Ам, ажлын зөрүүг Н.Алтанхуяг болоод түүний багийнхан үлгэрлэх боллоо. 16 жилийн дараа олонх болж чадаагүй ч олон суудал эзэгнэж Засгийн эрхийг атгасан АН-ынхан "ногоон чөтгөр"-ийг чөдөрлөж чадахаа болив. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрынхны нэг жилийн ойн ажлын үр дүн.
Тэр дундаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг болоод Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын байгуулсан гавьяа гэлтэй. Сайд болмогцоо өмнөх төрхөө гээж шинэчлэгдэж эхэлсэн зарим сайд нарын буянаар "ногоон" тэнгэр өөд тэмүүлж эхэлсэн нь энэ.
Эдийн засагчдын хэлж байгаагаар валютын савалгаа цаашид эрчимжих бөгөөд ам.доллар оны сүүлчээр 5000 төгрөгт хүрэх магадлалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямрал хаалга тогшиж, иргэд элгээрээ мөлхөх ойрхон байгааг сануулж буй хэрэг.
Өнгөрөгч зургадугаар сард жилийн инфляци 8.8 хувьтай байсан бол хэрэглээний үнийн улсын индекс долдугаар сард өмнөх сарынхаас 0.1 хувь, оны эхнийхээс 4.9 хувь, өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өсчээ.
Энэ нь эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд сөрөг хандлага илрэх болсон, ялангуяа орон сууц, хувцас бөс бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой талаар Үндэсний стастистикийн хорооныхон мэдээллээд байна. Магадгүй энэ бол амны уншлага болсон алдарт шинэчлэлийнх нь нэг хэсэг.
Цаашлаад Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байсан гадаадын хөрөнгө оруулалт буурснаас болж экспортын хэмжээ 184.5 сая ам.доллар, импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс гэхэд 283 сая ам.доллараар багасчээ.
Энэ байдлаараа инфляци 20 руу дөхнө гэдэг үнэн бололтой хэмээн эдийн засагчид халаглаж сууна. Өчигдрийн байдлаар л гэхэд ам.доллар 1567.40 төгрөгийн ханштай байв. Валютын ханш цаашид улам хэлбэлзэх төдийгүй бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөх магадлал өндөр гэнэ.
Ядаж байхад намар болж, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл хийж эхлэх үетэй давхцлаа. Энэ цаг үед бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнийн хөөрөгдөл бий болдог бичигдээгүй хуультай. Хэдийнэ юань чангарч 256 хүрчихээд буй.
Уг нь АН-ын толгойтой шинэчлэлийн багийнхан анх "Инфляцийг нэг оронтой тоонд барьж төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой болгоно. Улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгана.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ. Зээлийн хүүг бууруулна. Орон сууцны зээлийн тогтолцоог бий болгоно. Уул уурхайн салбарын хамаарлыг бууруулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадвар бүхий олон тулгуурт эдийн засгийг бий болгоно" хэмээн ам гарч байлаа.
Эрээвэр, хураавар Засгийн газрынхны энэхүү амлалт өнөөдөр аль утгаараа хэрэгжиж эхлэв. Нийгэм, эдийн засгийн байдал хурцдаж, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх нь хэмээн ард иргэд төдийгүй эдийн засагчид сандралдаж байхад шинэчлэлийнхэн зам засварын ажилтайгаа зууралдсан шигээ сууж байна.
Сүүлийн зургаан сарын турш нам төвшинд байсан инфляци өсөлттэй гарсныг Үндэсний статистикийн хорооныхон баталчихлаа цаана чинь, Н.Алтанхуяг сайд аа. Авах арга хэмжээ алга уу, танд. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон сайд нарыг саваадах ч багадаад байгаа юм биш үү.
Уг нь долларын ханш огцом чангарахад Оюутолгойн нөлөөлөл өндөр. Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь УИХ-ын чуулганаар шийдвэрлэгдэх эсэх нь эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл, хаврын чуулган эхэлтэл ямар ч шийдвэр гарахгүй хойшилсон нөхцөл байдал нь түүгээр явж байсан гайг үүгээр дуудна гэгч болов. Үүнээс үүдэж Чингис бонд, Хөгжлийн банкны бондын үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ огцом буурсан нь валютын ханш огцом хэлбэлзэхэд нөлөөлөх нь тэр.
Нөгөөтэйгүүр, Оюутолгой компани 1300 метрийн гүн дэх далд уурхайн бүтээн байгуулалтаа түр хугацаагаар зогсоогоод буй. Ингэснээр уг төслөөс манай улсын төсөвт төвлөрөх хоёр дахь хөрөнгө оруулалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэдгийг Уул уурхайн сайд маань мэдэж л байгаа даа, бурхан минь.
Сүүлийн үед Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогссон нь Чингис бондын хүү болоод ам.долларын ханшид нөлөөлсөн гэх эдийн засагчдын яриа оргүй байлтай. Тэдний хэлж байгаагаар гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурсан гээд олон хүчин зүйлс Монгол Улсын эдийн засгийг оны эцэс гэхэд сөхрүүлж магадгүй болоод буй. Энэ бүхний гол зангилаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг болоод Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт байгаа бус уу, Ерөнхий сайд аа.
"Рио Тинто" болоод Монголын Засгийн газар хоорондын үл ойлголцол хэзээ намжиж уурхайн бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа. Хоёр дахь санхүүжилт зогссоноор улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй гэж Татварын ерөнхий газраас мэдэгдэж байгаа ч эдийн засагчид үүнийг үгүйсгэдэг.
Түүнчлэн Газар доорх уурхайн ажлыг зогсоосон нь Монголыг асуудлаа шийдтэл, энэ эрсдэлтэй хотод нэмж хөрөнгө оруулахгүй гэсэн Риогийн тод дохио" гэж Инвестек компанийн шинжээч хүртэл дурьдсан байдаг.
Ийм нөхцөл байдал бий болчихоод байхад Уул уурхайн сайд нь "Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаа нь нүүрсний үнийн уналт болон БНХАУ-ын эрэлт буурч байгаатай холбоотой. Мөн энэ оны эхний улирлын байдлаар ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна.
Энэ нь 2010 оны дөрөвдүгээр улирлаас хойших хамгийн муу үзүүлэлт боллоо. Хэдий эдийн засгийн өсөлтийн хурд ийнхүү саарсан ч ирэх саруудад буцаад өсөх хандлагатай байна.
Тодруулбал, "Оюутолгой" ХХК энэ жил 300 мянган тонн баяжмал борлуулсан тохиолдолд ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой.
Түүнчлэн "Чингис" бондын санхүүжилтээр хийгдэх ажлууд дэд бүтцийн салбар болон бусад бодит секторуудын үйлдвэрлэлийг тэтгэнэ" гээд сууж байх юм. Д.Ганхуяг сайд аа зүүд нойрноосоо сэрээч ээ. Хямрал хаалга тогшиж байхад сайд нь зүүрмэглэж суух нь сайны дохио юу, муугийн ёр уу.
Д.Дорж
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
хуц пизда сэтгүүлч ээ
OROS ULSIIN XUDULMURIIN BAATAR JENCO, DOLIR ZARAILSAN BRIDGE, BUU MURGULT SETGEZIIN GAJIGTAI FORTUNA 3 AH-G ZUIL DUUSGAAD MONGOL ORNIIG ELGEER N XEBTUULEX MAXAN TOLGOINUUD DAA
unen ug helsen hund hun ushuutei uher unasan hund nohoi ushuutei gej ug bdag shuu.cham shig ulaan fanatuud uneniig harah bilgiin nud alga.esvel harahiig husehgui bna.ta nar shig teneg garuud bolj ed nar hudlaa tsaasan malgai umsuud bolj butej bna geed yavaad bdag.harin tsaana irgediin amidral ulam doroitsoor
Ямар муу ёрын ам нь ар дээрээ гарсан МАН захиалгат амьтан бэ?
доллар ч 5000 хүрэх нь үнэн байх шүү
zov bsen bna shu
ХЭХЭ ПОРТУНА ӨӨРӨӨ ХУЦ ПИЗДА ГЭЖ БИЧСЭН БОЛОЛТОЙ
Erunhii said ni savaagui shdee
Эхний ээлжинд Рио-той яаралтай хэлцэлээ хийж дуусгах хэрэгтэй. Үүний тулд 34%-иа үнэ төлбөргүйгээр өгч оронд нь нөөц ашигласны төлбөрөө 12,5% болгох, үгүй гэсэн тохиолдолд хувиа олон улсад үнэ хаялцуулаад зарах шаардлагатай. Эцсийн эцэст төр татвар авдаг болохоос хувьцаа эзэмшинэ гэж юу байдаг юм бэ?
Àõ ñàéä 17 òýðáóìûã øàà÷èõààä ïîëîãòñîíäîî õýõðýýä ë íóóð õýñýýä çóãààëààä ÿâàà.Òýðýíä Ìîíãîë óëñûí ýäèéí çàñàã ïàäã¿é.Åð íü ñ¿¿ëèéí ¿åä ìàíàé òºðä àæèë õèéäýã ñàéä áàéäàã ãýæ äóóëäààã¿é þì áàéíà.Èõýíõ íü èäýæ óóõ ë ãýæ ñàéä áîëäîã áîëîõîîñ ººð àæèëã¿é.Ñîíãîã÷èä îî,áèä íýã þì áîäìîîð áàéíà ø¿¿.Àëü þì áîëãîí ÌÀÍ-ÀÍ-ã ñîíãîæ óëñ îðíîî ñ¿éð¿¿ëýõ þì áý.ÌÀÍ-ã ñ¿éð¿¿ëñýí øèãýý ÀÍ-ã ñºíººå.Òýãýýä ó÷ðàà îëöãîî¸.
Yag odoo hamgiin medeelelgui ediin zasgiin oilgoltgui hun l huusurch galzuursan bairiig 8%-n zeeleer avna, gevch unendee ug zeel ni 8% bish dood tal ni 15-c 20% bolno. uchir ni yag odoogiin baidlaar inflation jiliin dungeer 8.8% onii etstest dood tal ni 15-c 20% bolohoor bna. Iim uchraas inflation ussun gedgeer ipoteciin zeel jiliin 15-20% bolj ta sanhuugin hyamrald oroh bno. baidal tsaashid ulam daamjirch ene onii 11 sar gehed Mongol uls tsalin tetgevree tavij chadahgui bolj oron suutsnii uniin huus bodit utgaaraa hagarna...
Kkk. Yamar ch logik alga. Chi uuruu ediin zasgiin medleggui, oron suutsgui hun baina.
harin inflation usvul naad bair chin hyand bair bolno shuu dee. harin gol asuudal n bairnuudiin une n usuud bgaad l bna
whahaha gundalaig said bolgoy
монголд соц үеийн сайд нар л мундаг байж. эд нар бүтэхгүй ээ.
Яг жилийн өмнөхөөс ард түмэн төгрөгийн үнэгүйдлийн 13% инфляцийн 8.3%-иас үүдэн 21.3% ядуурсан байна. Уул уурхайн салбарт ажилладаг 5000 орчим хүн сайн цалинтай ажилаасаа хагацжээ. Одоо ажилын байр гэвэл түр зуурын муу цалинтай замын ажил болон шарилж түүх л ажлууд байна. Уул уурхайн лицензи шилжүүлэх түр хоригоо яаралттай цуцлаачээ. Ц.Элбэгдоржоо, З.Энхболдоо, Н.Алтанхуягаа!
Bi Mongol bank aas togrogiin zeel ogoxod bxad dollar osno. Xar tenegyydee bi namiixandaa jiliin 4 % zeel ogsondoo XA X a xa
Dampuurtsgaa
энэ АН-ын хэдэн луйварчингууд чингис фонд гэж ярьсаар байгаад 15000000000 төгрөгийн дэлхийн банкнаас зээл аваад үнэ тогтворжуулах нэрээр мах гурилд өгөөд , /женкобаттулгад/ одоо махны үнэ тогтворжоогүй харин ч нэмэгдсэн гурил ч ялгаагүй ингэж ард түмнийг шулж байгаа засгийн газраа огцоруулахаар барахгүй алтанхуягийг албал таарна ард түмэн өлслөө
AN dotroosoo Altanhuyagaa unagaah operation yavagdaj baina. Ur dund ni Jenco PM bolno.
OROS ULSIIN XUDULMURIIN BAATAR JENCO, DOLIR ZARAILSAN BRIDGE, BUU MURGULT SETGEZIIN GAJIGTAI FORTUNA 3 AH-G ZUIL DUUSGAAD MONGOL ORNIIG ELGEER N XEBTUULEX MAXAN TOLGOINUUD DAA
ODO INGEED HEDEN COMPANIIN ZAHIRLUUD SAID DARGA BOLCHOOD EDIN ZASGIIG BALLAJ BNA DA.
Ер нь байдлыг хараад байхаар ОЮУ толгойг өгөлцсөэ хүмүүс л энэ хэдэн сэтгүүлч, телевизийг худалдаж аваад баахан захиалгатай юм бичих юм. Ер энэ бүхнийг сайн бүртгэж аваад энэ төрийн дайсан хутган үймүүлэгчдийг гэсгээх хэрэгтэй. РИО ТИНТО той хутгалдсан хулгайчууд янз бүрийн юм бичиж үймүүлэхээ болихгүй бол ХАС хөдөлгөөнөөс анхааруулга авав даа
fortuna galaa sain tuleechee lalaraa. ard tumen hetsuudlee
ерєнхий сайд єєрєє хїн саваадахтай манитай яаж худлаа ярих вэ гэнж бодоод завгїй бна шїї дээ
Íààä çàñãèéí ãàçàð ÷èíü ìîðäîõûí õàçãàé áîëñîí.Ôîðòóíà áàòáàÿð òºðèéí ãîëîìò áàéãóóëëàà ãýýä áààõàí øîó õèéñýí.Àíõ ÿðüñíààðàà áîë ÷ áàñ áàéæ áîëìîîð ë þì áàéñàí.Òýãñýí ÷èíü íýã íàìûíõ íü áàëàé àâãàé áóðìàà ¸ñ çàíøèë ãýæ ìýäýõã¿é þì ÷èíü äàâõèæ îðæ íºãºº àðèóí ãîëîìòûã íü áóçàðëààä,äàðàà íü ìàíàé àðä÷èëñàí ãàìèíãóóä Òàéëàíäûí ñàéä àâãàéã õàðàíãóóòàà õºë àëäààä íºãººäõººðºº áàðàã ãîëîìòîî îíãè÷óóëñàí óó ÿàñàí.Èíãýýä ãàë ãîëîìò íü áóçàðò÷èõñàí þì ÷èíü ýíý óëñ ÿàæ ººäëºõ þì.Õèéâýë õèéñýí øèã õèéæ, ÷àäàõã¿é áîë ä¿ð ýñãýñýí õóðàì÷ þì õèéäãýý áîëèõã¿é áîë àðä÷èëñàí õóæààíóóä àõèõã¿é ýý.