КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн сонгуулийг зайлшгүй явуулах хэрэгтэй гэж мэдэгдсэний дараа Владимир Зеленский тодорхой нөхцөл бүрдвэл сонгууль явуулах боломжтой гэж мэдэгдэв.
“Би сонгуульд бэлэн байна” гэж тэрбээр мягмар гарагт украин болон гадаадын сэтгүүлчидтэй уулзах үеэр хэллээ. В.Зеленскийн хэлснээр, хэрэв Украинд санал хураалтын үеэр аюулгүй байдлын баталгаа олговол ерөнхийлөгчийн сонгуулийг ойрын 60-90 хоногт явуулах боломжтой.
Тэрбээр аюулгүй байдлыг хангахад АНУ болон Европын түншүүдээс дэмжлэг хүссэн байна. Сонгууль явуулах хоёр дахь нөхцөл бол “сонгууль явуулах хууль ёсны эрх зүйн үндэс бүрдүүлэх” явдал гэж тэрбээр онцолжээ. Энэ хүрээнд дайны байдал үргэлжилж буй нөхцөлд сонгуулийн тухай хуульд шаардлагатай өөрчлөлт оруулахыг Украины Дээд Радагийн гишүүдээс хүссэн гэж мэдэгдсэн байна. Мягмар гарагт Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулах цаг нь “аль хэдийнээ болсон”, тус улсын эрх баригчид дайныг сонгууль явуулахгүй байх шалтаг болгож байна гэж мэдэгджээ.
“Украины ард түмэн энэ сонгуулийг хийх ёстой гэж бодож байна. Магадгүй Зеленский ялж ч мэднэ” хэмээн тэрбээр Politico-д ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Украинд дайны дараа сонгууль зохион байгуулах тухай заалтыг АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөнд тусгасан байжээ.
Одоо хэрэгжиж буй Украины хууль тогтоомжийн дагуу дайны байдлын үед сонгууль явуулахыг хориглодог. ОХУ-ын цэргүүд довтолсны дараа цэргийн онц байдал зарласан тул 2024 онд болох ёстой байсан Украины ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хойшлуулжээ.
Кремль энэ нөхцөл байдлыг ашиглан В.Зеленскийг “хууль ёсны бус” гэж буруутгахыг хэдэнтээ оролдсон юм.
Д.Трампын ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш байлдааны ажиллагаа үргэлжилж буй хэдий ч сонгууль явуулах асуудлыг дахин ярьж эхэлжээ. Д.Трамп сонгууль явуулахыг уриалж байсан боловч ийм шийдвэр гаргах боломжгүй гэж Украины эрх баригчид удаа дараа мэдэгдэж байв. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Дээд Рада ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах бэлтгэл ажил явагдаж байна гэсэн мэдээллийг няцаасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл10
Энэ Зелен гэж ногоон хүүр чинь одоо нэг ухаарч байна уу. Муу хар дарангуйлагч.
Дарангуйлагч гэдэг чинь 25 жил төр барьж буй Путлерийг хэлдэг юм шт
Галт тэргэнд мансуурч байгаа Макрон, Мерц, Стармер гуравын бичлэг! 😂🤣😂 https://youtu.be/-Sz6cIACfB0?si=mORG6JJH1lz5zGCv
Гях,,,гяхх,,,гяхх,,,,хошного трампыг гоё тонгорлородоо,,,,
Орос Украйн хоёр харилцан дайн зарлаагүй учир Украйнд ямар ч дайны цагийн хууль хэрэгжих боломжгүй! Тийм учраас нацист алиалагч Зеля бол суудалтайгаа зууралдсан хууль бус субьект!
2 жилийн өмнө НҮБ дэх Оросын төлөөлөгч В.Небензя "Үүнээс хойш Украйны талаархи ямар ч хурал уулзалт зөвхөн Украйн ямар форматаар бууж өгөх вэ" гэсэн сэдвээр явагдана гэж хэлж байсан! Яг үнэн бодит байдлыг хэлсэн байна.
трамп зелег хүчиндлэгээр ялах байхдөө гэнэ үү
Зеля гэж эр зоригтой, ухаалаг улс төрч гарч ирлээ, Зеля барж идэхгүээ.
энхийн гэрээ хийвэл зелег нацистууд устгана байлдсаар байвал орос ялж зеле шүүгдэнэ энэ бол ажлаа өгч амьд үлдэх арга мөн
Монгол үхэрнүүд бид эх орноо өмгөөлөн хамгаа лсан хүнд л их муурхах юм даа !
Монгол үхэрнүүд бид эх орноо өмгөөлөн хамгаа лсан хүнд л их муурхах юм даа !