Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, ЦСЦ-ын өвлийн олон төрөлтийн тэмцээний бэлтгэл энэ өдрүүдэд Хужирбулан дахь сургалтын төвд явагдаж байна.
Энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 180 орчим цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд тэдний 15 гаруй хувь нь олон улсын хэмжээний болон цэрэгжлийн спортын мастер, зэрэг цолтой тамирчид юм.
Тэмцээн 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд явагдана. Өвлийн улиралд явагддаг энэхүү цогцолбор тэмцээн нь цэргийн алба хаагчдын өвлийн сургалт бэлтгэл, байлдааны бэлтгэлийн үндсэн суурь болж өгөхөөс гадна эр зориг, тэсвэр тэвчээрийн илэрхийлэл, тэднийг бэлтгэх, сургах, дадлагажуулах нэг хэлбэр юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0