sonin.mn

Компьтерийн эрин үе “бөгтөр нуруутнууд”-ыг төрүүлж байна. Дараах дасгалуудыг хийснээр компьютерийн өмнө удаан сууснаас болж үүссэн нурууны бөгтөрийг засах боломжтой.

Таны биеийн байрлал ямар байх ёстой вэ?

Зөв цэх зогсож байгаа хүний гарын алганууд, гуяны гадна тал руу паралель маягаар харсан байна. Таны чих мөртэй чинь нэг шугамд байх ёстой. Харин мөр чинь ташаатай, ташаа чинь таны өвдөг, шилбэтэй нэг шугамд байх нь зүй. Хэрэв зүгээр зогсож байхад толгой чинь урагш, мөн доош чиглэсэн, мөр чинь дотогшоогоо хавчигдсан, алга чинь таны гуяны урд талд гарсан байрлалд байвал та бөгтийж байна гэсэн үг.

Алхам 1

Хөлдөө мөрний хэмжээтэй зай ав. Мөрөө сул тавиад, таны зулайнаас уясан үл үзэгдэгч утас ууцнаас чинь дээш чангааж, татаж байна гэж төсөөл. Харин таны гэдэс ууц руугаа татагдаж, тэр хэсгээрээ бага зэрэг оцойсон байх ёстой.

Алхам 2

1 дүгээр алхмынхаа байрлалыг хадгалсан чигээрээ хөлдөө мөрнөөс арай өргөн хэмжэээний зай авна. Гараа хоёр тийш алдлаад, зүүн гараа гуя руугаа буулгахдаа баруун гараа дээшээ тааз руу өргө. Алгаа дотогш нь харуулахаа мартуузай. Зүүн тал руугаа үл ялиг суугаад, зүүн гараа шилбэ хүртлээ доошлуулахын зэрэгцээ баруун гараа толгойтойгоо ойртуулна. Энэ байрлалаа 3 секунд бариад, аажмаар босоо байрлалд шилжинэ. Нөгөө тал руугаа ижилхэн хийнэ.

Алхам З

Хөлөө салгаж, нуруугаа хойтолгоод, мөрөө сул тавьж зогсоно. Гараа хоёр тийш алдалж зогсоод, толгойгоо баруун тийш эргүүлж баруун гарынхаа хурууны үзүүрийг харна. Дараа нь цээжээ баруун тал руугаа эргүүлнэ. Энэ дасгалыг эсрэг тал руугаа хийнэ.

Алхам 4

Царайгаа эгцэлж, хөлдөө мөрний хэмжээтэ зай аваад гараа хойр тийш алдална. Нуруугаа хотгор, мөрөө сул байлгахаа мартуузай. Гараа хоёр тийш алдалсан чигээрээ, гэхдээ шууныхаа хэсгийг дээшээ өргөнө. Таны гар арван жилийн сургуульд гараа өргөж асуултанд хариулдаг шиг байрлалд байх ёстой. Алга чинь урагшаа харж, гарын тань нугаларсан хэсэг 90 градус байвал сайн. Дараа нь цээжин хэсгээ зүүн тийш эргүүлнэ. Ингэхэд таны зүүн тохой баруун өвдөгний дээр очсон байх ёстой. Энэ чигээрээ баруун өвдгөө мөн 90 градус нугалж өргөнө. Нэг талдаа 15-30 секунд барь.

Алхам 5

Зүгээр сууж байхдаа ч, өөрийнхөө нурууг засч болно. Ширээнийхээ хойно суухдаа өгзөгөө сандалны түшлэг налуулж, нуруугаа хотойлгон, хоёр мөрөө хойшоо хавчиж байгаа мэтээр өөрийгөө цэх болго. Гэхдээ хэт хүчлэх хэрэггүй. Таны хөл шалан дээр бүтнээрээ тавигдаж, өвдөг чинь ташаатай чинь нэг шугаманд байх ёстой. Хөлөө солбиж, мөн нэг байрлалдаа 30 минутаас илүү сууж болохгүй.

Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”