УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан 2025 оны аравдугаар сарын 16-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хүсэлтийг УИХ-ын маргааш нь нэгдсэн чуулганаар хэлэлцэж чөлөөлсөн. Ингэснээр УИХ-ын даргыг шинээр сонгох шаардлага олонхын бүлгийнхэнд үүсээд байгаа юм.
Юутай ч, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх үед 7-8 гишүүн амбиц илэрхийлж байсан. Харин одоо 3-4 гишүүний нэр яригдаж байна. Хамгийн эхэнд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэж болно.
Түүний тухайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараахнаас УИХ-ын даргад яригдаж эхэлсэн. Одоо ч нэр нь явж байна. Дараа нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг нэрлэх ёстой. Тэрээр УИХ-ын даргад Л.Энх-Амгалангааас эрт амбицалж байсан эрхэм л дээ. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа нэг дайраад Д.Амарбаясгаланд ялагдсан. Одоо дахин “нэр дэвшиж” байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт яригдаж байна. Яригдаж байна ч гэж, С.Бямбацогт УИХ-ын дарга болох сонирхолтой байгаа аж. Эдгээр гишүүд УИХ-ын гишүүд рүү ярьж, уулзах зэргээр лобби хийгээд эхэлжээ. Хэн сайн хийсэн нь ялна. УИХ-ын дарга болно.
Нэр яригдаж буй Л.Энх-Амгадлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын тухайд хэн нь ч УИХ-ын дарга болоход туршлага дутахгүй гишүүд юм. Гэхдээ бас нэг зүйл давхар яригдаж байна. Монголын улс төрийн байдал өнөөдөр тийм ч таатай бус байна.
Улс төрийн зөрчил тэмцэл туйлдаа хүрч, эв тохироо хүсэмжлэх тал руугаа ороод байгаа юм. Үүнтэй хообоотойгоор АН-д УИХ-ын даргын албан тушаалыг өгөх асуудал ч яригдаад хэд хонолоо. Хэдийгээр энэ нь “стандарт бус” ч Үндсэн хуульд заавал олонхын буюу МАН-ын бүлэг УИХ-ын даргыг сонгох тухай заагаагүй болохоор АН-аас тодруулахад болохгүй гэх газаргүй юм. Хэрвээ тийм улс төрийн тохироо явбал УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дэвших юм байна. Гэхдээ одоо сонгогдох эрхэм нэлээд хүнд үед УИХ-ыг удирдана. Учир нь, УИХ-аас гарч буй бүх шийдвэр дээр Үндсэн хуулийг л барихгүй бол Цэц дүгнэлт гаргаад л цуцалдаг болсон.
Жишээлэхэд, Цэцийн энэ сарын 22-нд гаргасан дүгнэлтээр УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 17-ны 95 тоот тогтоолыг хүчингүй болгочихсон. “...Цэц уг дүгнэлтээрээ УИХ-ын үйл ажиллагаа руу хэт нарийвчилж ороод, УИХ-ыг үгүйсгэсэн” гэж УИХ-ын гишүүд яриад эхэлсэн.
Мөн “...Цаашид УИХ үйл ажиллагаагаа өмнөх шиг явуулах боломжгүй болсон. Үйлдэл бүрээ Цэцийн дүгнэлтэд нийцүүлэх шаардлага үүссэн. Энэ чигээрээ удах тусам Үндсэн хуулийн хямрал, зөрчил рүү явна. Тиймээс УИХ өөртөө итгэл үзүүлэх санал хураалт ч юм уу, ямар нэг гарц хэрэгтэй болсон” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хувьд нэг ийм ойлгомж муутай байдалд орчихсон үед шинэ даргаа тодруулах гэж байгаа юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 10 сарын 28,
2025

Сэтгэгдэл52
Энх-Амгалан МГУ төгссөн, Бямбацогт ямар нэг юм төгсөө биз дээ,Энхбаяр нь Хотын гаальд Хэ эл хахуулийн курс л төгссөн байх. МАН маань ч хүний нөөцөөр маруухан л болжээ Эд нар дотор хуульч хүн алга, аягүй бол Үндсэн хуулиа уншаачгүй чааж яваа доо !
Бямбацогт,,,мөн ч олон жил цүнх барьж ул долоож явсандаа,,,,хөөрхий,,,,бямбацогтоо дэмжээчээ,,,өөд нар харуулаачээ,,,,ман намын ах нарыхаа шиврийг хатаах цагыг нь өгөөчээ,,,улны ул байсаар дууслаашдээ,,,,зайлуул,,,,өрөвдөөчээ,,, нойлын цаас бямбадорж хоёр адилхан хувь тавьлантай байх ёсгүй шүүдээ,,,
Эрлийз хүн байвал хэрэггүй шүү. Мөн нэг сангаас мөнгө хусахад оролцсон хүн бас хэрэггүй
Еэ, чааваас! Энэ 3-аас өөр хүнгүй болцсон юм уу?? Заавал энэ 3-ын нэгийг сонго гэж тулгавал "60 чавганцаас нэг нь" гэгчээр буурал толгой нь арай дөмөг байлгүй дээ??
Хүрэлсүх лалар Энхамгалан-д Их хурлын дарга болгоно гэж амлачихсан юм гэнэ лэ ..
орсыг үзэн ядагчид л ийм хүмүүсийг гаргаж ирэх байхдаа даян дэлхийгээр сээтэгнэж хар тамхи зөөж нүүрс зөөж гадаадын мөнгийг идэж үр хүүхдээ гадаадад сургаж сургалтын улсын мөнгөөр хахууль өгдөг авдаг хүмүүс байсаар байгаа нь жирийн үзэгдэл болжээ
Хүрэлсүх лалар Энхамгалан-д Их хурлын дарга болгоно гэж амлачихсан юм гэнэ лэ ..
Сүй Сү Жан Энхамгалан болох байх аа
С.Амарсайхан болох ёстой шүү…
самарсайхан ковидын үеийн хулгайгаар шоронд орох гэж байгаа
хужаа энх амгалан уу
Үгүй л дээ. АН-аас УИХ-ын дарга тавих ухааны юм ямарч нөхцөлд байхгүй. Ер нь сонгуульд ялсан нам нь төр барьдаг үндсэн тогтолцоог яаж үгүйсгэж чадаж байгаа хөлдүү толгой вэ?
БОГ -д шилжүүлснээр , хэн ОЛОН ХОНЬ ХУЛГАЙ ХИЙСЭН нь л , тэгээд эзэнд хэн нь ОЛОН ХОНИОР ГАР ЦАЙЛГАСАН нь л ТИЙМ ЮМ УИХ -ын ДАРГА гэснийг төлөөлөв \ болох байх . Одоогоор Энхамгалан илүүрхэж байж магадгүй , Ухаахудагийн итгэмжит төлөөллийнхээ хувьд цаашид ч хишигийн хүлээлт өндөр . Согтуучуудын шөнийн клуб - д согтууг дуудсан тухай өмнөх УИХ -ын даргын мэдэгдэл ч бий , ер эндээс энэ гурван хулгайчийн ШУНАЛ сэдэлтэй баййх ...
EnhAmaglan sain shuu.J.Enhbayr.Bymbatsogt gj 2 bol suuliin ued turd bh hugatsaa n duusahaa medsen uom shig ulairch bgaag n harda.Bolobsroltoi zaluusiig urdaa gargah durgui MAN heden shunalt evgen.e.gediig zailuulah tsag bolson shuu.Byambatsogt.J.Ehbayr zail.
Бямбацогт бол туршлага, зангараг хавь илүү л санагддаг
Тендер бацаан уу ?.. МАН ахмадууд тэгэж шоолдог шт.. өлбийсөн бацаан байхад нь талийгч Дамиран гишүүн өөд татсан юм .. Ховдын жижиг сажиг бүх тендерийг түүдэг л гар байсан ..
3 яамны сайд хийж байсан Бямбацогт нь арай тохирох юм болов уу
Сү. Баиболдын уяаны нохой..
Бямбацогт нь арай зангарагтай лдаа туршлага ч бий УИХ дарга бол ялангуяа энэ ороо бусгай цаг үед нилээн зангарагтай хүчтэй хүн л тохироно гэж бодохын яадын бол
Ацны зангараг бэ ?..
Хэлэх ээ хэлчихдэг шийдхээ шийдчихдэг дүлэгнээд байхгүй Бямбаа сайд л тохирох хүндээ 2024 оны сонгуулийн ард ч гэсэн ард түмэн Бямбацогтыг УИХ дарга ЕС ч болж магадгүй гэсэн хүлээлттэй байсныг энд юунд нуухав ер нь бол УИХ залаад чиглүүлээд явчих л хүн
Сая тэр үндсэн хуулийн цэц дээр ч тэр энэ их төрийн эргэлт дунд Бямбацогт шиг ганхахгүй, няцахгүй хүчтэй буруугийн эсрэг дуугарч байсан хүн ховор шүү
Арай нэг дөмөгхөн нь Бямбацогт юмуудаа айн
Арай нэг дөмөгхөн нь Бямбацогт юмуудаа айн
Арай нэг дөмөгхөн нь Бямбацогт юмуудаа айн
Юун Энх-амгалан бэ?!! Боловсролын салбарыг самарсан гай Монголыг суйруулэхэд хургэж байна! Нэг компаний эзэмшил гээд юм яриад байгаа нь унэн юм байхдаа, тэгвэл МАН-г тараах болсонгэсэн уг.
Бямбацогт нь дээрдээ зангарагтай, туршлагатай, мэдлэгтэй хийсэн ажлаар нь харьцуулах юм бол хамаагүй илүү л улс төрч шүү
УИХ даргалан гэдэг чинь бас амаргүй зүйл гэхдээ ажлын ихийг нугалдаг ямар нэгэн асуудалд нэр холбогддоггүй хүн бол Бямбацогт л юмдаа
Энэ олон дэггүй шуналын дэв болсон Улс орноо гэхээс илүү хөрөнгөжих гэж муйхраар зүтгэсэн хүмүүст хууль хэрэгтэй хэрэглэж ч ирсэн нь лавтай. Хэтэрхий нэг талыг барьж Гаднаас их хүн оруулаж байна оруулах гэж улайрч байна. Улсын үндэсний аюулгүй байдалыг маш их анхаарайсай!!!!!!!’ Одоо эд нар Хөдөө хотгүй оруулсан хүмүүссээ гаргаж чадах уу?!!!!!!!!
Ж.Энхбаяр болсон нь зөв байх. Учир нь Хүкийн найз. Бямбацогт бол асуудалтай. 60 тэрбумчин, ждүчин, хөгжлийн банкны хулгайч, тендерийн хулгайч
Ж.энхбаяр ждүчин .. ждү зээлээ ард иргэдэд 30% хувьтай ббсб -р зээлж явсан шаар !!
Ж.Энхбаяр болсон нь зөв байх. Учир нь Хүкийн найз. Бямбацогт бол асуудалтай. 60 тэрбумчин, ждүчин, хөгжлийн банкны хулгайч, тендерийн хулгайч
Ж.Энхбаяр болсон нь зөв байх. Учир нь Хүкийн найз. Бямбацогт бол асуудалтай. 60 тэрбумчин, ждүчин, хөгжлийн банкны хулгайч, тендерийн хулгайч
Ж.Энхбаяр болсон нь зөв байх. Учир нь Хүкийн найз. Бямбацогт бол асуудалтай. 60 тэрбумчин, ждүчин, хөгжлийн банкны хулгайч, тендерийн хулгайч
Ж.Энхбаяр болсон нь зөв байх. Учир нь Хүкийн найз. Бямбацогт бол асуудалтай. 60 тэрбумчин, ждүчин, хөгжлийн банкны хулгайч, тендерийн хулгайч
Энэ гурваас өөр хүн алга уу ядаж наад Энх-Амгалангаа болиулаач ээ. MCS-ийн төлөөлөгч гэдгийг ард түмэн байтугай захбн нохой ч мэддэг болсон биздээ. Дахиж төр ард түмэн хоёрыг сөргөлдүүлэх гээгүй юм бол ингэж MCS-ийнхэн одоо больчих хэрэгтэй
Үндсэн хуулиа хамгаалахад гол үүрэг гүйцэтгэсэн нь Бямбацогт, Үндсэн хуулиа хамгаалж Энхбаяр ч бас сайн тэмцсэн. Харин Энх-Амгаланг л ерөөсөө олж хараагүй дээ.
Илүү Туршлагатай хүн парламент удирдах хэрэгтэй сая шинэ залуу үе гэж туйлширч байгаад Үндсээ хуулиараа хүртэл тоглуулж баларлаа шүү. Энэ 3 дотор бол Бямбацогт нь 5 сонгогдсон туршлагатай. Парламентийн түүхэнд иргэдээс хамгийн өндөр санал авч сонгогдсон зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа ч арай илүүрхэх юм байна
Энхамгалан жаль жаль гэчихээд хэл нь мэдэгдэхгүй нэмэргүй ээ ! Энхбаяр цэвэр Хүүкийн жаал ! бас нэмэргүй ээ ! Бямбацогт нь л арай дээр юмуу да !
Эднар чинь бүгд шуналт луйварчингууд. Бүгд хүрэлсүхийн багийнхан шүү дээ. Мөнхбаатарыг яагаад болохгүй гэж. Ариа дээр дээ.
амарсайхан их хуралд таарна одоо гаазны шугам төмөр зам урагшаа барина уих-д бараг зуун хувь нэр дэвшүүлсэн
3-уулаа Хүкийн хүмүүс бн.
хэн нь ч хэрэггүй шүү дээ
Byambatsogt deer shuu enhamgalan iljig demii
Бямбацогт дээрээ сайн менежер
Хүрэлсүх гэж гай үхэж далд орвол энэ МАН нам шиг нам болох байх… тойрон хүрээлэгчдээрээ МАН -г бусниулж байна.. дүүгээ хүртэл гишүүн болгож.. ёстой шуналын дэв юм .. эрх мэдэл албан тушаалын шунал … худлаа попорч гуцахыг нь яанаа … бузар гүлэг !!!

Энэ 3 хэрэггүй ээ … Мөнхбаатар болж болно..