Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.01.20) Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Солар Повер Монголиа” ХХК-ийн нарны цахилгаан станцтай танилцлаа.
Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудын нэг. Иймд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь нэн тэргүүний, стратегийн зорилт юм. Улсын Их Хурал энэхүү стратегийн зорилтод онцгой анхаарал хандуулж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ төрлийн тархмал эх үүсвэр хөгжүүлэх, улмаар эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.
Хууль тогтоомж батлаад орхилгүй, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан байна. Үүний хүрээнд эрчим хүчний цэвэр эх үүсвэр, түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй бодит ажлууд, нөөц боломж, шилдэг туршлагуудтай танилцах, судалж сурталчлах, дэлгэрүүлэх ажлуудыг хийж буйн нэг нь энэ юм.
“Солар Повер Монголиа” ХХК Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт, Замын-Үүд сумаас баруун хойш 14 км-т байрлах 30 МВт-ын хүчин чадалтай “Эрдэнэнар” нарны цахилгаан станцын төслийнхөө эхний ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг 2023 онд, хоёрдугаар ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг өнгөрөгч 2025 онд тус тус суурилуулжээ. Нийтдээ 53184 ширхэг нарны дэлгэц (panel), 140 ширхэг нэгтгэх хайрцаг (CB), найман инвертер, 12 ком цэнэг хуримтлуур, 110/10 кВ-ын дэд станц бүхий тус нарны цахилгаан станц эрчим хүчний нэгдсэн системд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байна.
“Эрдэнэнар” төсөл нь нарын станц, цэнэг хуримтлуур (battery) хосолсон, сүлжээнээс тусдаа бие дааж ажиллах боломжтой, Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалт, Хаан банкны санхүүжилтээр үндэсний инженерүүд бие даан хэрэгжүүлсэн онцлогтойг “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг танилцуулсан юм. Төслийнхөө хүрээнд тус компани Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтарсан кредит олгох Joint Credit Mechanism (JCM) хөтөлбөрт хамрагдаж, хүлэмжийн хийг бууруулсны урамшуулал хүртсэн байна. Энэ мэт санхүүжилтийн нөөц боломжийг ашиглаж чадсан нь “Эрдэнэнар” төслийг хэрэгжүүлэгч Г.Жавхлантуг захирлын ноу-хау болохыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар тодорхойлж байлаа.
Төслийн эдгээр онцлог, монгол инженерүүдийн ур чадварыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сайшааж, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн боломж бололцоо өргөн байгааг онцолсон юм. Бусад аймаг, орон нутагт энэ жишгийн дагуу нар, салхины эх үүсвэрүүдийг байгуулах замаар бид эрчим хүчний тогтворгүй байдлыг шийдвэрлэж, хараат байдлаас гарах боломжтойг тэрбээр онцолж, энэ талаар зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантугаас хүслээ.
“Эрдэнэнар” станцын барилга угсралтын ажил бүхэлдээ найман сард багтсан байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өгүүлж, 10 жил үргэлжилж байж үйл ажиллагаа нь жигдэрсэн энэ төслийн бусад цаг хугацааг бичиг цаас, зөвшөөрөл болон санхүүжилтийн шат дамжлага, хүнд сурталд зарцуулсан нь харамсалтай гэлээ. Энэ бичиг цаас, дүрэм журам, саад бэхшээлийг арилгахын дээр ногоон зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашиглахын тулд аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, өргөжүүлэх чиглэлийг Засгийн газар, орон нутагт өгөөд байгааг Улсын Их Хурлын дарга мэдээлэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд түншлэлийн төслүүдээ зарлаж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ урьж ажиллахыг тэрбээр уриаллаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй нарны цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд “Эрдэнэнар” станцаас бусад нь олон улсын санхүүгийн байгууллагын санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан юм. Улсын Их Хурлын дарга тус станцыг сонгон зочилж, танилцаж байгаа нь үүнтэй холбоотой. Тус станц Монгол Улсын гадаад худалдааны зангилаа боомт болох Замын-Үүдийн эрчим хүчний тогтвортой байдлыг бүрэн хангахын зэрэгцээ нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна. Замын-Үүд сум оргил үедээ 12МВт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сараас хойш төвийн эрчим хүчний нийт 12 удаагийн их, бага тасалдлын үед “Эрдэнэнар” станцаас сумын хэрэглээг бүрэн хангаж ажиллажээ.
Улсын Их Хурлын дарга Н.Учралыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, Улсын Их Хурлын даргын зөвлөх Б.Булганчимэг, Б.Анар нар ажиллалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл7
Ажилгүй хулгайчууд юм үзэх гээд тэнэж явсаар 4 жил, ....тэгээд 40 жил өнгөрлөө.
Аймгийн төв болгон дээр МАН-ын дарга төлөөлөгч нар ирэхэд хуял тачаалыг нь тайлж өгөх үүрэгтэй тусгай янхан биеэ үнэлэгчдийг МАН бий болгоод байгаа..
Хөөх үнэн бол, Ардын намынхан ямар балиар сэжгийн заваан секс юмнууд байдгийн бэ!
Энэ Их хурлын даргын шоуддаг ажил биш гүйцэтгэх засаглалын тэргүүн Хүүкийн сахалтай хүүхэлдэйгийн ажил.
Хамгийн гол нь үнэ, бас дахин үнэ.. Үнэтэй бол наад хавтангууд шиг хэрэггүй юм байхгүй
Хаанаа ч байдаг. Нарын хавтан. Гол нь унэ нь ард тумэнд яажц тусах вэ?
XX зуун хүртэл нэг улс нь нөгөө улсаа зэвсгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгоод хамаг баялагийг нь дээрэмдэн авдаг байсан. Харин 1945 онд дэлхийн 2-р дайн дууссаны дараа НҮБ байгуулагдаж, нэг улс нь нөгөө улсаа зэвсэгийн хүчээр эзлэн авч өөрийн колони улс болгохыг НҮБ-ы дүрэмээр хориглосон. Иймд Америк мэтийн их гүрнүүд өөр улсыг эзлэн авч өөрийн колони улс болгохын тулд "Ардчилал" (даяарчлал, хүний эрх, олон намын систем гэх мэт) гэдэг нэртэй үзэл суртлын арга болон "Зах зээлийн чөлөөт эдийн засаг" (гадаадын хөрөнгө орууулалт гэх мэт) гэдэг нэртэй эдийн засгийн аргыг боловсруулан 1980-аад оны сүүлчээс буурай хөгжилтэй орнуудын Үндсэн хуульд суулгаж, Монгол мэтийн улсуудыг өөрийн колони болгосон. Иймд Монгол улсын 1992 оны Үндсэн хууль бол Монгол улсыг өөрийн колони улс болгохын тулд Америкуудын зохиосон Үндсэн хууль юм. 1992 оны Үндсэн хууль батлагдаж мөрдөгдөж эхэлсэн тэр өдрөөс хойш Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурлын зам уруугаа орсон. Аюутугай, мэдтүгэй монголчудаа.