sonin.mn

Энэ сарын 21 ний байдлаар манай аймагт хүнсний ногооны үнэ өмнөх сартай харьцуулахад 100-300, бүх төрлийн мах 300-500 төгрөгөөр үнэ буусан байдалтай байна. Энэ нь зуны саруудад өндрөө авсан үнэтэй харьцуулахад буусан мэт харагдаж байвч оны эхний саруудтай харьцуулахад төдийлөн буусан харагдахгүй байгаа юм.

 

Архи, тамхины онцгой татвар нэмэгдсэнтэй холбоотой үнийн өсөлт 40-80 хувьд хүрчээ. Олдоц бага болж байгаатай холбоотой сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 200 төгрөгөөр нэмэгдэв. Одоо литр нь 1000 төгрөгт хүрээд байгаа сүү өвлийн улиралд 1300 гаас буухгүй тухай худалдаачид ярьж байна. Учир нь өнгөрөгч өвөл энэ хэрийн үнэд хүрч байжээ.

 

Гурил, цагаан будаа, өндөг гэхчлэн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ болон шатахууны үнэ харьцангуй тогтвортой байна. Манай аймгийн хувьд хил залгаа БНХАУ-аас хүнсний зарим төрлийн ногоог оруулж ирдэг. Дотооддоо тарьсан ногооны үнэ гаднаас оруулж ирдэг ногооны үнээс харьцангуй өндөр байна. Тухайлбал, төмс кг нь 667, манжин 1767 төгрөгийн үнэтэй байх жишээтэй.

 

Эх сурвалж: "Дорнод"