Өмнөговь, тэр дундаа Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой” компанийн удирдлага солигдох талаар гадна, дотнын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурджээ.
Тодруулбал, тус компанийн захирал Камерон МакРейны “Оюу Толгой” компанийг удирдах гурван жилийн гэрээний хугацаа нь ирэх арваннэгдүгээр сард дуусгавар болох учраас түүний халааг Б.Болд авах өндөр магадлалтай талаар онцолсон байна.
Харин Б.Болд гэх эрхмийг Монголчууд төдийлөн танихгүй. Олны хараанд өртөж, сайн, муу хэлэгдэж байгаагүй учраас арга ч үгүй биз. Тиймээс түүнийг, “Харахад зүс нь Монгол ч, ханилахад сэтгэл нь ямар бол” гэх хэлцэл иргэдийн дунд эд өрнөж эхэллээ.
Сайн, муу холилдож сав дүүрдгийн жамаар хүн болсон хойно холилдсон л байх. Гэхдээ мянга сайн хүн очоод муу хэлүүлэх тавилан “Оюу Толгой”-д бий. Учир нь “Алтыг нь аваад авдрыг нь хаях” вий гэх айдас олон жилийн өмнөөс бүрэлдсэн.
Тус компани ч дэлхийн хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлж байгаагийн хувьд гэрээ хэлцлийн шатнаасаа эхлээд эцсийн чимх алтыг нь дуустал эх орны эсэргүү нэр зүүх нь дамжиггүй. Тиймээс тус компанийг толгойлох нэгний хувьд хэвлэлийн хадаас хэвээр үлдэнэ.
Харин энүүхэндээ гэж шивнэхэд, Б.Болд тус компанийн захирал болбол гаднын дарангуйлал дарагдаж магадгүй гэх итгэл иргэдийн дунд хүлээлт үүсгэж эхлээд байгаа шүү.
Түүний талаар товчхон дурдвал, тэрбээр 1994 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Компьютерын техник, менежментын сургуулийг үйлдвэрлэлийн менежер мэргэжлээр төгссөн байна.
Дараагаар нь Азийн Хөгжлийн Банкны төсөлд хоёр жил ажиллаад 1996 онд АНУын Коннектикат мужийн Бриж Фордын их сургуульд магистрын зэрэг хамгаалж, 1998 онд “ЖП Морган” банкны шалгаруулалтад тэнцэж, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж 10 гаруй жилийг үдсэн байна.
Харин түүний талаарх мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сард гарч байсан нь “Рио Тинто”-той холбогдсоноор эхэлсэн байдаг. Тодруулбал, Б.Болд “Рио Тинто”-гийн зэсийн группийн Олон улсын үйл ажиллагааг хариуцсан ерөнхийл өгчөөр томилогдсон байдаг.
Тухайн үед “Рио Тинто”-гийн “Оюу Толгой” салбарыг хариуцсан захирал Камерон МакРейн “Бизнесийн хөрөнгө оруулалтын тааламжтай орчныг Монголын эрх ашигтай хослуулах чиглэлээр ажиллаж байгаа төр болон иргэний нийгмийн байгууллагууд Б.Болдоос зөвлөгөө авдаг” хэмээн ярьсан удаа бий.
Юутай ч, Б.Болд гэх эрхмийн мэдлэг, чадвар нь “Оюу Толгой” гэх томоохон төслийг үргэлжл үүлэн авч явах хэмжээнд байх нь. Гэхдээ ямар ч боловсон хүчин зүтгэсэн, уул уурхайн салбарын золиос гэж бий. Тэрхүү золиос нь “Оюу Толгой” орчмын бүс нутаг буюу Өмнөговь аймаг.
Өдгөө улаанаараа шуурсан шороо, тэнгэрт хадсан үнэтэй зочид буудлаас өөр өсөж дэвжсэн зүйлгүй тус аймгийн хөрсөн доорх ус “шавхагдаж” байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай дурдаж байна.
Хэчнээн их нөхөн сэргээлт хийсэн ч хуурай хөрсийг ундаалах усыг хаанаас ч нөхөн сэргээх боломжгүй юм. Мөн тус компани дотроо Монгол, гадаад гэсэн нийгмийг аль хэдийн бүрэлдүүлчихсэн. Өөрөөр хэлбэл, Монгол ажилчид хөдөлмөрөө шулуулж байгаа талаар баримт сэлт хангалттай бий.
Ижил түвшиний ажил хийдэг ч авдаг цалин нь тэнгэр, газар шиг тэс өөр байдаг ялгааг өдий болтол арилгасан, монгол ажилчдын өмнөөс өндөлзсөн удирдлага лав “Оюу Толгой”-д байгаагүй.
Эрх ашиг нь зөрчигдөж, ажлаасаа хөөгдсөн Монгол ажилчид ч өч дөчнөөн бий. Тиймээс Б.Болдоос иргэд элэг нэгтнээ бөөрөлхөхгүй байхыг хамгийн ихээр хүсэх болов уу.
А.Чилүгэн
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
энэ чинь жижиг гар. багбанди цагаан нар юу хийдэг гэж 40,000 ам. доллар сар бүр цохиж суугаа бол
taaruu niitlel, bolovsrol medleg bagatai bj en sedveer bichihgui bval taarna
Энэ одоо нэг шал ХИЙМЭЛ ДҮР эсгэсэн гар болио!!! Цаанаа нэг хуурамч яриатай!! энд тэнд ажиллаж явсан гээд рэкламдаа л сайн шалгавал шальтай юм биш нэг зүгээр л үүрэг гүйцэтэгч маянгийн л гар байсан шиг байн алээ!! Шал утгагүй юм иймэрхүү гарууд л одоо жинхэнэ новшнуудын гар хөл болж Монголын баялгийг гадныхантай элбэж цөлмөнө дөө! Иймэрхүү бууны нохойнуудыг зайлуулах хэрэгтэй!!
Cham shig gar ni bish am ni ajildag, hund ataarhahaas uur hiij giiguulsen ymgui hooson tolgoitoi novshnuud mongold olon bdag bolohoor l ene uls hugjihgui bgaa ym.
ali hediin rio tintod hudaldagdsan batsuhiin uruusun.
ene khun chihi gadnii zarts tiim uchraas ajilaal khiine. like toy.
Ene niitleliig bichsen hun yag yuu heleh geed baigaag oilgosongui.Ene hun Oyu Tolgoid ochoo ch uu,ugui ch uu hen medlee.Ochloo gehed medleg bolovsroltoi Mongol hun udirdval sain l baina.Haa baisan 11 sar,ene hugatsaand ene niitleliig bichsen hun ajildaa baih ch uu,ugui ch uu hen medlee.Ene Bold gunii usiig haanaas gargah um,Id shidten um uu,ajil hiideggui zalhuu nuhduudiin tolgoig ileh estoi um uu?Um bichij baigaa um bol sudalgatai bichih heregtei.
Чи юунд нь бухимдаа вэ! я г л онож зөв л бичсэн байна шүү дээ!! Гадныхны гар хөл болсон нэг ДҮР ЭСГЭСЭН нөхөр л манай баялгийг луйварчидад хамаж өгөх гэж байна!!
Элэг нэгтнээ бөөрөлхөх нях вэ ажил сайн хийлгэж сурах хэрэгтэй. хараад байхад манайхан чинь бие биенээ харахаараа хөөрчихдөг юм шигээ. тэгээд л ажил сайн хийхгүй байх шиг байна. энэ залуу чадалтай бөгөөд ажил сайн хийж чаддаг тулдаа л ингэж явж байна гэж би үээж байна. харин энэ гэрээ мэрээ бол өөр асуудал.
Та нар ч харин амныхаа зоргоор сайхан шаацгааж бга бна даа. Энд ингэж худлаа шааж писи ширтэж суухаар наад хүнийхээ мэдлэгийнх нь ядаж талд нь хүрэхийг бод за