Би анх 22 насандаа төрийн албан хаагч болж билээ. Зөвлөлт Холбоот Улсад их сургуульд суралцаж, төр эрхээр мэргэшсэн хуульч мэргэжил эзэмшиж, эх орондоо ирж Хэнтий нутагтаа хуваарилагдаж, ихийг хийх эрмэлзлэлтэй, өөдрөг үзэлтэй залуу албан хаагч байлаа. Гэтэл удалгүй монгол төрийн үнэн нүүр царай илэрч “би ер нь ямар газар ирчихэв ээ” гэсэн эргэлзээ төрж байв. Тэр үеийн дарга нар нь мэдлэг муутай, эх оронч сэтгэлгээгүй, энэрэнгүй сэтгэл нь хомсдсон, харгис хатуу сэтгэл нь давамгайлсан, хүнлэг зан чанар муутай, ихэнхи нь хов жив, хорон матаас хийж, хор найруулдаг, юмны сайн талыг олж хардаггүй, зөвхөн муу талаас нь шүүмжилдэг, хүнийг өөлж доош нь хийдэг донтой, албан тушаалын төлөө амиа үл хайрлана, нэр төр олох гэж үхтлээ хөөцөлдөнө, нөхдөө гүтгэж харлуулна, архидна, ан гөрөө хийнэ, арын хаалгаар эхнэр хүүхдээ элдэв ажил, сургуульд оруулна, албан тушаал, ажлын орон тоо гарвал өөрийн хүнээ алс холын баруун аймгаас ч хамаагүй татан ирүүлж өөрийн талд оруулна. Хүн чанартай сайн дарга нар өдрийн од шиг цөөхөн байлаа.
Харин төрийн жирийн гүйцэтгэх ажилтнууд нь илүү дутуу зангүй, ажлаа сайн хийгээд явдаг, хичээл зүтгэлтэй албан хаагчид байсан даа. Орон сууцанд орох болвол дарга нар л орно, цалин, албан тушаал нэмэх болвол дарга нар л цалингаа нэмүүлнэ. Ийм л заваан, арын хаалганы арчаагүй төр байлаа.
Үүнээс хойш 40 жил өнгөрчээ. Монголын төр эдүгээ сайжирсан уу. Өнөөх хов жив, хор найруулах, дарга нарыг зусардах, арын хаалга, авилгал хэвээрээ юү. Эдүгээ дарга нар болон олигархиуд монголын бүх боломжийг булаан авчээ. Авилгал, хулгай айхтар их дэлгэрчээ. Дарга нар болон олигархиуд төрийн бүх том албан тушаалд томилогдоно, төрийн 21 сангийн бүх мөнгийг хоосолно, боловсролын зээл, ЖДҮ-ийн зээл гэх мэтийн элдэв төрлийн зээл, тендер, төслийг булаан авна. Одоо болтол 33 жил өнгөрөөд байхад улс орондоо ганц сайн үйлдвэр барьсангүй, усан цахилгаан станц барьсангүй, төмөр замаа хоёр салаа болгож цахилгаанжуулсангүй, аж үйлдвэрийн паркаа барьсангүй, эдийн засгийн тусгай бүс байгуулсангүй, нефть, ган, зэсний үйлдвэр барьсангүй, гадаадын хөрөнгө оруулалт хийж чадсангүй өнгөрлөө.
Бүхий л том мега төслийг төр өөрөө гацаалаа. Тэр нам, энэ нам, тэр фракциас болж хамаг ажил нурлаа хэмээн бусдыг буруутган хэрэлдсээр 33 жил өнгөрөв. Хамаг ажлаа өөрсдөө нураачихаад “бид нураалаа” хэмээн хэзээ ч буруугаа үл хүлээнэ. Хэрүүл тэмцэл дуусах шинж алга.
Эх орон ч хөгжсөнгүй, энгийн ард иргэдийн аж амьдрал ч сайжирсангүй. Ард түмэн эдүгээ цалингаас цалингийн хооронд бөөн зээл, бөөн өртэй амьдарч байна. Орон сууцанд орох гэж, газар авах гэж, зээл авах гэж хамаг байдгаа барж, ажил олж хийх гэж үсээ халцартал зүтгэж байна. Хүний төлөө ажилладаг төр засагтай орны иргэд эдүгээ сэтгэл хангалуун баталгаатай амьдарч байна. Өрнөдийн Швейцарь улсын дундаж иргэн нэг сард 18.0 сая төгрөгний цалинтай ажилладаг бөгөөд тэтгэвэрт гарахдаа энэхүү цалингийннхаа 80.0- 100.0 хувийг авдаг ажээ. Саяхан би нийслэл хотод төв талбайд явж байгаад цуглаан хийж байгаа хэсэг ахмадуудтай таарлаа. Тэд маань “Улс орон минь хичнээн их байгалийн баялагтай, хичнээн их мал сүрэгтэй билээ. Гэтэл хэдхэн хүн баяжаад байгалийн хамаг баялгийн эзэн болж суугаад бидний тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөг болгооч гэсэн хүсэлт тавихад төр засаг нь огт хайхрахгүй юм” хэмээн гомдоллож байлаа. “Ахмадын үг алт” гэсэн үг байдаг даа. Одоо орчин үед ахмадын үгийг сонсдог бил үү.
Монголд Засгийн газраа хөлд ороогүй байхад нь хайр найргүй огцруулдаг гажиг уламжлал гаарсаар өдий хүрэв. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, өмнөх Ерөнхий сайд Н.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа буухын өмнөхөн Ухаахудагийн талаарх хоёр боть эмхэтгэл гаргажээ.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын эхээр Засгийн газрын Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж хоёр боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлжээ. Уг хоёр ботид, Тавантолгойн нүүрсний бүлэг ордын хайгуулд төрөөс сүүлийн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, орд хэрхэн хувьд очиж хэдэн хүний гараар дамжсан, Засгийн газар тус ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй өдий хүрэв, өдгөө Ухаахудагийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа, энэхүү талаарх “Энержи ресурс”-ийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг олон чухал баримтууд багтаасан байлаа. Хамгийн гол алдаа нь Л.Оюун-Эрдэнэ энэхүү асуудлаа олигархиудаас нууцлах байтал тэдний эрх ашгийг хамгаалдаг “худалдагдсан” улс төрчидтэй хийсэн уулзалт дээр Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн хэсгийг Баялгийн санд авах талаар ярьжээ.. Уулзалтад нь улс төрчдөөс гадна, Үндсэн хуулийн Цэцийн хуучин удирдлагууд ч багтсан ажээ. Ер нь Баялгийн сангийн асуудлыг 30 жил гацаасан нь олигархиудын л ажил шүү дээ. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан нэг томоохон шалтгаан нь түүний Ухаахудаг руу хийсэн “довтолгоотой” холбоотой гэдэг нь мэдээж юм. Энэ тухай өөрөө ч мөн хэлсэн дээ. Тэрбээр 2025 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон чуулганы үеэр “…Ухаахудагийн асуудал том доргилт болдог юм билээ. Яалт ч үгүй улсын хэмжээний бяртай юм. “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд Д.Эрдэнэбилэгтэй тулж байлаа. Ийм хэмжээний асуудал үүсэж байсангүй. Нөлөө бүхий улстөрчид нь нийлээд блоклочихоор Ордонд хүч алдаж байна” хэмээн хэлсэн байдаг. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны тэмдэглэлд “…Энэхүү улс төрийн хүнд сорилт үе үеийн Ерөнхий сайд нарт тулгарч байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж, энэ удаагийн нөхцөл байдал “Энержи Ресурс”-тай холбоотойгоор боссон нь үнэн гэлээ” хэмээн бичигдэж үлджээ
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа, 2024 оны арваннэгдүгээр сараас эхлээд “Ухаахудагийнхан”-ы “дургүй”-г хүргэж эхэлжээ. Засгийн газар Хятадын Засгийн газартай Гашуунсухайтын гэрээг байгуулсан. Тэр нь, “Ухаахудагийнхан”-ы Ухаахудагаа “өргөтгөж”, Тавантолгойг бүхэлд нь эзэмших орон зайг нь үгүй хийсэн ажил болжээ.
Улмаар, 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Ухаахудагийг “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулжээ, Энэ бол Оюун -Эрдэний Засгийн газар огцрох үндсэн томоохон шалтаг болжээ. Үүн дээр нэмээд хэлэхэд нэг намынх нь нөхөд, хамт ажиллаж байсан нэг кабинетийн зарим сайд нар нь Ерөнхий сайдынхаа эсрэг ажиллаж байсан ажээ. Саяхан болсон эрх баригч Ардын намын бага хурлын өмнөх хэрүүлийг хар. Ажлаа хийгээд "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогоо боловсруулж улам ихийг хийхээр зорьж ажиллаж байсан Засгийн газраа эрх баригч намын хэдхэн “урвагч” нар маш хурдан огцруулав. Ерөнхийлөгч хүртэл УИХ дээр орж ирээд УИХ-ын гишүүдийн засгаа тогтвортой үлдээх гэсэн уур амьсгалыг хүртэл эвдээд л. Хов зөөж өмнөх Засгийн Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчтэй муудалцуулах ажлыг Г.Занданшатар санаачилж, түүнийг дагаж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я. Содбаатар, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, ХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, өмнө нь Хууль зүйн яамны сайд байсан, одоо УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар хор найруулж хов базжээ.
Намын даргын өрсөлдөөнд ялагдахаа мэдсэн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “ Ардын намын хоёр даргатай болъё. Ээлжлээд дарга хийе” гэсэн тэнэг санал тавиад л. Ямар их албан тушаалын шунал вэ. Албан тушаалын төлөө амиа тавьдаг хүмүүс ард түмний төлөө зүтгэх үү?
Ерөнхий сайдын алба бол маш их ачаалалтай хүнд ажил. Ядаж ”Сонгуульд ялсан Ардын Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн тэнэг дүрмээ өөрчлөөч. Нэг хүнд ямар их албан тушаал овоолдог юм бэ. Ачаа нь хүндэдсэн тэмээ алс холын аян замыг туулж чадах уу. Хууль зүйн сайд байсан,УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг “Админерал ХХК-тэй холбоотой, энэхүү компаний захирал, өвөр монгол Хасбаатараас 30 сая доллар авилгалд авсан, Хасбаатарын амийг хөнөөж шатаасан байж болзошгүй” хэмээн хүний санаанд багтамгүй аймшигт гэмт хэрэгт гүтгэж, нийгмийг цочирдуулж самууруулав. Гэтэл үнэн хэрэгтээ Д.Амарбаясгалан “Админерал” ХХК-тай ямар ч холбоогүй, ямар ч авилгал аваагүй ажээ. Тэрхүү компаний захирал, өвөр монгол Хасбаатарын гэр бүл нь “Манай нөхөр Хасбаатар Монголд хүнд хорлогдож нас бараагүй. Манай нөхөр чихрийн шижин, зүрхний архаг дутагдалтай өвчтэй хүн байсан тул өвчнөөр нас барсан. Бид хүсэлт гаргаж, нөхрөө чандарлаж оршуулсан” гэсэн хариу өгчээ. Өөрт нь хов хүргэсэн хүмүүсийн ховыг хүлээн авч засгаа огцруулахад нөлөөлсөн Ерөнхийлөгч даанч хөөрхий байна даа. Хов зөөсөн хүмүүсийн хоншоорыг тас цохиж засгаа тогтвортой байлгасан бол Ерөнхийлөгчийн нэр хүнд өсөх л байлаа. Манай удирдагч нар дандаа нэг алдааг дахин давтах юм. Тэр нь “өөрийн хүмүүс”-ийг заавал дарга болгодог алдаа. Миеэ Энхболд хэн ч мэдэхгүй Ж.Эрдэнэбатыг гэнэт Ерөнхий сайд болгоод юү боллоо. Гэтэл одооны Ерөнхийлөгч Баянхонгор нутагтаа УИХ-ын сонгуульд ялагдсан “өөрийн хүн” Г.Занданшатарыг Ерөнхий сайд болгоод зогсохгүй, Ардын намын дарга болгох гэж хүчээр зүтгүүлээд юү болов. МАН бол чадвартай боловсон хүчнээр дүүрчихсэн, төлөвшсөн нам шүү дээ. Гэтэл одоо МАН хагарлын замд орох гэж үү, намынх нь дотоод зөрчил улам ихсэх гэж үү.
Ардчилсан намын хувьд сүүлийн 10 жилд олон фракци, олон дарганцарууд нь намын даргын суудлыг булаацалдаж, нам нь хоёр даргатай болчихоод тамгаа авч зугатаах, сонгуулийн үед мөнгөний асуудал гаргасан зэрэг бөөн зөрчлийн дунд байж байгаад саяхан нэг арайхийж намын даргаа шинээр сонгосон.
Гэтэл саяхан сонгогдсон Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл нэр хүнд нь навс унасан ардчилсан намаа төвхнүүлж бэхжүүлэх нөр их ажлаа эхлүүлэхийн оронд “Д.Амарбаясгалан шалгагдаж дуусталаа УИХ-ыг удирдах эрхгүй” хэмээн ямар ч хуулийн үндэслэлгүй мэдэгдэл гаргажээ. Хуулийн байгууллага хэрэг үүсгээд шалгаад эхэлсэн бол ч яая гэхэв. Хэрэг хийсэн нь нотлогдоогүй, хэрэг хийгээгүй байхад ямар юмных нь шалгалт байхав дээ. Бусад намын хэрэгт хошуу дүрэхээ больж, өөрийн ардчилсан намын ажлаа сайжруулаач, УИХ-ын гишүүн юм бол ард түмний төлөө төрийн ажлаа хийгээч. Ардчилсан нам төлөвших болоогүй юм байна. Ард түмэн хоёр том намын хэрүүлээс болж үнэхээр залхаж байна. Монголд МАН, АН гэсэн хоёр том улс төрийн нам байдаг бөгөөд эдгээр намууд сайтар төлөвшиж, улс орноо хөгжүүлэх нэг сэтгэлтэй, нэг зорилготой байвал нэн сайн сан. Сүүлийн 34 жил Монголын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байгаа нь дэлхийд рекорд болсон дэндүү богинохон нас юм. Төр засаг нь тогтвортой байж л улс орон хөгжинө. Хэдий болтол монгол төр хов зөөж, хор найруулсаар байх юм бэ. Монгол төрийн хийснээ үгүйсгэж, хэлснээсээ буцдаг урвагч зан чанар нь сүүлийн 100 жил хэвээр үлджээ, чааваас. Хайран монгол төр. Хайран ард түмэн.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл48
Баруун аймгийнхан гэж онцолж турхирахыг бодоход Оросууд ард нь үргэлж байдаг "ажилсаг Буриад" нь байна. Дүр эсгэсэн социализмд Буриадууд Халх болоод Ойрдуудыг дураараа доромжилж дайрч гүтгэдэг байсан.
Хаа очиж Сүхээ маань энэ удаа зөв дүгнэжээ. Бас эх орноо боддог л юм байна. Украйн гээд солиороод байхаар л хэцүү. Нарко алиалагчыг өмөөрөхөө больчихвол сайн хүн байнашдээ чи!
bayarmaa metiin xujaa avgai zasag ogtsryylsan uilee ene murui xamartsi avgai uurnee
Хайран Сүхбаатар Толгой нь эргэжээ Дарга нар олигархууд ард түмнээс бүх өоломжийг хуорайлжээ гэж үнэн бичсэн мөртлөө тэр өүгдийг зохион байгужлж байгаа МАН Оюунэрдэний улаан цэн болжээ Опунэрлэнэ чинь өөрөө олигарх гэдгийг мэдээгүй юу
овоо хүн шиг зөв юм бичжээ наа пэлзэн чинь
Күй энэ хужаагийн эрлийзүүд бие биесээ өмөөрөөд сүйд уих дахь хятад цагаачдын бүлэглэл нүүрсчдийн хулгайн бүлэглэлийг хаацайлан өмөөрөөд байх чинь
За энэ ч яахав , хамгийн их эмзэглэж сандарч байгаа зүйл нь АН - ын мэдэгдэл юм байна . Үнэн л дээ , энэ мэдэгдэл \ шаардлага \ зүй ёсных байсан , ингэж эмзэглэх нь ч аргагүй - хар нүд хуу татангуут л өнөө муу Доржийн Сүхбаатарыгаа мордуулж , ДС бол Дарьбазар биш , УХ бол Жанжин биш . Өнөөдөр бол " Жанжин Сүх бол МА\х\Н - ыг үүсгэгч Хүрэл Сүх бол МА\х\ Н - ыг унтраагч " гэсэн аффоризмын үе ..
Күй энэ хужаагийн эрлийзүүд бие биесээ өмөөрөөд сүйд уих дахь хятад цагаачдын бүлэглэл нүүрсчдийн хулгайн бүлэглэлийг хаацайлан өмөөрөөд байх чинь
Күй энэ хужаагийн эрлийзүүд бие биесээ өмөөрөөд сүйд уих дахь хятад цагаачдын бүлэглэл нүүрсчдийн хулгайн бүлэглэлийг хаацайлан өмөөрөөд байх чинь
Күй энэ хужаагийн эрлийзүүд бие биесээ өмөөрөөд сүйд уих дахь хятад цагаачдын бүлэглэл нүүрсчдийн хулгайн бүлэглэлийг хаацайлан өмөөрөөд байх чинь
Күй энэ хужаагийн эрлийзүүд бие биесээ өмөөрөөд сүйд уих дахь хятад цагаачдын бүлэглэл нүүрсчдийн хулгайн бүлэглэлийг хаацайлан өмөөрөөд байх чинь
Хятад монголын дарга хахууль гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
Хятад хахууль монголын дарга гурав гурамсан ихэр ахан дүүс
SANAL 1
монгол бол мөнгө хүүлж байгалийн баялгийг гадаадынхантай цөлмөдөг капиталист олигарх орон гэдгийг мартаагүй биз дээ шууд л цэнхэр ягаан тасалбараар хувьчилж хувьдаа авсан үйлдвэр завод банк санхүү сүүлдээ хичнээн банкийг дампууруулж идвээ монголд туйлын баян туйлын ядуу хоёр анги байна зху-ын задарлыг ашгилж зөвлөлтийн байгуулсан бүхнийг хувьдаа авсан дүрсийг нь өөрчилсөн хотоор нэг олгарх бүр улсын хөрөнгө зээлээр өндөр байшин барьж ядууст түрээсэлж баяждаг ашгилт засвар үйлчилгээ хариуцдаггүй сөх гэсэн ард түмний мөнгөний байгууллага хариуцдаг монголын бүх хүн амыг хот байгуулж цуглуулаад үйлчилгээ сургууль соёл эрүүл мэндээр мөлжиж үйлчилж их мөнгө цуглуулдаг хотод үйлдвэр завод гэж байхгүй ажилгүй байгалийн баялгийн сан гэдэг нь цэнхэр ягаан тасалбараас ялгаагүй социализмаас долоон дор цалин шагнал юм цөм мөнгө хүүлэгч худалч урдахиа үгүйсгэнэ
Хов муу үр дагавар авчирна. Хол явахгүй
Украйн гээд л баахан солиорно одоо хулгайчийг бас өмөөрөөд солиорно
Нам доторх Хүрэлсүх Амарбаясгалан хоёрын тулааныг Монгол төрийн тулаан гэж хэтрүүлээд яах вэ Сүхээ бичээчээ ! сүртэй бичдэг хүн шүү ! Занданшатар бол Хүрэлсүхийн бууны нохой бөгөөд шатрын хүү нь юм ! Энэ хүүг бэрс болгочихоод Хүрэлсэх Амарбаясгалан Оюунэрдэнэ хоёртой тулалдаад байгаа юм ! Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр ойрын хэдэн жилдээ бол Хүрэлсүх өмхийгөө тавихгүй ! Дараагийн ёрөнхийлөгчөөр өөрийн хүнээ тавих эсвэл өөрөө хэвээр байх нь Хүрэлсүхийн гол зорилго юм ! Тэгэхгүй бол Элбэгдорж шиг Монголоос хөөгдөөд гадаадад лааз өшиглөнө гэсэн үг !
70 nas churlee , erdiin amidral saijirsangui odoo tegeed chir udaan naslach um buu med tsag chugaachaa yvaadal .
70 nas churlee , erdiin amidral saijirsangui odoo tegeed chir udaan naslach um buu med tsag chugaachaa yvaadal .