“Ажиглагч” нэртэй нийтлэлчийг би нэлээд боловсролтой хүн гэж боддог. Нийтлэлүүдийг нь ч уншдаг. Тэр хуучны “ахмад”, би шинэхэн “залуу” гишүүн л дээ, baabar.mn-д. Харин саяхан хадуураад жинхэнэ ояа, орк төрхөө ил гаргачихав уу гэж харамсаж байна, тэр нөхрийг. Уг нь буриад ахан дүүсийг нь улаантнууд, чекистүүд хангалттай хядсан л даа, мань хүн сэтгэл дотроо “1937 он”-ыг цайруулаад бараг зөвтгөчихсөн бололтой юм аа даа?
Тэрээр бичжээ. 2014 онд Киевт гарсан төрийн эргэлтээр Украин шинэ нацистуудын гарт орж, орос хүн амынхаа эсрэг байлдаан эхлүүлж, нэг мэдэхэд нүгэлт НАТО-гийн бас нэгэн гишүүн болж хувирахдаа тулсан тул 1941 оны 6-р сарын 22-нд гэнэдсэн тэр эмгэнэлт сургамжийг дахин амсахгүйн тулд ОХУ Крымийг өөртөө нэгтгэж, 2022 онд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн ч наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихлаа.
Бас болоогүй Курск мужийн хэсэг нутгийг Украинд булаалгаад арайхийн чөлөөлсөн ч өнөөдөр хот суурин, нефтийн үйлдвэрийн газруудаа бөмбөгдүүлж байна. Өнгөрсөн дөрвөн жилд дайны фронт дээр украин Тарас, орос Иван хоёр төдийгүй буриад Дамба, бусад үндэстнүүд үхлийн тулаан хийж бие биенээ хөнөөж байгаа.
Яг тоог талууд нууцалдаг. Өчигдөрхөн нэг улс байсан хүмүүсийн хувьд дэндүү эмгэнэлтэй. Буриадаас очиж байлдаад одон медаль хүртсэн, баатар болсон, бас амиа алдсан цэргийн албан хаагчдын олонхи буриад, бусад нь оросууд гэдгийг Улаан-Үдийн энд тэнд үзсэн зураг хуудас, самбаруудаас харлаа. Одоо ингээд цааш он, жилээр үргэлжлэхийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй биз гэхчлэн бичжээ. Түүний замын тэмдэглэлээс үзвэл “ажиглагч” сэтгүүлч маань зөвлөлтийн оюутан, тэр түүхээ үхтэл санагалздаг, “өчигдөрхөн нэг улс байсан” гэснийг нь үзвэл СССР дахин сэргээсэй гэсэн чин сэтгэлтэй, харин Өрнөд ба НАТО, өнөөгийн Украины талаар миний нэр заасан нөгөө укрианчуудын цусанд шунагчдаас огтхон ч ялгарахгүй, дайны гэмт хэрэгтэн болоход ганц хуруу дутуу нөхөр болохоо өөрөө нотлочих шиг. Хайран сайхан сэхээтэн, харамсалтай! Тун харамсалтай!
Энэ зургаар юу харуулах гэж байна гэхлээр Украин дахь хүний махан таташ, мах цус шарилын овоолго руу Монголын зэвсэгт хүчнийг илгээе гэсэн Олзвойн Ганхүү, Аюушийн Батсайхан нарын постыг би шүүмжлэх санаатай. Тэдний бичиж түгээснийг үзчих.
Саяхан Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд хатагтай Москвад айлчлаад Путинд бараалхахдаа Солонгосын Ардын армийн 30 мянган дайчныг Оросын талд явуулж Украинд байлдуулна гэж ам өгсөн гэх мэдээ яваад эхэллээ. Манай ояа-оркууд атаархаж үхэх биз ээ. 1939, 1945 оны дайнаа нэг сайн санагалзаад XXI зуундаа “Ардын арми, Улаан арми ахан дүүсээр баатар болсон юм” дуугаа Улаанбаатарын гудамжаар дуулалдаад гараад ирээч Та нар! Нөгөө украинчуудын цусанд дурлагч хоёр нөхрийн постыг бас оруулчихъя.
Ояачдаас нэг асуулт байна. Уржигдархан Украины Кривой Риг хот руу оросуудын харвасан хойд солонгосын “KN-23” пуужингаар бүхэл бүтэн нэгэн гэр бүлийн 14 хүний амийг сүйтгэчихлээ. Хойд Солонгос цэргээ илгээлээ гэж атаархаж үхэж байгаа монгол нөхдөд баярын мэдээ юм биш үү, аан?
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026-08-01
Даваа - 08 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
Зураачийн бичсэнийг үзэх дуртай болоод байгаа. Харин нөгөө жанжин Сүхбаатар нийтлэлч маань Украины тухай бичихгүй яачав? Ояа, орк, оросыг долоогчдыг ингэж илчлэх хэрэгтэй. Маш зөв!
Энэ пэ монголыг дотор нь хагаралдуулах санаатай үхэж далд ормбор байна
лондонд байгаа энэ зураач АЦАА мэдэхэв дээ
лондонд байгаа энэ зураач АЦАА мэдэхэв дээ