sonin.mn

2014 он нь Азийн харилцаа холбооны салбарт их дуулиан, сенсаци авчирсан жил байсан талаар томоохон мэдээллийн хэрэгслүүд тодотгосон байна. Тэгвэл ямар үйл явдлууд сенсаци дэгдээгээд байгаа талаар сонирхлоо.

СЕНСАЦИ 1: ALIBABA.com сайт борлуултаараа тэргүүллээ.


 


Хятадын онлайн худалдааны хамгийн том сайт гэгдэх alibaba.com –н зах зээлийн үнэлгээ 140 тэрбум ам долларт хүрч Amazon.com, ebay.com-ийг хол хаясан байна. Уг өсөлтөнд Хятадын эдийн засгийн болон гар утас хэрэглэгчдийн өсөлтүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.  ALIBABA группийн захирал ноён Жак Ма нь хөрөнгө оруулагчдыг төдийлөн өргөмжлөөд байдаггүй бөгөөд “Бид харилцагчдыг нэгд, ажилтнуудыг хоёрт, харин хөрөнгө оруулагчдыг гуравт тавих болно” гэж хэлэх дуртай нэгэн. Мөн тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа  “Энэ компанийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд Алибабагийн хувьцаа эзэмшигчдэд урт хугацаанд үр ашиг өгөхийн тулд бид харилцагч нартаа тууштай үйлчлэх ёстой гэдэгт итгэдэг” хэмээн тодотгон хэлжээ.

 

СЕНСАЦИ 2: Хятадын тэргүүн хатагтайн селфи \selfie\ олны анхаарлыг татлаа.


 


2014 оны 3 сард Берлин хотноо болсон албан ёсны айлчлалын үеэр Хятадын тэргүүн хатагтай Пен Лиюан ZTE Корпорацийн шинэ Nubiaбрэндийн гар утсаар селфи хийж байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан байна. Тэрээр энэ үйлдлээ тайлбарлахадаа “Хятадын мөрөөдөл бол Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс эхлэнэ”гэсэн байна. Түүний энэ уриалгын анхны бүтээгдэхүүн болох ZTE Корпорацийн   Nubiaухаалаг утас нь 2013 оны 12 сарын 9-нд урьдчилсан захиалгаа зарласан ба нийтдээ 2,5 сая ширхэг захиалгыг  Хятадын томоохон онлайн худалдааны сайт болох JD.com-той хамтран авч чадсан нь шинэ рекордыг тогтоосон юм байна.

 

СЕНСАЦИ 3: LTE-4G сүлжээгээр Японы NTT Docomo шилдгээр шалгарлаа.

 
Азийн хамгийн шилдэг LTE-4G сүлжээгээр үйлчилгээ үзүүлэгч байгууллагаарЯпоны оператор NTT Docomo шалгарсан байна. Тус оператор компани нь LTE-д 23,4 сая иений хөрөнгө оруулалт хийсэн. Frost and Sullivan олон улсын консалтинг, судалгааны корпораци нь 2014 оны ICT салбарын тэргүүлэгчдийг шалгаруулахдаа  NTT Docomo-н Гүйцэтгэх захирал ноён Kaoру Kaтo-д “2014 оны Ази тивийн ICT компаниудын шилдэг гүйцэтгэх захирал” шагналыг гардуулсан байна.

СЕНСАЦИ 4:Huawei компани хууль бусаар албан бичиг үйлдсэн нь олонд ил болов.



Хамгийн бусармаг үйлдэл гаргасан компаниар Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Huawei компани орсон байна.
www.southsudantribune.org сайтад мэдээлсэнээр Huawei нь 2014 оны  10 дугаар сарын 3-ны өдөр Бээжин дэх Хятадын Экспорт-Импорт Банкны ерөнхийлөгч ноён Хон Ли Ру руу Өмнөд Суданы Харилцаа, холбооны сайд ноён Майкл Макуэй Лют-г төлөөлж хуурамч албан бичиг үйлдсэн нь илэрчээ. Уг хуурамч албан бичигт өрсөлдөгч байгууллагынхаа хэрэгжүүлэхээр болсон Дижитал Телевизийн Төслийг хүчингүй болгох, төслийн хэрэгжилтийг хойшлуулахыг хүссэн тухай дурдсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан Өмнөд Суданы хууль хяналтын байгууллагаас Huawei-ын гүйцэтгэх захирал ноён Нан Чен-г эрэн сурвалжилж эхэлсэн байна. Энэ үйлдэл нь хоёр улсын төдийгүй цаашлаад олон улсын хамтын ажиллагаанд сөрөгөөр нөлөөлнө гэж хэвлэлийнхэн онцолсоноороо оны онцлох сенсацийн нэг болсон байна.

СЕНСАЦИ 5: Xiaomi Incкомпани нь хамгийн их амжилт гаргасан байгууллагаар тодорчээ.

ICT салбарт хамгийн богино хугацаанд хамгийн их амжилт гаргасан компаниар Xiaomi Incтодорсон байна. Уг компани нь 2010 онд байгуулагдсан бөгөөд хэрэглэгчдэд хамгийн бага үнээр хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлүүдийг агуулсан ухаалаг утсыг үйлдвэрлэдэг.  2014 онд л гэхэд 60 сая ширхэг ухаалаг утсыг борлуулсан байна. Xiaomi Inc компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн 46 тэрбум ам долларын хөрөнгийг босгож чадсанаараа оны онцлох дуулианд зүй ёсоор орсон байна.