sonin.mn
Соёлын яамнаас зохион байгуулж байгаа Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилго бүхий Нүүдэлчин монгол фестиваль наймдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Налайх дүүргийн Налайхын голд болох бөгөөд тус фестивалд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан наймдугаар сарын 19-нд 10::00 цагаас эхэлнэ.
 
-Түрүү бөх нь 2.000.000 төгрөгийн бай гардана. 
 
-Мөн өсвөрийн 32 бөхийн барилдаантай. Түрүү бөх 500.000 төгрөгийн шагналтай. 
 
-Барилдах бөхчүүдийг барилдаан болох газар буюу Налайхын голд тус өдрийн 09:00 цагаас бүртгэнэ. 
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО