэвч энэхүү гэрээг өөрчлөх хүсэл манай эрх баригчдад байна уу гэдэг эргэлзээтэй. ТӨГСГӨЛ Энэ мэтээр цааш жагсааж болно. Бүх зүйл болоод байгаа юм шиг өөрсдийгөө хуурч хэдий хүртэл амьдрах юм бэ? Үнэнийг хэлж худлыг таслан зогсоох хэрэгтэй. Худлаа, буруу зүйлийн хажуугаар дуугүй өнгөрсний гайгаар өнөөдөр бүх зүйл худлаа болж буруугаар хийгддэг болчихоод байгааг бид бие, сэтгэлээрээ мэдэрч байна. Энэ их худлааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон хар пиарчид үнэн юм шиг зөв юм шиг дамжуулж, ард түмэн ойлгуулахын төлөө шөнө өдөргүй зүтгэж байна. Энэ бол эрх баригчдын даалгавараар хийгдэж байгаа л үйлдэл. Дээр жагсаасан "үнэн"-үүдээс гадна хүүхдийн хүмүүжил, цэцэрлэг, сургууль, их сургууль, доктор профессорын цол гээд л худлаагаар явагдаж байгаа олон салбаруудыг жагсааж болно. Үнэн л монголыг аврах болно гэдгийг одоо нэгэн дуугаар зөвшөөрөх хэрэгтэй. Бас үүнд үнэмших хэрэгтэй.
Dur esgegchid mun saihan duruu niiljee.Uurchlultiig uursduusuu hiij chadahgui baij yarshig l bn.Aldaagaa zasaj chadahgui bj, uursduu tsebersheegui bj bysdiig tseberleh geed yah chi um bilee.Yaj hor nairyylj, hybaaj tsohih be gej bgaa vbiz
Ардчиллын алтан хараацайнууд ал хэдийн алтан баячууд болжээ. Уул уурхайгаас баяжиж хөлжсөн хүмүүс өнөөдөр бүгд л 100 эрхэм хүмүүс болцгоож зурагтаар ам уралдан цэцэрхэнэ. Ардчилсан намын ууган гишүүн Баярцогт гэж хүн гэнэт л баяжсан явдал хэдийгээр ард түмнийг цочруулж буй хэдий ч ерөөсөө л Ардчилсан нам бол ийм л нам шүү дээ. Ардчиллын алтан хараацайнууд алтан баячууд болжээ. Алтан баячуудын нэг Алтанхуяг ч бас л нэг сонгодог төрөөс төрсөн тэрбумтан. Ерөнхийдөө Монголын ард түмний төсөөлж байснаар Ардчилсан нам бол бас л нэг улстөр ярьж чухал царайлж байгаад л мөнгө иддэг нэг шуналтай нам шүү дээ. Ямар ч утгагүй ямар ч мэдлэг боловсролгүй ийм намын гишүүн байх гэдэг нь ямар их төөрөгдөл вэ? Ийм муу муухай намын гишүүн гэж явах ямар их гашуудал вэ? Монгол хүн юунд нь ингэж их Ардчилсан намын гишүүн гэдэг нэрийг зүүх гэж хүснэ вэ? Ямар арчаагүй эрин үе Монголд нүүрлэнэ вэ? Яагаад ингэж их ямар ч утгагүй ямар ч хүн ёсны ойлголтгүй ийм бохир Ардчилсан намд эрэгтэй ч эмэгтэй ч Монгол хүмүүс даган баясаж тархи толгойгоо хордуулж зөвхөн ганц хоёр хүний төлөө бүхэл бүтэн амьдралаа хохирооно вэ? Ердөө Элбэгдоржийн төлөө бүхэл бүтэн амьдралаа золиослоно гэж үү? Монголын хамгийн муу муухайгийн билэг тэмдэг болсон Ардчилсан нам хэзээ нэг хүн болж ард түмэндээ анх удаагаа тус болно доо. Тэр цаг мөн ч өдий байна даа. Баярцогтоо чи яг л Ардчилсан намынхаа сонгодог төлөөлөгч бузар амьтан байна шүү дээ. Баярцогтоо чи буруугаа хүлээж болноо гэхдээ чиний нам буруутай.