Сумын цолтон болон залуу бөхчүүдийн гуравдугаар сарын ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Хатант интернэшнл" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний залуу бөх Батхуягийн Гончигсүрэн 10 даван хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрээр 2022 оны 11-р сарын сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд мөн түрүүлсэн юм.
Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, "Хантайшир" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Анхбаатарын Хишигдорж үзүүрлэв.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Таван-Хан дэвжээний бөх сумын заан А.Амархүү, дунд шөвгийн тавд Булган аймгийн Рашаант сумын заан А.Ширнэндагва, Завхан аймгийн Баянхайрхан сумын заан Б.Лхагварагчаа нар үлдэв.
Сэтгэгдэл(3)
энэ ямар сайхан сайхан залуус вэ. гончигсүрэн, хишигдорж мөн сайхан заруусаа. аргагүй л монгол бөхийн ирээдүй гарч ирж байна даа.
Энэ сэтгуулчид, юм бичих хобитой улсууд юм бичсэн хойноо бичсэн юмаа эргэж харахад яанаа аль талд нь байгаа нь Гончигсурэн, аль талынх нь Хишигдорж нь болж байна, яахаараа бичиг усгийн чадваргуй улсууд болчихоод байгааг боловсролын яам бодох цаг нь болсон!!!
Аймагийн цолтнуудын барилдаанд аймгийн 3 хурц арсланг дараалан өвдөг шороодуулсан Гончигсүрэн мөн үү.