sonin.mn
5-р сарын 27-нд Никосиа хотын "Хилтон" зочид буудалд Олон улсын шатрын холбоо (FIDE)-ийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний финалын шат болж өндөрлөлөө. Тэргүүн байрыг ХБНГУ-ын иргэн 24 настай Динара Вагнер эзэлжээ.
 
Динара нь 1999 оны 05-р сарын 25-нд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотод төрсөн, 2016 онд Элиста хотын 3-р дунд сургуулийг төгсөж, Өсвөрийн спортын сургуульд (Хүүхэд, залуучуудын спортын сургууль) суралцсан бүсгүй ажээ.
 
Түүний шатрын дасгалжуулагчаар С.Эрендженов, В.Добров, Ю.Якович нар ажиллаж байсан бөгөөд 2016 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургуульд элсэн оржээ. Динара Доржиева 2022 онд Германы шатрын их мастер Деннис Вагнертай гэрлэсэн юм байна. 
 
Динара дэлхийн дэд аварга Горячкина, Александра (FIDE-ийн чансааны 2-р байр)-ыг хожсоноор тэмцээнээ эхэлж, улмаар боломжит 11 онооноос долоон оноо авсан ажээ. Түүнчлэн Лагно, Катерина (#4), Киолбаса, Оливиа (#38) болон Хотенашвили, Белла (#18) нарыг хожжээ. Харин Ассаубаева, Бибисара (No 23), Дронавалли, Харика (No 13), Костенюк, Александра (№ 7), Дзагнидзе, Нана (No. 10), Тан, Жунги нартай тэнцсэн байна.
 
Цорын ганц ялагдлыг Мамедзадагаас (No 25)-гаас авсан бөгөөд тухайн өдөр нь Динарагийн төрсөн өдөр байжээ. Төрсөн өдрөөрөө хожигдох нь түүнд гомдолтой байсан гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр сэтгэл хөдлөлөө даван туулж, сүүлийн тойрогт Хотенашвили Белла (No18)-г хар өнгөөр тоглон ялжээ.
 
С.Сарнай