сонин mn
“Токио-2020” зуны олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын нэрийг дэлхийд дуудуулах тамирчдыг цувралаар танилцуулж байгаа. “Токио-2020- буландаа Үндэсний шигшээ багийн тамирчин, буудлагын тамирчин Ц. Анударийг танилиуулж байна. 2019 оны дөрөвдүгээр сард болсон Бээжингийн цомын тэмцээнд буудлагын тамирчин зургадугаар байр эзэлж “Токио 2020” олимпод оролцох эрхээ авсан билээ.
 
 
* 1998 онд Улаанбаатар хотод төрж өссөн.
* 10 метрийн хийн гар бууны төрөлд 578 оноо авснаар Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг.
* “Хангарьд” спорт хорооны тамирчин.
* Анх 2014 онд Б.Алтанцэцэг багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн.
* 2017 оноос хойш Д.Лхадорж багшийн удирдлагаар бэлтгэл хийж байгаа.
* ШУТИС-ийн Барилгын инженерийн ангид суралцаг.
* 2020 онд ОУХМцолоо авсан.
* Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс тавдугаар байр эзэлсэн.
*  2015 оны азийн хийн бууны аварга шалгаруулах тэмцээн,
* 2017 оны Залуучуудын ДАШТ-д оролцож байсан.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин