сонин mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Гантогтохын Хандсүрэн /2021.04.01/ албан ёсоор Японы волейболын Дээд лигийн легионер тоглогчдын нэг болжээ. Японы  дээд лигийн легионер тоглогч болжээ.
“Тэнүүн-Огоо” спорт клубын тамирчин Г.Хандсүрэн Япон улсад амьдардаг бөгөөд 2020 оны 12 дугаар сард “International Transfer Certificate” авсан юм байна. Тэрбээр волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд 8 жил болсноос Японд 7 жилийн системтэй байнгын бэлтгэл сургуулилалт хийж байгаа аж.
 
 
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа "Мэргэжлийн тамирчин" гэх алдрыг нэр хүндтэй авах үнэхээр гайхалтай сайхан байна. Волейболын спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье” гэж бичжээ.
Г.Хандсүрэн 2018 оноос хойш “Хасу CUP”, “Тэнүүн Огоо CUP”, Волейболын холбооны цом, Үндэсний дээд лиг зэрэг том тэмцээнүүдэд медальт байрт шалгарч байжээ. Мөн Японы оюутны дээд лигийн хошой мөнгө, "Бүх Японы аварга" тэмцээний 4 дүгээр байрт багаараа шалгарсан юм байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг