sonin.mn
ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн нийт бие бүрэлдэхүүний дунд спортын цогцолбор тэмцээнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартсын төрлөөр энэ сарын 23-ны өдөр зохион байгуулж, дүнгээ гаргалаа.  Үүнээс дартсын тэмцээнд тэргүүн байрт хөгжимчин дэд ахлагч Э.Мөнхдэлгэр, дэд байрт хөгжимчин дэд ахлагч Б.Бямбатулга, ширээний теннисний төрөлд тэргүүн байрт хөгжимчин дэд ахлагч Б.Бямбатулга, дэд байрт хөгжимчин ахлах ахлагч Ч.Төгсбаяр нар шалгарсан юм. 
       
Цогцолбор тэмцээний гар бөмбөгийн төрлөөр ахлах ахлагч Р.Отгонбаяр ахлагчтай нэгдүгээр группийн баг тэргүүлсэн бол удаах байрт сургагч ахлагч Г.Гансэлэм ахлагчтай гуравдугаар группийн баг тамирчид шалгарав.  Мөн сагсан бөмбөгийн төрөлд сургагч ахлагч Г.Гансэлэм ахлагчтай гуравдугаар групп, ахлах ахлагч Н.Мөнхтулга ахлагчтай хоёрдугаар группийн баг тамирчид эхний байрыг эзэлж, хамт олноо манлайлав. Энэхүү спортын цогцолбор тэмцээний нийлбэр дүнгээр сургагч ахлагч Г.Гансэлэм ахлагчтай гуравдугаар группийн хамт олон тэргүүлж, Өргөмжлөл, шилжин явах цомын эзэд болсонд баяр хүргэе. 
 
 Дэслэгч Б.АМГАЛАНБАЯР