УИХ дахь МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү гишүүн бүх гишүүн амарч, газар сайгүй таран одсон зун, намрын энэ л өдрүүдэд төрийн ордонд өдөр алгасахгүй ирж тойргийнхоо сонгогчдыг хүлээж авах, янз бүрийн уулзалтад оролцох, сэтгүүлчдэд мэдээлэл хийх гээд амралтгүй ажилласаар өнөөдөртэй золгов. Түүнийг туслахтайгаа ямар нэгэн бичиг баримт боловсруулж байхад нь уулзаж доорх ярилцлагыг авлаа.
-Төрийн ордон эл хуль оргисон зун, намрын энэ л хугацаанд танай өрөө л байнга онгорхой, өөрөө ажлаа хийсээр л өнөөдөртэй золгох шиг боллоо. Өнгөрсөн зун ер нь амарсан уу?
-Улсын баяр наадам, дараа нь Даншиг наадам гээд бишгүй л амарлаа. Завсар чөлөөгөөр нь өөрийн сонгогдсон Эрдэнэт хот руу хэд явлаа. Иргэд сонгогчидтойгоо уулзаж захиа даалгаврыг нь сонсож, аж амьдралтай нь танилцаж явах нь ажил амралтыг зэрэгцүүлчхэж байна гэсэн үг л дээ. Бүгдээрээ л зунжингаа амарч, наадлаа. Одоо намар болчхоод байхад энд тэнд найр наадам дуусаагүй л байгаа бололтой юм.
Энэ жил газар сайгүй зуншлага муутай байлаа. Уг нь наадмын дараа намар гэдэг биз дээ. Зуншлага муу байсан шигээ энэ өвөл ямар ч өвөл болоо билээ. Малчид, тариаланчид, за тэгээд төв орон нутгийн өвлийн бэлтгэл юу болж байгаа бол. Цахилгаан станцуудын засвар үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн халаалт дулаан, орон сууцын хорооллуудын өвлийн бэлтгэл юу болж байгаа гээд уг нь өдийд ажил ид өрнөж байх учиртай цаг. Гэтэл хаа хаанаа ажин түжин л оргиод байна шүү дээ.
Төр засаг ч бужигнаантай л байна. Эрх баригчид хоорондоо толхилцоод л. Санаа зовох, хэлж ярих зүйл мундахгүй л байна шүү дээ. Яг иймэрхүү байдлыг монголчууд хэзээнээсээ “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэж хэлэлцсээр ирсэн биз дээ.
-Сүүлийн үед Монголын улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалд УИХ дахь сөрөг хүчин МАХН-ын төлөөллийн хувьд нэлээн шүүмжлэлтэй дүгнэлт хийж байгаа юмаа даа?
-Ерөнхийдөө ард түмэн амаа барьж байна. Яагаад гэвэл өмнөх парламент таван намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, бас бие даагчтай байлаа шүү дээ. Тухайн үед эрх баригчдын болж бүтэхгүй хатуухан хэлж, ажил үйл нь урагшгүй байвал чангахан ташуур егч чаддаг байсан. Гэхдээ сөрөг хүчин ажлаа хийгээд ч эрх баригчдын алдааг төдийлөн сайн залруулж чадаагүй л дээ. Тийм ч болохоор маш олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо хурдацтай нэмэгдэж, Монгол Улсын гадаад өр зээл ч талийгаад явчихсан.
Энэ бүхэнд залхсан ард түмэн “За бүгдээрээ адилхан шахуу юм чинь нэг намыг нь хэт олонх болгоод азаа үзье" гээд л МАН-ыг хэтэрхий олонх буюу 65-ын бүлэгтэй болгосон сонголт хийчихсэн. Харамсалтай нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар, за ер нь гол буруу нь Засгийн газартаа ч биш юм. Эрх баригч МАН-ынхан тогоо, шанаганы хэрүүл хийсээр байгаад өнөөдөр засгаа унагах хэмжээнд оччихлоо.
Ер нь MAH хэзээнээсээ засаглаж чаддаггүйгээ энэ удаа дахиад л нотолж байна. МАН-ын бүлгийн хурал шөнөжингөө болж олигтой шийдэлд хүрээгүй л юм шиг дуулдаж байна. Эд ингэж заваарсаар байгаад хоёр жилээ барах нь л дээ. Энэ бол монголчуудын хувьд үнэхээр харамсалтай, ахиж олдохгүй цаг хугацааг алдаж байгаа хариуцлагагүй явдал л даа. Одоо 2018 он дөнгөж гараад Чингис бондын 500 сая, дээр нь тавдугаар сард 160 сая, нийтдээ 660 сая ам.долларын өр төлөх ёстой. Мэдээж энэ их мөнгийг буцаагаад бондоор л төлж таарна.
Гэтэл тухайн улсын Засгийн газар, эрх баригчдынх нь тогтвортой байдлаас шалтгаалан бондын хүүний хэлбэлзэл янз бүр болоод явчихдаг. Засгийн газар нь удахгүй солигдох гэж байна гэж үзээд бондын хүү өсчихвөл гаднаас бонд аваад ямар ч ашиггүй, харин ч бүр хохиролтой гарна. Тийм учраас МАХН-ын хувьд Засгийн газрыг аль болох тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа. Гэхдээ нөхцөл байдал бидний хүслээс муугаар даваад явчихлаа л даа.
Байдал нэгэнт иймдээ тулчихсан болохоор шинэ Засгийн газраа аль болох хурдан эмхлэн зохион байгуулаасай л гэж хүсэж байна. Саяхныг хүртэл Засгийн газрыг огцруулах тухай бичигт гарын үсгээ зурахгүй байсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж бүлгийнхээ хурал дээр заналтайгаар зурснаас үзэхэд эрх баригчид Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахаар эргэлт буцалтгүй шийдсэн нь харагдаж байна л даа.
-Өөрөө яг дэргэдээс нь харж байхад Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн жил гаруйн хугацаанд юу бүтээв, ер нь аль хэр далайцтай ажилласан бол?
-2015 онд шиг санаж байна. Үндсэн хуулийн Цэц дээр С.Баярцогтод хариуцлага тооцох асуудлаас болж маргаан гараад Засгийн газрын сайдад хариуцлага тооцох эрх нь УИХ-д байхгүй болчихсон юм. Тийм учраас өнөөдөр энэ Засгийн газар бүхлээрээ унах уу, яах вэ гэдэгтээ тулчхаад байна л даа.
Уг нь бол Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж. Мөнхбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хууль зүйн сайд С.Бямбацогт гээд ажлаа хийж чадахгүй байгаа, хууль зөрчсөн сайд нарт бушуухан шиг хариуцлага тооцож солимоор байгаа юм. Нутаг нуга, танил тал ар өврийн хаалгаараа хамгаалуулаад ингээд яваад байвал хямрал улам даамжраад, ард иргэдийн зүгээс ирэх бухимдал, эсэргүүцэл улам л нэмэгдэхээс өөр гялайж гялтайх юм юу ч байхгүй.
-Та дээр нэр цохсон сайдуудыг яг ямар алдаа дутагдал гаргасан гэж дүгнэж байгаа вэ?
-За надад байтугай ард түмэнд ч илэрхий алдаа дутагдал гаргаад л яваад байна шүү дээ. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж гээд нөхөр байна. Монголын төр энэ хүнд ямар ч их өртэй юм бэ дээ. Эсвэл УИХ-ын гишүүн болгодог, үгүй бол сайд болгодог. Нөгөөх нь тэгээд УИХ-ын гишүүн, сайд болчхоод ажлаа ч олигтой хийсэн юмгүй, өвчтэй зовлонтой гээд алга болчихно.
Барилгын сайд байсан, одоо уул уурхайн сайд нэртэй л яваад байна. Одоо болоо юм бишүү. Өөрөө тамхи үйлдвэрлэж монголчуудыг хангалттай хордуулсан бизнестэй хүн. Тэрийгээ хийгээд яв л даа. Монголын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд дан уул уурхайн бүтээгдэхүүн байгаа. Уул уурхайн салбарт төрийн маш чухал бодлого явж байх учиртай.
Ялангуяа миний хувьд Эрдэнэт гээд Монголыг 40 жил тэжээж байгаа хотын иргэд, уурхайчдын итгэлийг өвөртлөн сонгогдсон гишүүний хувьд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлыг байнга харж, үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой хүн. Тийм ч учраас Ц.Дашдорж сайдыг ажлаа хийж чадахгүй байна, зайгаа тавьж өгөх цаг аль эрт болсон гэж л дүгнэж байгаа.
Дараа нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат гэж хүн байна. Сонгуулийн үеэр түүний өчнөөн үнэтэй цагны талаарх шуугиан дэгдэж л байсан. Хэдхэн жилийн өмнө л яруу найргийн “Болор цом” наадамд түрүүлж байсан нэг яруу найрагч төрд шургаж орж ирээд яасан ч амархан айхавтар баяждаг юм. Тэр айхавтар үнэтэй цагных нь талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга асан З.Энхболд анх дэлгэж тавьсан ч дарга сайд болоод л таг дарчихсан. Ж.Мөнхбатыг “Төрөөс төрсөн тэрбумтан” гэж байгаа нь үнэн шүү дээ.
Түүнээс гадна энэ Засгийн газрын сайд нар өөрсдийн мэдлийн компаниудад 700 гаруй тэрбум төгрөгийн тендер авч өгсөн нь илэрч баахан дуулиан болсны эцэст царцаачихаад байгаа. Ийм байж болохгүй шүү дээ. Энэ бол албан тушаал, эрх мэдлээрээ дулдуйдан төрийн мөнгийг хувьдаа завших гэсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шунахай нөхөд Засгийн газрын гишүүн байж яагаад ч зохилдохгүй л дээ. Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ. Яагаад ийм хараа хяналтгүй, дэндүү шударга бус тогтолцоо Монголын улс төрд амь бөхтэй оршсоор байна вэ. Энэ бүхний ард өнгөрсөн 20 гаруй жилд хулгайч нарын арыг найдвартай даадаг улс төр, олигархын хэдэн том бүлэглэл байсан, одоо улам хүчирхэгжиж байна гэж би хараад байгаа юм.
-Түрүүн та Ц.Нямдорж гэж нэг дуугараад өөр зүйл яриад явчихсан. Юу хэлэх гэж байсан юм?
-Аа тэр үү. Саяхан би Ц.Нямдорж гуайтай тааралдаж хамт хооллосон юм. Тэгсэн Ц.Нямдорж гуай “Баасанхүү чи ер нь их онцгүй залуу байна шүү. Ахыгаа янз бүрээр л балбаад байх юм. Чи Сүхбаатарыг хар, Тэмүүжинг бод. Чи энэ чигээрээ ахыгаа балбаад байвал Монголын улс төрд удахгүй дээ" гэж надад хэлж байгаа юм. Тэгэхээр нь “Би үнэнийг л хэлсэн. Таны энэ чинь сүрдүүлэг үү, аль эсвэл тулган шаардлага юм уу. Аль нь ч байсан би айхгүй.
Тэгээд ч надад Монголын улс төрөөс явлаа гэхэд хуулийн салбарт ажлаа хийгээд амьдралаа аваад явчих мэдлэг, туршлага хангалттай бий” гэдгээ л хэлсэн. Миний хувьд хоёр шалтгаанаар Ц.Нямдоржийг Монголын улс төрөөс эгнэгт, бушуухан яваасай, зайлаасай гэж хүсдэг. Нэгдүгээрт Монголын хуулийн салбараар ёстой нэг тоглох шиг болсон хамгийн том нүгэлтэй. Ашигт малтмалын тухай хуулийг орондоо зассан дуулианаараа Үндсэн хуулийн Цэцээр орж УИХ-ын даргаас огцорч байсан хүн шүү дээ.
Түүний Монголын хууль зүйн салбарт хийсэн гай балаг ирээдүйд ч ихээхэн балаг тарих болчхоод байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Та нар бод доо. Хууль сахиулахын их сургуулийг ямар холион бантан болгоод хаячхав. Ирээдүйд хуулийн нэрээр халхавчилсан жинхэнэ мафи төрөн гарах, хуульч нэрээр халхавчлагдсан жинхэнэ хуйвалдааны төв нь Хууль сахиулахын их сургууль болох үүдийг нээж өгсөн хүн нь чухамдаа Ц.Нямдорж шүү.
Хилийн цэрэг, цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг нэг дор бөөгнөрүүлчихээр нэг төгсөлт, нэг он жавууд нэг нэгнээ өмгөөлөх, хамгаалах хамтраад хуулийн нэрээр хэнийг ч хэлмэгдүүлэх, өөрсдөө ямар ч гэмт хэргээ нуун далдлах гэм зэмгүй мултрах бүх боломж нөхцөлийг нээж өгсөн. Ийм хуулийн нэрээр халхавчлагдсан, гэмт хэргийн сүлжээ үүсэх нөхцөлийг нэг дор бөөгнөрүүлсэн тохиолдол дэлхий дээр өөр хаана ч байдаггүй. Энэ том мафийн сүлжээг өнөөдөр хэний хамаатан удирдаж байна. Тэрний хамаатангийн хамаатан өнөөдөр хаана сууж байна.
Ц.Нямдорж бол ер нь л орондоо хууль засдаг, орноосоо тушаал өгдөг хүн.
Өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулахаар иргэд жагсаж байна. Гэтэл түүнийг буруутгаж байгаа 60 тэрбумын асуудал чинь нэг л өдөр үүсэж бий болчхоогүй юм шүү дээ. Тийм бохир мөнгөний файлыг хамгийн сайн мэддэг, тиймэрхүү мөнгөтэй хамгийн их орооцолдож явсан хүний нэг нь чухамдаа Ц.Нямдорж өөрөө шүү. Хэрвээ хууль зүйн сайд хүчтэй, сэтгэлтэй байсан бол өнөөдрийнх шиг ийм заваан жонхуурсан зүйл хэзээ ч болохгүй байсан.
Хоёрдугаарт сүүлийн 27 жил Монголын улс төртэй салшгүй зууралдаж, ёстой л амьд архив болсны хувьд энэ хүн маш олон ноцтой, “Но”-той үйл явдлын жинхэнэ гэрч мөн. Гэтэл ихэнхэд нь өөрөө rap бие хутгалдаж оролцчихсон болохоор ард түмнээс маш их зүйл нууж хав дарж байгаа Ийм хоёр гол нүглийнхээ төлөө энэ хүн Монголын улс төрөөс аль болох хурдан явах ёстой. Хууль зүйн сайд байхдаа хоригдлуудаар байшингаа бариулж байгаад нэг хоригдлын аминд хүрч, хүүхдээрээ Эрдэнэтэд шахаа хийлгэж хуулийг дээд зэргээр завхруулж байсан хүн л дээ. Ц.Нямдорж бол ерөөсөө яг үнэн юм шиг яриад худлаа бүхнийг хийдэг хүн.
-Үнэн яриад худлаа бүхнийг хийдэг хүн гэж өөрт нь хэлж үзсэн үү?
-Би хүнийг ар нуруунаас нь далдуур муу хэлж хов жив хутгадаггүй. Тийм занг үзэж чаддаггүй. Би дандаа л хэлдэг Уг нь бид хоёр тийм ч муу харьцаатай биш л дээ. Би Ц.Нямдорж гуайг “Ахаа” л гэдэг. Тухайн үед хоолон дээр ч “Ахаа та үнэн юм яриад худлааг хийдэг шүү” гэж шууд л хэлсэн. Өнөөдөр МАН-д үүсээд байгаа дуулиан шуугиан, У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэЭд Ерөнхий сайд тэр хоёрын дунд үүсэж Засгийн газраа огцруулах хэмжээнд хүртэл хурцдаад байгаа бүх асуудлын ард яг үнэндээ нөгөө л Ц.Нямдоржийн урт гар хамгийн нөлөөтэй зааж чиглүүлээд явж байгаа.
Яагаад гэвэл МАН-ын Хуулийн зөвлөх Д.Сандаг-Очир гээд генерал сууж байгаа. Тэр генералыг Ц.Нямдоржийн төрсөн дүү ч гэж хэлж болохоор болчихсон нөхөр шүү дээ. Д.Сандаг-Очир генерал бол Ц.Нямдоржийн жинхэнэ гарын дохиогоор хөдөлдөг хүн л дээ. Н.Энхбаяр даргыг чухамдаа Ц.Нямдоржийн тушаалаар Д.Сандаг-Очир 300 гаруй цагдаа явуулж баривчлуулж байсныг монголчууд мартаагүй байгаа. Ц.Нямдорж бол ер нь л орондоо хууль засдаг, орноосоо тушаал өгдөг хүн. Н.Энхбаяр даргыг оймстой хөлийг нь гозолзуулаад баривчилж байхад мань эр юу ч мэдээгүй унтаж байсан гэдэг биз дээ.
Өнөөдрийн МАН бол 90 жил засагласан хуучин МАН биш цоо шинэ нам юм байна гэж л хараад байгаа.
Ц.Нямдорж бол булхай луйвраа ингэж л хийдэг хүн. Сая л гэхэд Ц.Хүрэлсүх Ж.Эрдэнэбат хоёрын тагнасан, чагнасан гэх асуудлыг дэвэргэж бүр төрийн асуудал болгоод хаячхаж байгаа юм. Эцэст нь юу болов. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар унах нь тодорхой болоод дуусаж байна.
Учир нь УИХ дахь АН-ын бүлэг хуралдаад Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн байна лээ. Ингээд дахиад МАНАН татаж Ж.Эрдэнэбатын засаг унах нь тодорхой болчихлоо. Эндээс хэн хожих вэ. Мэдээж Ц.Нямдорж нар л хожно. Миний хувьд Ж.Эрдэнэбатыг хамгаалаад байгаа юм алга. Яах аргагүй хуулийн өөр гарц байхгүй болохоор энэ засаг унах нь тодорхой.
-Засгийн газрыг огцруулахаар Т.Аюурсайхан нарын МАН-ын гишүүдийн гарын үсэгтэй өргөх бичгийн гуравдугаар “Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын нэг жилийн үйл ажиллагаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн үнэлэлт дүгнэлт өглөө” гэж байгаа. Гэтэл ийм заалттай албан бичгийг хүлээн зөвшөөрч Засгийн газрыг огцруулахаар санал нэгдэж байгаа УИХ дахь АН-ын бүлэг, мөн та нийлээд цаад утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг хүлээн зөвшөөрөхгүй ч байгаа юм шиг утгатай болоод ирчхэж байгаа юм. Энэ талаар юу хэлэх вэ?
-МАН-ын хуулийн эцэг гэгддэг Ц.Нямдорж гуайгаас энэ талаар асуусан л даа. “Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Тэр мөрийн хөтөлбөрт нь үнэлэлт дүгнэлт өгөх ёстой биз дээ” гэж. Миний хувьд Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө тун хангалтгүй хэрэгжүүлсэн гэж бодож байгаа. Тухайлбал Хүүхдийн мөнгө, долоон төрлийн татвар нэмсэн гээд байгаа.
Эдгээрийг яагаад Засгийн газрыг огцруулах үндэслэлдээ оруулсангүй вэ, та яагаад дүү нартаа энэ талаар хэлж сургасангүй вэ гэж түүнээс асуусан. Тэгсэн чинь мань эр “Эцсийн эцэст сонгуулиар дүн тавьчихсан шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүн тавьдаг болохоос биш Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулийн үр дүнг тооцож хариуцлага ярьж байгаа нь буруу шүү дээ” гэж л хэлсэн. Хуулиараа зөвхөн улстөрийн албан тушаалтан сонгуульд оролцоно, төрийн жинхэнэ албан хаагчид ямар ч сонгуулийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй ээ л гэж байгаа.
Гэтэл эд өнөөдөр “Засгийн газар сонгуульд муу оролцсон, хариуцлага тооцох ёстой” гэж зүтгээд байгаа. Эцсийн эцэст бид чинь МАН-ын Засгийн газартай, төрийн албан хаагч нартай сонгуульд өрсөлдсөн болж таараад байгаа биз. Товчхондоо ард иргэд МАН-ын сүлжээтэй өрсөлдчихсөн юм шиг байгаа юм. Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Тиймээ тийм бид мөнгө авсан" гэсэн шиг л мэдэгдэл хийсэн байсан.
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд өнөөдрийн МАН бол 90 жил засагласан хуучин МАН биш цоо шинэ нам юм байна гэж л хараад байгаа. 1990 он хүртэл Монголыг удирдаж, эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн хуучин тулхтай намаас өнөөдрийн МАН-д юу ч үлдээгүй, эрх ашиг албан тушаалын барьцаа наймаалцал дээр оршин тогтнож байгаа цоо шинэ олигарх хөрөнгөтнүүдийн нам гарч ирсэн нь эдний үг, үйлдэл бүрээс тодорхой харагдаж байгаа юм.
-Тэгэхээр таны зүгээс МАН нэртэй олигархуудын цоо шинэ нам үүссэнийг олон нийтэд зарлаж, тэдэнтэй хариуцлага ярих ёстой гэж үзэж байгаа юмаа даа?
-Тэгж ойлгож болно. Төрийн бүх албан тушаалыг үнэлгээтэй болгож. Өмнөговь аймгийн Манлай суман дахь Хармагтай гээд “Хоёр дахь Оюутолгой”-н ордыг австраличуудтай хувааж залгихаар хөшигний ард хөдлөөд эхэлчихсэн өнөөдрийн МАН буюу шинэ олигархуудын намыг олон нийт анзаарч тэдний үйлдэл бүрийг сонор сэрэмжтэй харж дүгнэлт өгөх цаг болсон.
Манай хуучин туршлагатай гишүүд ч МАХН-даа эргэн ирж хүчтэй сөрөг хүчний дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон. Бидний хувьд МАХН-ыг дорвитой шинэчилж, улстөрийн цэвэр хүчтэй хүчин болох шинэчлэлийн ажлаа эхлүүлчхээд байгаа. МАХН-ын Бага чуулганы олонх гишүүн уулзаж намынхаа шинэчлэлийг ярилцаж хийх ажлаа төлөвлөж эхлээд байна. Удахгүй МАХН дээр нэгдэл нягтрал хүчтэй явагдана. Бид Монголын улс төрд шинэ соёл, шинэ дэг журам тогтоохын төлөө эрч хүчтэй ажиллах болно.
-Авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, офшорчидтой өдөр шөнөгүй тэмцэх учиртай АТГ сүүлийн үед хаа хамаагүй тагнасан чагнасан гэх хэргийг шүүрч авч, нэг ёсондоо өөрт нь огт хамаагүй ажилд хошуу дүрж өөрийнхөө үндсэн ажлаас хойш суугаад байх шиг санагдах юм?
-Яг үнэн шүү дээ. Ж.Эрдэнэбат нь У.Хүрэлсүхийгээ тагнуулж чагнуулсан юм уу, У.Хурэлсүх нь өөрийгөө тагнуулж чагнуулсан болж жүжиглэсэн юм уу АТГ-т огт падлийгүй хэрэг шүү дээ. Өнөөдөр АТГ-ыг удирдаж байгаа Х.Энхжаргал чинь сайнаар яривал Ц.Нямдоржийн хамаатан шахуу хүн. Монголчууд хэзээнээсээ “Сайнаар яривал садан төрөл” гэж ярьдаг биз дээ. АТГ-ыг бужигнуулаад байгаа Х.Энхжаргал чинь Ц.Нямдоржийн гарын дохио, нүдний харцаар хөдөлдөг хүн гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй.
Өнөөдөр Х.Баттулгын уриалсан офшорчдын далай давуулан нуусан тэр их мөнгөний араас өдөр шөнөгүй хөөцөлдөж эхнээс нь Монголдоо оруулж ирсэн байхын оронд нэг намын доторх тогоо шанаганы хэрүүлийг дэвэргэж, Монгол даяар шуугиулаад байх нь үнэхээр шал тэнэг утгагүй хэрэг шүү дээ. АТГ жинхэнэ өөрт хамаатай, өөрийнхөө ажлыг хий л дээ. Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүд томилогдож, даргаар нь хуульч, өмгөөлөгч Г.Баасан томилогдсон нь тэр газарт олон нийтийн хараа хяналт арай илүү хүрэх бололцоо олгох байх гэж найдаж байна.
-Ард иргэдийн зүгээс Монголын улс төр дахиад л гацаанд орж таг зогсчихлоо гэж дүгнэж байна. Та үүнийг аль талаас нь харж байна?
-Монголын улс төр гацаанд ороод таг зогсчихсон юм байхгүй. Зүгээр "Нүүрсний хэрүүл” л хүчээ авч байна. Яагаад Н.Номтойбаяр сайд, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хоёрын хэрүүл даамжирсаар засгаа унагах хэмжээнд хүрчхэв. Хоёулаа л цементийн үйлдвэртэй, хоёулаа л бондын мөнгөнөөс хангалттай халаасалж, өр ширээ Монголбанкаар төлүүлээд явж байгаа биз дээ. Өнөөдөр Ц.Гарамжав яагаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж өөрөө сайд болохоор үхэн хатан гүйгээд явна. Ерөөсөө л төрд гарч өр ширээ барагдуулах, том орд газруудыг хувааж залгих гэсэн дуусаж дундаршгүй их шунал хүсэл нь л тэднийг тайван ч унтуулахгүй байна шүү дээ.
Өнөөдөр Монголын улс төр гацчихаад байгаа юм алга. Харин улс төрөөр дөрөөлөн Монголын баялагт эзэн сууцгаах гэсэн бизнесийн бүлэглэлүүдийн тэмцэл туйлдаа хүрч, юу ч хийхээс буцахгүй болцгоочхоод байгаад л гол эмгэнэл нь оршиж байна. Яагаад гэвэл УИХ дахь МАН-ын 65 хүн сонгогдохдоо 65 хувь хүн биш зургаа долоон бүлэглэлүүдийн төлөөлөл л орж ирсэн байхгүй юу.
Ард түмэн тэднийг МАН гэж андуураад сонгочихсон болохоос биш үнэн хэрэгтээ өнөөдөр УИХ-д МАН-ын 65 гишүүн биш олигархжсан бизнесийн 6-7 бүлэглэлийн төлөөлөл л өөд өөдөөсөө харж худлаа инээгээд цаагуураа эд баялгийн дахин хуваарилалтын төлөө цусгүй дайн явж байгаа. Одоо удахгүй Өмнөговийн Хармагтайн орд газрыг хувааж залгихаар дайтаад эхэлчихсэн. Ард түмэн 27 жил хулхидууллаа. Одоо уг нь хашрах, хатуу дүгнэлт хийх цаг болсон баймаар.
-Та сая намаа шинэчилж Н.Энхбаяраас намаа авна гэж дуугарлаа. Айхгүй байна уу?
-Би Н.Энхбаяр даргад одоо ямар ч өргүй. Би эцсээ хүртэл энэ хүнийг хамгаалсан, тэмцсэн. Бүх боломжийг нь олгож өгсөн. Одоо хангалттай. Би өөрийнхөө ирээдүй, 2020 оны төлөө огтхон ч айхгүй байна. Одоо МАХН Н.Энхбаяр даргагүйгээр урагшаа харж, урагшаа зоригтой хөдлөх цаг болсон. Би энэ намыг зусар бялдуучид, албан тушаалын хэнээтнүүдээс цэвэрлэж жинхэнэ эздэд нь ойртуулна. Зоригтой шинэчлэл хийнэ. Бага чуулганы гишүүдийн дийлэнх нь намайг дэмжиж байгаа.
-Та МАХН-ын даргад өрсөлдөнө гэсэн үг үү?
-Журмын нөхөд, энэ намын төлөө чин үнэнээр санаа нь зовж байгаа. Бага чуулганы гишүүдийн дийлэнх нь намайг намын дарга бол гэж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд чин үнэнчээр өрсөлдөж УИХ-д ганцаараа МАХН-ыг төлөөлж байгаагийн хувьд надад энэ намыг удирдах, хойшдын шинэчлэлийг нь түүчээлэх бүрэн эрх, туршлага мэдлэг ч хангалттай бий гэж бодож байна.
Д.Энхтүвшин
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
хаа хааа
Баасанхүүг үнэхээр дэмжиж байна Өнөөдөр МАН гэдэг чинь улс төрөөр дөрөөлөн Монголын баялагт эзэн сууцгаах гэсэн бизнесийн бүлэглэлүүд мафууд болчихсон гэдгийг Хүрэлсүх өөрөө хэлээд байна шүү дээ. Нянгарыг ч гэсэн яг л үнэнээр зоригтой хэлсэн байна даа. Зоригтой хуулиа мэддэг залуус л төрийг жинхэнэ ёсоор нь болгож чадна. Эцсийн найдлага энэ болой.
Ми овогтын баасан нүүртэи т1 бацаан юу мэддэг гэж хуцаад байгаан болоо
Энэ бас эрлийз гөлөг байсан байхнээ Энкболдын хамаатан байжээ шээс чинь
Арми удирдаж байгаа барилдаж сурч ажилладаг Батэрдэнийг огцрох сайдуудад оруулахгүй үлдээж байхыг бодход Ми уяачийн хүн байна.Тэгээд Энхбаяртай зөрдөг байж.Нямкаг муулахдаа баримтгүй ярьдаг л зүйл ярьжээ.Хоосон үг.
Баасанхүүгийн хоолой болохоос бусдаар Элбэгдорж дуугараад байна. Эбигийн доодох болсон гэж шуум яваад байсан чинь үнэн байжээ
Баасанхүүгийн хоолой болохоос бусдаар Элбэгдорж дуугараад байна. Эбигийн доодох болсон гэж шуум яваад байсан чинь үнэн байжээ
Баасанхүүгийн хоолой болохоос бусдаар Элбэгдорж дуугараад байна. Эбигийн доодох болсон гэж шуум яваад байсан чинь үнэн байжээ
ISHIG YAMAA BOLJ OIMSNUUDAA
ХА ха ха нэг иймэрхүү нөхөр намын дарга болох юм биздээ ёооё бөөсөнхүү минь больж үз хөөе
УЯААГ нь уртхан тавиад УГААДСЫГ нь ахиухан өгчихвөл овоо хуцах нохой байна гэж үг байдагсан
Хэхэхэ Баасанхуу Нямдоржийн дээр гарах гэж чардайх юм аа хоорхий Эрдэнэтийг Нямдорж л ард тумэндээ улдээсэн Баастай хуу Эбэдээ тус болж эсрэг санал огсноо мартаагуй л байлтаа.
мулгуу Баасанхуу чи хунийг тэндээс эндээс яв гэж хэлдэг нь ч биш явуулдаг нь ч биш чам шиг маанагийг хийдэг ажил хэлдэг уг биш.Хун ер нь еерийгее хэн бэ гэдгээ мэдэж баймаар юмдаа мангар минь
Мэнгэтэй п-гийн талаар бол үнэхээр үнэн хэлжээ. Мѳн ч адгийн амьтан даа, тэр Нямдорж. Сэтгэл, зорилго, зүрх нь пад хар нохой.
чи өөрөө мулгуу дураак байна
yasan unen ug ve,Nyamdorj uneheer namiinhaa tuloo ard tumni tuloo um bol alivaa asuudlyg heregtei ued n taslan zogsoohgui daraa n bi medej bsan gej hun shantaajlah zorilgoor yaridag hugiin huntguur
Хэхэхэ Баасанхуу Нямдоржийн дээр гарах гэж чардайх юм аа хоорхий Эрдэнэтийг Нямдорж л ард тумэндээ улдээсэн Баастай хуу Эбэдээ тус болж эсрэг санал огсноо мартаагуй л байлтаа.
Baasankhuu shig huniig mulguu gej bgaa helj bgaa ter humuus erguu teneguud hooson tolgoitonguut.
онигоо юмаа энэ шээсэнхүү. жаахан ичмээр юм .энхбаярын нэр сүрээр хоногийн хоолоо залгуулж явжийж. намаа авна ч гэх шиг өмнөөс нь ичлээ.
чи увсаас ирсэн дөрвөд үү хө
chi teged haanas irsen zolbin vee
103.9.90.53 Чи Ми Хужаа уяачийн Төв аймгийн жинхэнэ "Төв Халх" л байна.Та нар л ганцаараа Монголчуудыг пиздаа холин янз бүрээр дайрч доромжилж Монголчуудыг үргэлж хагалж ирсэн.
ene hyn zoblontoi boljee!!tataj abah heregtei!chi Enhbayariin derged hen be?Mal aa!!!
Хэхэхэ Баасанхуу Нямдоржийн дээр гарах гэж чардайх юм аа хоорхий Эрдэнэтийг Нямдорж л ард тумэндээ улдээсэн Баастай хуу Эбэдээ тус болж эсрэг санал огсноо мартаагуй л байлтаа.
энэ хүний сэтгэцэд санаа зовчихлоо. элбэгдорж шигээ галзуурчихсан юм биш үү?
чамаас л сайн явж байгаа харагдах юм. чи хаана юу хийж явнаа
Menget bol adgiin har saar l daa!!enyyniig ard tymen bygd medne!Hytadiin tagnyyl ni ch ynen!!!muu lalar odoo zailah chag ni irsen,zailahgyi bol zailna!
Хэхэхэ Баасанхуу Нямдоржийн дээр гарах гэж чардайх юм аа хоорхий Эрдэнэтийг Нямдорж л ард тумэндээ улдээсэн Баастай хуу Эбэдээ тус болж эсрэг санал огсноо мартаагуй л байлтаа.
Энэ муу хэл муут чинь солиорчихсон байна . Сандаг-очир генерал чинь Нямдорж сайдаас хамаагүй ах хүн яахаараа дүү нь болчихдог юм. Баасанхүү М.Энхболд, Ж.Эрдэнэбат нараас юу авчихаад ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар байнгын хорооны хуралд суухгүй зугтаагаад алга болчихдог билээ. Нүүрэн дээр нь хэлж чадахгүй байж аудлаа хэвлэлээр хуцдаг новш вэ.
Medrel ee, gariin uzuureer ni hodogldog, nudnii hartsaar ni bonjignodog bolohoor ni duu ni bolchihson hun gej baina. Unshsanaa oilgodoggui mal aa!
харин тийн. юуг нь ч уншаагүйн байж коммент бичсэн байна
нЯМДОРЖИЙН ТАЛААР ҮНЭН Л ЯРЬСАН БАЙНА, ХАРИН махн-ЫН ДАРГА БОЛНО ГЭДЭГ НЬ ЮУ Д БОЛ. АРАЙ Л ООДОРЧ БАЙХ ШИГЭЭ
Хэхэхэ Баасанхуу Нямдоржийн дээр гарах гэж чардайх юм аа хоорхий Эрдэнэтийг Нямдорж л ард тумэндээ улдээсэн Баастай хуу Эбэдээ тус болж эсрэг санал огсноо мартаагуй л байлтаа.
Дарга бололгүй яадаг юм бэ? Тэр 60 тэрбумын хэрэг гэдэг чинь уг нь Энхбаяраас гаралтай шүү. 2000 онд энэ Сү.Батболд /Гадаад хэргийн дэд сайд/, Тэрбишдагва/ХААХ-ний дэд сайд/, нөгөө талийгаач Умбаа/Дэд бүтцийн дэд сайд/ зэрэг хүмүүст урьд нь байгаагүй албан тушаал болох дэд сайдуудыг төрүүлэн гаргаж, тэд тэрбум тэрбумаар нь хандив нэрийн дор бизнесээс улс төрд орж ирээ биз дээ.Үүнийг чинь албан тушаал наймалцах гэдэг юм. Ингээд 2004 онд Сү.Батболд, Тэрбишдашва нар чинь сайд нар болоогүй юу.Албан тушаалын үнэ Энхбаярын үеэс тэнгэрт хадсан байх шүү. Иймд Энхбаярыг солих цаг болсон.
элбэгдорж ганцаараа ярьж явдаг болчихсон байсан. энэ баасхүү бас ганцаараа бувтнаж явдаг болох нь...сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон байна.
чи тэр осоржамаадаа л наад үгээ хэл
Баасанхүүгийн зөв шүү. "Ард түмэн 27 жил хулхидууллаа. Одоо уг нь хашрах, хатуу дүгнэлт хийх цаг болсон баймаар".
Эрдэнэтийнг ард тумэндээ улдээснээр хульхидуулчах вуу чи Эбэгийн голог минь
Baasanhuug demjine. zuw zuw. shudarga zamaa aldaagui hun
Намаа хурдан ав. Баасанхүү Элбэгдоржтой ямарч холбоогүй. Харин Энхбаяр холбоотой. Түүний заавараар хөдөлдөг гэдэг нь Хэншүүг дэвшүүлсэнээсх харж болно.
ХА ХА ХА ЭНЭ ОДОО МАХН-ЫГ БАЙГУУЛЖ ӨДИЙ ХҮРГЭСЭН ЮМ БАЙХ ДАА. ЭНЭ БАЙГУУЛСАН БОЛ МАХН ӨДИЙД БАРАА Ч ҮГҮЙ БАЙХ БАЙЛАА. ХИРЭЭ МЭДЖ ХУЦМААР ЮМ
МАХН ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ БОЛ УДАХГҮЙ СӨНӨНӨ ШҮҮ. НАМЫН ТӨВ БАЙР ГЭЖ ХЭДЭН БОЛОВСРОЛГҮЙ ХОВ ЗӨӨСӨН АВГАЙЧУУЛААР ДҮҮРСЭН
mahn ta nar yaj manang diileh yum be .
Энхбаярыг Нямдорж баривчлуулсан гэж гутгэснээрээ жинхэнэ эздийг нь нуун дарагдуулж тэдний боол болж дээ энэ Баасанхуу Энхбаярыг хотын булзгийнхэн тухайлбал М Энхболд Бадамжунай нар биривчлуулж Элбэгдорж тэднийг дэмжиж гар хол болсоон Хун бур мэддэг болжээ М Энхсайхан зорилготойгоор Энхбаярт наалдаж М Энхболдын толоо зутгэсэн Сандагсурэн яахав тэр уед цагдаагиийн дарга байснаараа тэр балиар юмтай зууралдсан Баасанхуу ч гэнэт хаанаас гарч ирээд Энхбаярт ойртсон юм буу мэд Ангийн найз нь АТГ д байсан шуу дээ Мэдээллийг хоер талд огоод байсан ч юм уу Энхбаяргуй МАХН гэж байхгуй ээ МАНАН ийн даалгавраар Ябаасанхуу МАХН ыг эзлэх толовлогоо боловсруулжээ Ер нь Баасанхуу одоо МАХН ыг толоолох эрхгуй гээ биз дээ
МАХН ЫН НЭР ХҮНДИЙГ ГАНЦ ӨРГӨЖ ЯВАА ХҮҮ. БААСАНХҮҮ НАМААСАА ГАРВАЛ МАХН УЛАМ Л ХЭЦҮҮ БОЛНО
ха ха ха Баасанхүүтэй хүүгүй МАХН болно. энэ чацага хол очиж цор цор хий
Nymdorj turd heregtei.Harin BatErdene.Nomtoibayr.Uchral nar bol estoi hereenees hereggui mungenii amitad.eer heleh ug alga
Махн гэж урдаас нь чирээд ч урагшилдаггүй, хойноос нь өшиглөөд ч нэмэргүй болсон нам байнаа. Боловсон хүчин юу ч байхгүй. Шүдгүй арсланг тойрсон хэдэн долдой авгай нар. Тиймэрхүү түвшний авгай нарын арай дөнгүүр нь за х дээр цай зараад удаахууд нь танай намаар байна даа.
Нямдорж гишүүн байж л байг, Баасанхүү хүнийг хөгшин болсон гээд яв гэх эрхгүй. Хүнд алдаа оноо байж л байдаг. Нямдорж бол их сонирхолтой хүн сайн нь илүү гэж боддог.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Beejind ochij amidar muu shees mini. chi muu omhiirtsen novsh
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
Omhii aluurchinii shees mini hutsdag tsag irlee gej bodoo yu oorii chini booriig gargah ymsan. ter hujaadaa ochij amidaraach. Muu amilsan chotgor nogoon mallgaitnii shees
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг хагалан бутаргаж МАН, МАХН болгосон. Одоо МАН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг эрчимтай явуулж байна. Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. Болгоомжлогтун!!!
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг хагалан бутаргаж МАН, МАХН болгосон. Одоо МАН-ыг хагалан бутаргах үйл ажиллагааг эрчимтай явуулж байна. Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. Болгоомжлогтун!!!
Ц.Нямдорж бол ерөөсөө яг үнэн юм шиг яриад худлаа бүхнийг хийдэг хүн. СЭЖИГ СЭЖИГ
яг үнэн
Nyamdorj hudalch. zailag. yu ch hiihgui ym. Baasanhuug demjinee.
Баасхүү их мэдэгч нэж өөрийгөө боджээ.Их өндрөөс унах аюултай даа баас минь.
чи Равдан мөн үү. интерполоор сурвалжлагдаж байсан буяагийн тулгын төрсөн ах буяагийн хуяг
Baasanhuugiin yariad baigaa haluun togoond ni baigaa hyn erhbis gadarlaj baigaa deerees ni hyyliin hyn chini chih yrttai baidag asan daa!!Nyamdorjiin talaar yag yneniig egyyljee!!iim adgiin hymyys ni deed ydirdah baigyyllagad Hyatadiin bodlogiin dagyy baisaar Mon,gol ylas dampyyrch bna syy!!!ardyyd aa!!ta nar dyliirchihsen yy?nyd chini sohorson yy?anhaaral aa handyyl!!!yasan nomhon delgeen baih yum be?...
ENE BAASANKHUU GEJ UCHIR NI OLDOHGUI GOMO TSARAIILSAN ELII BALAI NOVSHIIG ULS TOROOS ZAILUULAH HEREGTEI ENE YAGAAD CH OLIGTINKHUN BISH OMKHII FIZDA MIN OOROO ZAILAARAI.CH SHIG SALTAANAASAA BAASAA UNERTUULSEN FIZDA BAGA HUTSAH HEREGTEI SHUU
чи осоржамаадаа л наад үгээ хэл. чамаас л мундаг явж байгаа хүн
Зөв л ярьж
Baasanhuu sain ajillaj baigaa.
энэ залуу ганц нямдоржийг хэлээд байх юм, бүгд адилхан, ямар ч боловсролгүй кармааны хулгайчаас төрийн хулгайч болсон жанхуу, урвагч дүлзэн ухнын тухай ганц ч үг алга. энэ баасын шударга гэж юу байх вэ дээ...
Баасанхүүд хатуухан үнэнийг хэлсэн хүний өөд өд хорхой аятай өрвөлздөг юм. хүн бүр баасанхүүгийн хэлснийг дэмжиж байх албатай юм уу
том толгойтой давжаа биетэй энэ баасанхүү элбэгдорж хоёр таарч дээ.
Harmagtain ordod haiguul hiigeed hurungu zaraaad odoo l neg ord boloh gej bgaa, enend er ni yamar hamaa bnaa, neelttei huvitsaat company iin asuudal
Zuv yarijee. Atd tumen demjdeg shii
Баасанхүүг дэмжиж бна
Вишшд вишшд сайхан исгэрч бн да
baasankhuu nyamdorjoor uls tur hiigeed baigaa yum bna
Мэнгэтэй баяд өвгөн улс төрөөс явах цаг болсон
ta tuuhee unsh bayd derbe; eh oronch uls baidag yum shu halhuud bol urbagch tuuhee unsh huu min
Hymdorj bol baasanhuu bish terd heregtei hun namdaa ch adil unen hatuu ug heldeg tsochroodog hun garin Baasanhuu ta esreg uzeltei hachin yum yridag hun yaj songogdchihboo
За даа их мэдэгч болох гээд бүр сургууль руу минь дайрч байх шив.Энэ сургууль хуучин НАХЯны ЦДС гэж тун нэр хүндтэй сургууль байсан одоо харин салж нийлж явсаар нэгдсэн бна даа.Энэ зөв шийдвэр бидний үеийнхэн хэрэг хийж нэг нь хамгаалж,шоронд жаргаж,улсын хилээр гарч зугтааж явсангүй дээ.Харин энэ Баасанхүүгийн үпийнхнээс их юм гарнө шүү.Тэр муу хэлээд бгаа хурандаа Энхжаргал,Баатаржав нар бүгд манай төгсөгч нар бүр 4жил казармд амьдарч төгссөн сайн боловсон хүчин шүү.За тэр Сандгаа генералтай жишиж бүү юм ярь даа хүү минь
АХ ХҮҮ ХЭДЭН ДАРГЫНХАА БӨГСИЙГ ДОЛООЖ ДООДОХИЙ НЬ ХӨХӨЖ АМИА ЗОГООЖ ЯВСАНАА БИЧИХГҮЙ ЯАГАА ВЭ.ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД БЯЛДУУЧИД Л ДУРГҮЙ БАЙДАГ ЮМ ДАА.
Zarim neg ug Ni unen baina hujaagiin erliiz hun hun ingeed l mongoliin esreg baidag Ni medregdeed baidgiin yamar teneg hun ingej baihad dee hol yavah uu ee baasanhuugiin chi ene oligarhjsan luivarchid dund Chin hol yavah uu ternii orond muu enhbayar ahuigaa dagaldah hii gesiin Ni hiigeed yavj baival chamd olziitei dee chamaig ingej tenegtej baival ARD tumen ch huleej avahgui buu mahn namiin neriig gutaa daraagiin songuuld mongoliin ARD tumen Mahn namaa torootoroos gargaad irnee muu hujaa chi Mahn namaas zailaarai
BAASANHUU chamd elbegdorj m enhbold hoeriin mongo zohihgui shuu gedgiig mongoliin ARD tumnii omnoos sanuulj !!!!!!!!???? Zugeer l baigaarai !!!!!!!!!!!!'
Cham shig muu golog naymdorj guaigaar oroldoh chin burhanaaraa oroldoj baina gesen ug shuu Chin muu lalar luivarchidiin tald luivarchidiig ilt hamgaalsan hudlaa huzsan hachin yum yarilaa boli chinii ug bol nohoi huzsan dainii yum gedgiig chi medeh uu
demjij bna baasanhuug
vneniig ni shaachihjeee . nymdorj deeermee nuuj hamgaalahaar hoich vedee beldej ehelsen bn . . sv batboldod huuli zasch uguud . 85 tono altiig ni tatvargvi opshordoolsan . lalardaa. her huvi hvrtseniig nni bi taashgvi
Баасанхүү Нямдоржийн талаар зөв л хэлсэн байна. Нямдорж ч хогийн муухай хүн шүү дээ
nymdorj . zunug vnen . lalar yumaa . . ehelj . zasag unagana . gej busad gishvvdee urialan duudchihaad . gariin vseg zurah bolohoor zurahgvi gvriij 39 hvreech vv vgvi yu ? ner hvndee baastana geed hvleej baisanaa . ardchilsan namiihan demjeed unagah ni todorhoi bolonguut . gariin vsgee . eurj suuh yum.. . vndsendee . uuruu saidiin suudal gorilj tal zasan . demiirch bgaagiin . bodit jishee . me enhboldtoi 1 hvn shvv geed vnsen taalj . baisan byalduuch yaj huviran uurchlugduj . jvjigleseer ... erdentees 3 ter bumiig shaachihaad . sv batboldod zoriulan huuli zasch shand ni heden tono alt halaaslan bair tvreeselj suudag . lalar yum boldoo . shudraga yum uu geheer yg l vi lai lanchig ni daraa ni zaaval muugaar ilerch ard tvmen . uls hohiron . harin nyamdorj suydal sentii alban tushaaltai zuuraldsaar... nuguu taktik horoo hutgasaar . mongol turiig samuuruulsaar ..
Энэ нөхөр жаахан юмтай байхаа. Өөрийгөө хуульч гээд л байдаг, үнэндээ хуульч хүний хэмжээнд логиктой ч ярьчихаж чадахгүй юм. Тэгээд том том юм яриад. Лав л ичих булчирхайгүй хүн. Хуульчийн хувьд Нямдоржийн хаана нь ч хүрэхгүй хүн шүү дээ. Ичмээр дамшиг шүү.
Оймсонд хавчуулагдаж явсан Баасанхүү одоо ч түүхийгээрээ байна аа. Энхбаярынхаа өөдөөс дайрдаг болж. Давраад Энхбаярын өдий болтол авч яваа намыг би удирдана гэж яаж хэлж чаддаг байна аа. Чамайг хэн ч тоохгүй ээ ганцаарчилсан тоглолтоо хийгээд гоншигоноод явж бай.
Ойлгохгүй байна уу? Ми уяачийн хүн л байсан байна.
ЭНХБАЯРЫН НАМ Ч ГЭХ ШИГ.ЯЛ ИЙМ СЭТГЭХҮЙТЭЙ БӨГС ДОЛООГЧИД ТӨРД ГАЙ БОЛДОГ БАЙХГҮЙ ЮУ.ТЭД БӨГСӨӨ ДОЛООГООД АХИУХАН АЛБАН ТУШААЛ АВЧ Л БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭДЭГ ХУЛГАЙЧУУД.ХЭН НЬ ХЭН БЭ ЯАЖ ДАРГА ЦЭРЭГ БОЛСНЫГ АРД ТҮМЭН МЭДЭЖ ШООЛЖ МУУ ХЭЛДГИЙГ МЭДЭХ ҮҮ.БӨГС ДОЛООГЧ ОО.
Баримтгүй хүн буруутгах олигтой хүний шинж биш.
nymdorjid barimt vgvi gevel . . mongol orshin togtnoj huuli zasagtai gej yriad ch hereggvi . buzar bulaigiin vvr uurhai . nymdorj
Нямдорж гишүүн одоо л хэзээ ч байгаагүйгээр чухал хэрэгтэй болж байна.Хал үзэж хашир суусан улс төрч хүний хувьд.
Baasanhuu gantshan unen ug hellee ter ni ard tumen 27.jil hulihduullaa odoo hashrah tsag ni bolson gelee hashirsan ard tumen odoo yah estoi ve ymar garts baina ve Sertsgee Uhaartsgaa
хуцдаг гөлөг вэ нямдорж шиг тулхтай улс төрч хэзээч байгаагүй чи тийм болоход чиний нас дуусна
Chinii ter tulhtai uls torch chn enhbayriin bogsiig dolooj uliig n unsej bj ami garsan geed bod doo .ha ha ha
ГӨЛӨГ Ч ГЭСЭН ХАРИН Ч ХЯТАДЫН ТАГНУУЛ УРВАГЧ НЯМДОРЖИЙН ДЭРГЭД ЦЭВЭР ЭХ ОРОНЧ.ЭРГЭЭД ХАР ДАА НЯМДОРЖ МОНГОЛЫН ТӨРД ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛЧИХСАН ЮМ БЭ? ХОР НАЙРУУЛЖ ХҮН ДАРАМТЛАЖ ОРОНДОО ХУУЛЬ ЗАСАЖ ХЯТАДЫН ТАГНУУЛ ХИЙЖ ЯРГЫН САНДЛААР МОНГОЛ ЭХ ОРОНЧДЫГ ЯРГАЛАХ ГЭСЭН ХУЛГАЙЧ ЯГ Л ЭСМЕЛ ТАЙЖ МӨНӨӨСӨӨ МӨН ДӨӨ.
ene muu menget enhbayriin umnu yaj uilj duulj huliig ni vnsej baij huulin said bolonguutaa yaj yargalj tamallaa .bodohoos zvrh chihchreed uur hvreed bh yum .hurdan vhej tamruugaa tonilj vhbel taarna . muu uudgvi amitan .huuliig guuli bolgogch
Nyamdorjiig tylhtai gebel ereesgel yhaan bolno!yumand ychir symand zangi gedegsendee Mongolchyyd aa!!Ta bid chini ehleed zarai ryy ni harj yaridag ard tymensen,odoo haisaa haraad yariad bnaa!
Menget dongo zailah tsag n bolsoon odoo.meheer hol yavahgui nyamka
Танай Төв аймгийн "жинхэнэ Төв Халх" уяач байж л байг тийм үү?
Нусаа зов татаа. Баасанхуу Ганбаатарыг унагасан гол субьект урвагчийг бид харсан.
Kkkk huurhun yum aa?! Teneg ch yum uu, zaa shashnii solio baij magadgui. Heden general hurandaa nariin atgand baidag gesen
Баасанхүү гэж орон гаран хутган үймүүлэгч эх орноо гэсэн шудрага улс төрчдийг гоочилхооболимоор юм жавж зулгаахаас өөр юу ч хийж чадахгүй балай
ИЙМ ЭР ЗОРИГ ЧАМД Л ЛАВ БАЙХГҮЙ ДЭЭ.ЧАМ МЭТИЙНХЭН ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ГЭЭЧ.БӨГС ДОЛООЖ ХАР АМИА АВЧ ЯВААГИЙ ЧИНЬ ХАЖУУДАХ НЬ БИТГИЙ ХЭЛ ХОЛЫНХОН Ч МЭДЭЖ ДАЛДУУР ЯРЬДАГИЙГ ЭНЭ БӨГС ДОЛООЖ АЛБАН ТУШААЛ АВАГЧИД МЭДЭЖ ИЧЭЭСЭЙ.ЯДАРСАНД НЭГ ТОМ АМЬТАН ЦААНАА БОЛ ГӨЛӨГ ШИГ ӨЛМИЙ Д НЬ ХЭВТЭЖ УЛЫ НЬ ДОЛООЖ Л ДАРГАНЦАРИХИЙЖ БАЙГААГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
Hyjaagin tagnuul Enheegee muuhai murisandaa
Баасанхүү зөв хэлжээ. Дэмжиж байна. Зөв зөв
muu gulug zailaaaa
ЧИ ӨӨРӨӨ БӨГС ДОЛООЖ НЭГ МУУ ДАРГАНЦАР ХИЙДЭГ БОЛООД ШУДАРГА ХҮНД НҮД ЧИНЬ ХОРСОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ.ӨӨРӨӨ ХАРИН ЗАЙГАА ТАВИАД ЗАЙЛААД ӨГЧИХВӨЛ ЯАСАН ЮМ БЭ?
baasanhuu yag zob hellee. hamgiin ayultai hun bol namdorj gyia uym shig canagddag shuu.
МАХН-Д ШИНЭЧЛЭЛ АВЧРАХ ГАНЦ ХҮН НЬ БААСАНХҮҮ МӨН ГЭЖ ХАРЖ БАЙГАА.ОДОО ЭХНБАЯРЫН ҮЕ ДУУССАН.ТИЙМЭЭС МАХН ШУДАРГА ЭХ ОРОНЧДООР ЖОЛООДУУЛЖ БАГАА БҮРДҮҮЛЖ ЧАДВАЛ ДАРААГЫН СОНГУУЛЬ СОНГОЛТГҮЙ МАХН-ЫНХ БОЛНО.ЯАГААД ГЭВЭЛ МОНГОЛЫГ УДИРДАЖ БАЙСАН МАХН-Д Л ЖААХАН Ч ГЭСЭН ГЭРЭЛ БАЙНА.МАН БОЛ ШИНЭ ҮЕИЙН ӨӨР НАМ.ОЛИГАРХ ХУЛГАЙЧ ОФФШОРЧИД ТӨРИЙГ ХУУЛЬ БУСААР АВАГЧИД ГЭЭД ЁСӨН ШИД НЬ БҮРДСЭН ДАНДАА ХУЛГАЙЧ УРВАГЧ ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДЭЭР ДҮҮРЧИХСЭН ОЛХИОГҮЙ УВАЙГҮЙ ХАГАЛАН БУТАРГАГЧ ЯВААНДАА МОНГОЛЫГ МААНЬ ЗАРЧИХ ТИЙМ Л ХУЛГАЙЧУУДААР ДҮҮРСЭН НАМ БОЛЖ ДЭЭ.ЭДНЭЭС ДАРИУХАН САЛАХГҮЙ БОЛ ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БОЛЛОО.
намын даргыг барахгүй ээ. харин энэ бие даасан байдлаа хадгалаад үгээ хэлээд явж байх хэрэгтэй
үнэн үг хэлсэн хүн өшөөтэй гэж үнэн л байна даа хөлсний бичээч нар үхлээ ш дээ баасанхүүг барьж идлээ хаа очиж энэ залуу шудрага хүн шүү одоо бүр ми овогт .эбийгийн хүн болгож хувираглаа
Сайхан ярилцлага байна. Зориг бол байна ааю эр хүн
Баасанхүүд Монгол улсаа хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүсье Битгий ухарч няцаарай