Засгийн газраас тавдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийн гол зорилго нь зэсийн АМНАТ-ийг бууруулах гэж буй хуулийн хулгай хэмээн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийлээ. Мөн түүний мэдээлэлтэй холбоотойгоор Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ. Тэдний байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Г.Дамдинням сайд аа, Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө хэний талд үйлчлээд байна вэ?
-Өчигдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 13832 ам.долларын үнэтэй байна. Энэ нь жилийн өмнөхөөс 42.5 хувиар өссөн буюу түүхэн хэмжээний өсөлт гэж үзэж болно. Зэсийн үнэ ингэж их өсөх нь манайд сайхан боломж. Гэтэл энэ алтан үеийг ашиглаж чадахгүй эсрэгээр нь АМНАТ-өө гурав дахин бууруулах нь ямар логик вэ. Хэний лобби вэ.
Монгол Улс Оюу толгойгоос өгөөж авах эсэх нь зэсийн АМНАТ-өөс шалтгаална. Ийм үед төлбөрийг 15-5 хувь, бүр доор байвал 10 хувь хүртэл багасгана гэсэн нь маш ноцтой. Оюу толгойн хэлэлцээрийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр маш их хуулийн хулгай ярьсан мөртлөө үүнийг зөвшөөрч байгаа юм уу.
Г.Дамдинням сайд Онтрэгийн хэлцэл эхлэхээс өмнө зэсийн АМНАТ-өө өөрөө санаачилж бууруулж байгааг аль талд үйлчилж байна гэж ойлгох вэ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сард батлагдсан. Үүнээс гурван сарын өмнө буюу долдугаар сарын 16-нд УИХ ээлжит бусаар хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд 29 нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Бид өнгөрсөн алдаанаасаа суралцах байтал энэ түүх дахин давтагдах нь.
ЭБАҮ-ийн сайд Г.Дамдинням: Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан, “Онтрэ”-гийн асуудал үүгээр явна
-Буруу л ойлгосон болтой байна. Олон том төсөлтэй болж бид РИО-д хүссэн үедээ шууд шахалт үзүүлээд ярилцаж чаддаг болох бодлого дэвшүүлсэн юм. Зэсийн АМНАТ Оюутолгой дээр таван хувь тогтворжуулсан гэрээтэй байдаг. Шинэ хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 5+5 буюу нийт 10 хувийн төлбөрийг ногдуулахаар тусгасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтрэ дээр 34 хувиа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-өөр оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй.
Хэрэв бид зэсийн салбараа бодлогоор гаргаж ирэхгүй бол Оюутолгой, Эрдэнэт гэсэн хоёр төсөлтэй л байж байна. Өөр төсөл нээгдэхгүй. Шинээр нэмж татвар төлөгч бий болохгүй. Зөвхөн нүүрсээ шүтээд л амьдарна. Яаж өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрх. Засгийн газар төслөө УИХ-д өргөн барьсан. АМНАТ-ийг хэд ч болгож өсгөх, бууруулах эрх нь УИХ-н онцгой бүрэн эрх” гэжээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл15
Баабар: Дружба хөрөө
Дарваан Дамдинням авлигал авчээ.Учрал аа энэ пяздагаа зайлуулаач ээ.
Энэ Архангайн эфү нар ясны хулгайч авлигалчид байх юм аа
Дамдиням гэгчийг буудсан ч багадна шүү
Ойд байхад нь буудаад алчих.
Dambiirio herbee ontreg adhiggui heltsleer oyutolgoin zamaar oruulbal buh ard tumni umnu tsaazlahad buruudahgui
Dambiirio herbee ontreg adhiggui heltsleer oyutolgoin zamaar oruulbal buh ard tumni umnu tsaazlahad buruudahgui
НҮБ-ын мэргэжилтнүүд Эпштейний файлуудтай холбоотой хэргийг ил тод шалгаж хүний наймааны золиос болсон эмэгтэйчүүд охидын төлөө холбогдогчдод хариуцлага тооцохыг уриалж эхлээд байна. Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн тус хэрэгт олон тооны төрийн өндөр албан тушаалтан нөлөө бүхий этгээдүүд холбогдсон гэж тэд үзэж буй мөн тэдгээрийн этгээдүүдийн ял шийтгэлээс зайлсхийх соёл болон төр засгийн ноцтой алдаануудын талаар дээрх мэдэгдэлд дурдсан байна. Цаашлаад хэргийн хохирогчдод хамгаалалт, дэмжлэг үзүүлж нөхөн олговор олгохыг шаарджээ. Бэлгийн хүчирхийллийн хэргээр яллагдагч Жеффри Эпштейн нь уул уурхайн тэргүүлэгч магнат Рио Тинто компаний эрх ашгийн төлөөх сүлжээг Монгол улсад бий болгож Рио Тинто компанид Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялгийг гартаа оруулах үйл ажиллагааг зохион байгуулсан нь баримтаар нотлогджээ. Энэ бүгдийн эцэст Дэлхийн хамгийн том алт зэсний нөөцтэй Оюу Толгойн уурхай Рио Тинтогийн мэдэлд очсон юм.
Хэдийгээр Монгол улсын зүгээс гэрээний нөхцлийг шударга бус байна гэх үндэслэлээр дахин зөвшилцөхийг оролдсон боловч Рио Тинто нь Жеффри Эпштейний тусламжтайгаар өөрт ашигтай гэрээг хэвээр хадгалж үлдэж чаджээ. Ингээд Эпштейний сүлжээ улам өргөжиж эхлэв. Тэрээр Их Британий нөлөө бүхий улс төрч Рио Тинтотой гүнзгий холбоо бүхий уул уурхайн түүхий эд арилжигч Петр Манделсоныг Гленкор компанитай холбожээ. Манделсон, Гленкор, Рио Тинто гэх эрх мэдлийн гинжин хэлхээс нь тив дамнасан газрын баялгуудыг удирдахаар нарийн төлөвлөгдсөн байжээ. Ихэнх буурай улс орнуудын хувь заяаг тодорхойлж байгалийн баялгийг нь үнэгүй шахам булааж авах ажлыг гардан зохион байгуулж байсан эрхэм нь бэлгийн хүчирхийллээр яллагдсан гэмт хэрэгтэн Харин одоо дэлхий даяар түүнд хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Дэлхий дахинд Эпштейн болон түүний хамсаатнуудаар дамжин хийгдсэн гэрээ хэлцлүүдийг эргэн харж, дахин шалгаж хүчингүй болгож эхлээд байна.
Энэ зарчим нь Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялгийн гадаадын корпорацид хүлээлгэн өгсөн Рио Тинто болон Оюу Толгойн уурхайн гэрээтэй ч шууд хамааралтай. Хүний наймаачин этгээд зуучилсан тус гэрээг заавал эргэж шалгах ёстой. Финаншиал Таймс сэтгүүлийн тодорхойлсноор Эпштейний энэхүү систем нь мөнгөнд бус харин хүний хүртээмж хөшүүрэг, сүрдүүлэлтэд суурилсан нийгмийн Пирамид сүлжээний байв. Эпштейн болон Рио Тинтогийн сүүдэрт оршиж байгаа Монгол улсын хувьд уг гэрээтэй холбоотой одоо болтол хариулт нь олдоогүй маш олон асуултууд байгаа. НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Эпштейний файлуудад бие даасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах хүсэлт гаргаад байгаа аж. Тус хүсэлтэд ял шийтгэлээс оргон зайлдаг уламжлалыг өөхшүүлсэн төр засгийн ноцтой алдаануудыг тусгажээ. Үр дүн муутай олон улсын хамтын ажиллагаа хил гаалийн сул хяналт шалгалт нь түүний сүлжээнд хүн, мөнгөний хууль бус эргэлт болон нууц мэдээллийн солилцоонд өргөжих боломжийг олгодог.
НҮБ-ын уриалгад шүүх эрх мэдэл бүхий бие даасан мөрдөн байцаах механизм бий болгох хохирогчдод төвлөрсөн үйлчилгээний мэдээлэл эх үүсвэрийг хуулийн дагуу хуваалцах зэрэг тодорхой алхамуудыг хийхийг шаарджээ. Нотлох баримтад суурилан хариуцлага тооцох болон хохирогчдын эрхийг хамгаалах үйл ажиллагаа нь алдагдсан итгэлийг дахин бий болгох болно хэмээн гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтэлжээ.
Шалиг эр янхан дамдинням унэхээр бутэгуй концом щуу
Bayrtcogtiin l uruusun gutal nl bnashuudee..olon. Huvisagchtai. Gej. Hutcahviidee..
Дамдинням чи хэн болоод 34 хувь гээд чичрээд үхчих гээд байгаа юм бэ ? Бас л нэг урвагч гараад ирсэн юм биш үү ?
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM