Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хууль, түүний дотор чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, чадамжийг сайжруулах нь төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.
“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ. Үүнд Налайх дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархал илэрхийллээ.


“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байгааг дурдлаа.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 4,000 тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэнийг хэллээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 10 гаруй нь Налайх дүүргийнх юм. Эдгээр хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Налайх дүүрэгт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тухайлбал төсвийн 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 Мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн 50 Мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц барих гэж байна.
7,850 га талбайд байгуулсан “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болох юм.
Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэр, барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр хэллээ. Налайх дүүрэг цаашид аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, иргэдэд ээлтэй жишиг хот болохыг зорьж байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд байхдаа Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг бүрэн шинэчилсэнд талархал илэрхийллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүргийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа.

Тэрбээр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний Техникийн их сургуулийн Эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, дэд профессор Содномпилийн Гэлэгжамцад Гавьяат багш, “Нэмүүнтөгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд Хүний гавьяат эмч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймагт ажиллана.
Бямба - 04 сарын 11,
2026
Сэтгэгдэл17
боовон толгой мантуу данжаад шоронд явахаасаа өмнө паалантай төмөр энд тэндгүй тарааж байна.--23 настай эмэгтэй 8 сартай хүүхдээ хутгалж хөнөөгөөд амиа егүүтгэхийг завджээ https://zuv.mn/1f8q Харамсалтай нь 8 сартай хүүхэд нь газар дээрээ нас барсан байна. Эмэгтэй дараа нь өөрийнхөө судсыг ханаж, одоогоор эмнэлэгт ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа аж
6 жил ерөнхийлөгч хийллээ би буумааргүй байна ямар гээчийн шунал вэ хугацаатай сонгогдож гарч ирээ биздээ ямар тэнгэрээс өгсөн заяа биш дээ
Монголд боловролтой улс огт хэрэггүй.МАН боловсролтой улсыг бүгдийг нь гадаад руу хөөж гаргацгаасан. МАН-ын дарга нарын боовыг хөхөж цүнхийг барьдаг улс байхад л болно.
Яг л үнэн шүү, ардын намынхан чинь дандаа боовон толгойтой ацнууд юм чинь!
Хүрэлсүх МАН-г хагалж Буриад дарга тавьсан.
Энэ Хүрэлсүх гэж хүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч биш, харин эв нэгдлийг бусниулагч болох нь Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцоруулсан явдалаар батлагдлаа шүү дээ.
Gaihaltai. Yalanguya Tsagaan Alt, Euk- in Ilgeelt 2100, 53 uildver + Ajiliin bair.
1-r Sanal: Ormuz-iin hooloi 2 doloo honog neegdeh ni. Jijighen Pakistan uls Elite Diplomat Ajillagaag mash Urlagtai yavuulj ehleed China-tai 5 zuiltei Sanal gargaj "etssiin Minut-d" aguu Trump-d nuluulj , Dayan Delhiig Neft Shatahuunii Galzuuralaas 2 doloo honog angijruulj AVARCH chadlaa. Diplomat Zuuchlah Urlagtai Ajilaa ulamjlalt Iran USA Orostoi yariltsahaas ehlelgui China-tai shuud ehluulsen ni Sonirholtoi bailaa. Pakistan-ii ES-iig ni Trump huvi huniih ni Chadvar talaas ni shuten bishirsenee nuusangui.
Manaih ene SUURI-n deer ni Diplomat Sanal gargaj ene hoer 7 honogt "CEASE-FIRE"-g zurchij Daitahgui Baih, Daitsan Tohioldold Torguuli Onooh, Hooloigoor Nevtreh Erhiig ni hiazgaarlah g.m. hed heden Zuil buhii Hianalt togtooh Sanaachlagiig mash YAARALTAI gargaya. Huuk-iin Oroltsoo Shahaltgui bol erduusuu butehgui tul Huuk-ee guriigeerei.
Dundaas ni Oros uls "GAV GANTSAARAA" Hojood buig anzaaraa biz.
Vanga Emee shig helchihie. Daraagiin Asuudal "ULAAN TENGIS"- iin Hooloi deer uuseh tul yag ene "Minut- aas" Elite Diplomat Zuuchlaliin Sanaachlagiig Shuurhai Ehluulj Sanaachlagiig Gartaa Oruulj Av !!! Hetsuu baival Sayhan JD Vance-iin Hungary-d ochood helsen ugiig 1 tsagt bagtaan ZADLAJ SUDLAAD" hundaamaa (foundation) bosgood av.
3-r Sanal: Ene Dayan Delhiiin Tuuhend "Mullah"-uudiig Mongolchuud l gantsaaraa Yalan Diilj Ezegnej Erhsheej Suhruulj Yavsan um shuu dee. Uur hen ch bish. USA ch bish. Odoo l "mundag" baigaa bolohoos bish SURAGGUI bv. Uuniig-ee Neg Sain Trump-d bichij "TANIULAH diplomat AJIL"-iig Mash Tom Zuraglalaar hiih Sanaachlaga gargaj bn.
Dotuur Tamirtai Sergelen Zalitai Muslim Mullah-uudiin TESCH ULDEH, SURUN TEMTSEH chadvar ni bur Anno Domini-giin Calendar-iin 628 onii Hudaybiyyah-iin Geree-nees tod haragddag buguud Prophet Muhammad ni Daisantai-gaa tur evlereh gal zogsooh gereegee odooniih shig 2,3 doloo honog bish ahiulsaar baigaad 10 jil hiij Tsag Hojin Huchirhegjsen bdg. Odoo ued Iran ni 6-9 tsumiin bumbug hiih 450 kg bayjmaltai boljee. 1000 mile niseh l ballistic Puujintai gej Delhiig moligdsoor Europe-iin hamag Niisleld hureh 2500-3000 mile niseh puujintai boljee. 30, 40 jil Horio Sanctions-d baisan uls iim baihad MANAIH ????????????
Улсаа самарсан увайгүй бязда.. алиалагч попроо өгөр шаар !!
Улсаа самарсан увайгүй бязда.. алиалагч попроо өгөр шаар !!
Улсаа самарсан увайгүй бязда.. алиалагч попроо өгөр шаар !!
Улсаа самарсан увайгүй бязда.. алиалагч попроо өгөр шаар !!