Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Их монголын хүчтэн" дэвжээ, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дугаар анги, “Нутгийн буян” группийн бөх, Монгол улсын Гарди Цэдэнсодномын Бямба-Отгон өнөөдөр нутагтаа ирлээ. Түүнийг аймгийн удирдлагууд, ах дүү, төрөл төрөгсөд, нутгийн зон олон нь угтан авч, хүндэтгэл үзүүлэв.
.jpg)
1938, 1945 онд Улсын начин болсон Түндэвдиваагийн хөвгүүд ах дүү хоёр Самданаас өөр улсын цолтой бөх төрөөгүй байсан Төгрөг сум төдийгүй Өвөрхангайчууд энэ жил Ц. Бямба-Отгон гэх сайхан залуу Гардитай болсон юм. Монгол бөхийн дундаршгүй их уламжлалыг тээж, харьшгүй хүчит аварга, арслангуудыг залгамжлан зүлэг ногоон дэвжээндээ уран мэх, ухаан, бяраар наадамч олноо олон жил баясгах нутгийн хүү Гарди Ц. Бямба-Отгондоо нутгийнхан нь баяр хүргэж, улсын аварга болохыг хүсэн ерөөлөө.
.jpg)
.jpg)
.jpg)
Сэтгэгдэл0
Аварга болоорой гэж ерөөл дэвшүүлъе.
Аврага болоорой. Амжилт хүсье
Хүндэтгэл үзүүлнэ гэдэг чинь юм өгөхийг хэлдэг юм ! Юу л өгөх гэж байгаа бол до ! Нисдэг тэрэг өгсөн ч багадахаар гавьяа байгуулчихсан юм биш үү !
300 хүн суудаг боинг онгоц өгнө. Нисдэг тэргийг одоо монгол баячууд тоохгүй болсон.
Avarga hund bhaar saihan zan aashtai boh doo.avarga oirhon bii
энэ хажууд нь оориигоо рекламдсан таахалзсан чацага хэн бэ?
Доржсүрэн гэж МАН суганы үс насаараа захиргаанаас салаагүй энэ хорчинг танихгүй гэжүү
Хүнийг ямар муухайгаар хэлдэг юм бэ. Арчаагүй, атаархуу нийгэмд юу ч хийж бүтээсэн зүйлгүй амиа бодсон хорон санаатай ёстой өөрөө чацаг царайлсан нөхдүүд л ингэж хүн рүү дайрцгаадаг байх.
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60183956897 Үнэ: $650,000usd
570 аа өгөөл биздээ бас хурандаа цол?
Ц.Бямба-Отгон маань сайхан барилдсаан. Улсын наадмын түрүү ойрхон байсан шүү. Нутгийнхаа олныг баярлууллаа.Цаашдаа ч сайн барилдах байх, баяр хүргэе, за бас амжилт хүсье
Бөх ,морь хайхардаггүй газар энэ буянууд заяадаггүй юм. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуунд Сэцэн ханы алдарт Чүлтэм аваргыг урьж онцгойлон хүндэлсэнд сэтгэл нь хөдөлж баярласан аварга өөрийн зодог шуудгаа Дайчин вангийн хошуунд бэлэглэснээр хожим энэ хошууны Намхай аварга тэргүүтэй бөхчүүд Даншиг Наадамын дэвжээг олон жил ноёрхсон түүхтэй. Өөрийн хошуундаа бөхтэй болохын тулд Захын То ван гэж алдаршсан Илдэн ван Тогтохтөр Чин Ачит вангийн хошууны алдарт бөхийг урьж тусгайлан гэр барьж сайн хүү төрүүлэх шинж төгс охиноор аягач хийлгэж үр удмыг нь авч үлдсэнээр хожим алдар цуут Дашдоной арслан тус хошуунд төрж залгамж тасрахгүй явсаар Эрдэнэ Очир арслан хүртэл явсан түүх бий. Бөх бол амархан заяачихдаг буян биш. Хүндэлж яв, хайрлаж яв.
Энэ дашрамд өөрийгөө рекламдаад байгаа эрхэм дарга гуай гүзээгээ жаахан хасмаар юм даа
Энэ даруухан хүүг аймгийн заан байхаас нь бөх сонирхогч хүний хувиар байнга дэмжиж ирсэн. Итгэл алдах хүүхэд биш шүү Өвөрхангайчууд аа. Нутаг нугын хүн би бол биш ээ
Гар хуруугаа савчиж гүйхгүй, сэтгэл зүй маш өндөр тамирчин. Амжилт хүсье!