Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын насны 70 кг-ын жинд алтан медаль хүртлээ.
Н.Бат-Эрдэний жинд 5 тамирчин тойрч барилдсан бөгөөд Армен улсын тамирчинг цэвэр дарж, Туркын тамирчинг 10:0 оноогоор цэвэр ялсан. Харин Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дуусснаар финалд шалгарсан. Хэдхэн мөчийн өмнө манай тамирчин Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж 10:0 оноогоор цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга болсон юм.
Сэтгэгдэл0
Танд баяр хүргэж улам их амжилт хүсэн ерөөе
Ямар төрлийн тэмцээнд аварга болчихвол оо..хөл бөмбөг, гар бөмбөг үү..
шатар юм шиг бна кк, мэдээ бичиж бгаа ухаантайн бол ямар төрлөөр ямар жинд гэдгээ бичээч sonin.mn
Монголчууд Дэлхийн аваргын тэмцээнүүдийг зохион байгуулбал мөнгөний урсгал орж ирнэ шүү. Зочид буудал агаарын тээвэр дотоод үйлчилгээ гээд нэг хүнээс их мөнгө орж ирнэшүү. Харин манайх зардал мөнгийг нь даана гэж тэнэгтэх хэрэггүй.
Bayar hurley. MUNDAG BNA.