sonin.mn
Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр ҮБХИС-ийн гадаа талбайд хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээн 9 дүгээр сарын 19-29-ний хооронд явагдах бөгөөд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, рагби гэсэн үндсэн 4 төрлөөр 30 гаруй багийн 1200 гаруй тамирчин оролцож хурд хүч самбаагаа сорих юм.  
 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр 
 
-Цэрэгжлийн спортын төрлөөр 1, 2, 3 дугаар зэргийн болзол хангасан тамирчин алба хаагчдыг шагнаж урамшуулав. 
-Цэрэгжлийн спортын нэгдүгээр зэрэг цол тэмдгээр 
-Зэвсэгт хүчний 311 дүгээр анги ахлагч А.Бат-Эрдэнэ /Гимнастик/
-Зэвсэгт хүчний 350 дугаар анги ахлагч Б.Мөнхтөр, ахлагч Б.Далайсайхан, ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ, дэд мастер цол тэмдгээр 
-Зэвсэгт хүчний 350 дугаар анги ахлагч Б.Балжинням, ахлах ахлагч Б.Бирваа нар, "Биеийн тамирын алдар" медалиар Зэвсэгт хүчний 232 дугаар  ангийн ахлах ахлагч Б.Ганзаяа, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах ахлагч Б.Одмаа нар тус тус шагнагдлаа.
 
Х.Ундармаа